Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Галбадрах: Авьяас чадвар гэдэг баян ядууг ялгалгүй хүн бүхэнд харамгүй хайрладаг

2020-5-15
0
ЖИРГЭХ

УИХ-ын сонгуулийн 29-р тойрогт  бие даан нэр дэвшигч А.Галбадрахтай ярилцлаа.


-Та улс төрд орох болсон шалтгаанаа тайлбарлаж өгөөч. Ямар зүйл таныг ийм шийдвэр гаргахад хүргэсэн бэ?

-Бидэнд Лейдершип (манлайлал) байхгүй байна.  Монгол Улсад Эдийн засгийн нөөц бий. Хажуухан талд маань дэлхийн эдийн засгийн 20 хувийг дангаараа эзэмшдэг Хятад улсын том зах зээл байна. IQ өндөртэй залуус маань олон , EQ өндөртэй иргэд ч бий. Тэгээд юу болохгүй гэж. Энийг удирдаад аваад явах шинэ өнцгөөс харах залуучууд хэрэгтэй. Гадна талд асар их технологийн өөрчлөлт явагдаад байдаг . Бид нар тэндээс хоцрох ёсгүй. Тэгвэл өнөөдрийн байгаа улс төрчид энийг хийж чадах уу ?

Хатуухан хэлэхэд  өөрсдийгөө боддог улс төрчид энэ орчин үеийн технологи шингэж байгаа ухаалаг дижитал эрин үед , энэ өндөр мэдлэг мэдээллийн эрин үед биднийг авч явж чадна гэж та бодож байна уу? Тийм учраас бид нар орж ирж байгаа.

-Нийгмийн ямар асуудал таныг хамгийн их бухимдуулдаг вэ. Тэрхүү асуудлыг хэрхэн шийдэх гарц байна гэж та хардаг вэ?

-Тэгш бус байдал. Орлогын тэгш бус байдлыг өөрчлөх ёстой. Түрүүний яриад байгаа Social   marкet economy хамтын эдийн засгийг бий болгож байж иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлнэ. Шулуухан хэлэхэд Монгол Улс цаашдаа орлого ихтэйгээс нь өндөр татвар аваад , орлого багатайд  нь хуваарилдаг системд орох  шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл боломж муутай амьдар ч байгаа орлого багатай эмзэг бүлгээ илүү дэмжих юм. Аль аль талдаа том зургаар харвал ашигтай шүү дээ. Энэ чинь төрийн анхдагч үүрэг.

Энийг заавал хэрэгжүүлж байж тэгш бус байдал  арилна. Ер нь сүүлийн үеийн эдийн засаг shared economy , new economy , social economy болоод энэ бодлогууд явж явж ганцаараа та идэхгүй шүү , хувааж иднэ шүү гээд байгаа. Дэлхий нийтээрээ энэ талруу орцон . Өнөөдөр тэгш бус байдал юугаар илэрхийлэгдэж байна уу гэхээр  GINI-н коэффициентээр илэрхийлэгдэж байна. Манайхыг  35 хувь гээд үзээд байгаа . Энэнээс ч их байх магадлал өндөр.Тийм болохоор үүнийг бид нар буулгах ёстой.Баян хоосны ялгааг аль болохоор багасгаж нийгмийн дундаж давхаргыг өртгөтгөх , орлогыг нэмэгдүүлэх ёстой.

-Залуусын дуу хоолой, орон зай Монголын Улс төрд ус агаар мэт хэрэгтэй гэдэг ч бодит байдалд нөгөө л нэр бүхий хүмүүс сонгогдсоор нэр дэвшсээр байх юм. Өөрчлөх гарц, боломж байна уу?

-Үүнийг өөрчлөхийн төлөө залуучууд бид зориглох ёстой. Өнөөдөр Монгол Улс  Castе-н системд ороход бэлэн болсон байна. Энэ өөрөө Энэтхэгийн систем шүү дээ. Зөвхөн баян хүмүүс нь улс төрд байдаг , тэр дээд зиндааныхан л бүхнийг шийддэг. Өөр бусад хүнийг оруулдаггүй. Хэрэв бид энэ байдалдаа ахиад дөрвөн жил байвал Castе-н системд ороход бэлэн болсон байна. Үүнээс сэргийлэх ёстой, бодит ардчилал хөгжих ёстой.

Яагаад гэхээр мэдлэг , чадвар гэдэг чинь ганцхан мөнгөтэй баян хүнд л заяадаггүй л байхгүй юу. Хүний байгалиас авьяас чадвар гэж байдаг юм шүү.

Тэр бүгдийг бид нар хэрэгжүүлээд , Монголд төрсөн хүүхэд болгоныг хөгжүүлээд жинхэнэ авьяасыг гаргаж ирдэг тэр системийг буй болгохгүйгээр бид цаашаа хөгжил гэж яриад хэрэггүй.  Тийм учраас залуу үе хэрэгтэй. Өнөөдөр зүгээр хөрөнгө мөнгөнд дулдуйдсан , хөрөнгө мөнгөний төлөө хувийн эрх ашгийн төлөө явж байгаа ийм улс төр хэрэггүй. Бидэнд улс орныхоо хөгжлийн төлөө явж байгаа , технологийг ойлгодог залуу үе хэрэгтэй. Ирээдүй бол Quantum Economic руу явж байна.

