МАН-ын бага хуралд оролцохоор бага хурлын гишүүд эхнээсээ ирж байна. Энэ үеэр ХНХ-ын сайд С.Чинзориг сайд "Өвөрхангайгаас А.Ганбат, Д.Тогтохсүрэн гэсэн гурван хүний нэр яригдсан гэж ойлгосон. Бага хурлаас нууцаар санал хураана. Нэр дэвшигчдэд гурван шаардлага тавина. Хэд хэдэн судалгаа хийсэн. Үр дүнг нь голчилна гэж ойлгосон. Би гурван хоногийн өмнө "Намаас итгэл хүлээлгэвэл нэр дэвшинэ" гэдгээ илэрхийлсэн. Намын дарга хэн хэний нэр оруулж ирэхээ мэдэх байх" гэлээ.