Тэгэхэд бид одооноос эхэлж бэлдэхгүй бол хэзээ иргэдээ бэлдэхийн. Дэлхийтэй хөл нийлүүлэн алхахын тулд улс төрд залуу үе орж ирж, сууриа тавих хэрэгтэй. Монголчууд юмыг алгасах дуртай . Манайд маш сайн малын эмч, чадвартай эрүүл мэндийн салбарынхан , IT залуучууд  , инженерүүд ,  багш нар байна.Эдгээр хүмүүст цалинг нь хангалттай өгөөд, ажиллах орчноор нь хангачихад Quantum эдийн засгийг бол дорно хийнэ дээ, асуудалгүй. Гол нь юу вэ гэхээр чиглүүлэх ёстой. Тэр олон оюуны өмчийг нэг цэг дээр авчрах ёстой.

-Монгол төрийн залгамж чанар хэт намчирхсанаас болж тасалдах нь их болжээ. 20 жил салбартаа ажилласан мэргэшсэн хүнийг өчигдөр цүнх бариад гүйж явсан  салбарынхаа талаар ойлголтгүй хүн даргалж, зааварлаад байх нь хэр зохимжтой юм бол. Энэ мэт байдлаас болж  төрийн ажил унаж, олон нийт хохирох нь бий?

-Өндөр хөгжилтэй орныг харахаар хүчтэй төр , төрийн тогтолцоотой байж явдаг юм байна. Япон, Солонгос , Герман гээд жишээ олон. Өнөөдөр Монгол юу болчихов гээд анзаарахаар төр нь жижиг болоод нам нь төрийнхөө дээр гарчихаж. Ирээдүйд яах ёстой вэ гэхээр төр хөгжлийн бодлогоороо хүчтэй төлөвлөлт хийгээд, төр чадавхижих ёстой. Хүчтэй төртэй байж залгамж чанар, ой санамжтай төрийг бүрдүүлнэ. Тэгэхээр улс төрийн нэг нам орж ирээд савлуулах боломжгүй. Ялангуяа энэ манай  Либералууд сүүлийн 30 жил юу сурталчилсан  гэхээр  төр гэж ямар хэрэгтэй юм гэж явсан. Төр гэдэг үгний чинь цаана Монгол Улс байгаа.Хэн дуртай нь гарч ирээд энэ төрийн албан хаагчдыг солиод байна. Үгүй байхгүй юу.  Бусад оронд яадаг вэ гэхээр төр нь илүү хүчтэй зөвхөн дээр нь байгаа сайд солигддог. Төрийн албан хаагчид бол байдгаараа л байна. Төр тогтворгүй учраас бизнес тогтворгүй , бизнес тогтворгүй учраас эдийн засаг замбараагүй байна. Үүний тулд бид нар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 25.1.7-д Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байнаа гээд үндсэн хуульд заасан .

-Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ?

-Улс төрийн намуудын нэр хүнд газарт уначихжээ. Хэрэв улс төрийн намууд өөрийн боловсон хүчний бодлоготой , үнэхээр хөгжлийн бодлоготой бодлогын нам байсан бол ийм олон бие даагч гарч ирэхгүй байсан. Улс төрийн намууд хувийн компани шиг л ажиллаж байна.

-Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч?

-Ямар нэгэн бүлэглэлийн эрх ашигт  бид нэгдээгүй. Цэвэр улс орноо хөгжүүлэх чин хүсэл, тэмүүллээр нэгдсэн хүмүүс. Энэ хүмүүс 100 сая төгрөг төлөөд тэр намын хэсэг бүлэг хүмүүсийн төлөө ажиллахаар нэр дэвшээгүй. Мөнгө төлөөд нэр дэвшээд тэрбум тэрбумаар нь сонгуульд зарцуулаад гарч ирж байгаа тэр хүмүүс гурав нугалж буцааж авахын төлөө явна, явсаар ч ирнэ. Тэгэхээр бид цэвэр улс төрийг хүсч байна.

-Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхний цаашдын ажилд мөн  гэрэл гэгээтэй сайхан мэдээллээр арвин байхыг хүсье.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн гадаадад томилолттой байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    1 цаг 59 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    3 цаг 21 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    3 цаг 23 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    3 цаг 57 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    4 цаг 2 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    4 цаг 5 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    4 цаг 15 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    4 цаг 44 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    4 цаг 51 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    5 цаг 1 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    5 цаг 3 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    5 цаг 50 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    6 цаг 34 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    6 цаг 34 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    7 цаг 13 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    7 цаг 15 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    7 цаг 29 мин
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
    7 цаг 32 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн гадаадад томилолттой байна
    7 цаг 51 мин
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт эхэллээ
    7 цаг 59 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК