МАН-ын Бага хурал эхлэх гэж байна. МАН-ын ажлын албаны дарга Н.Энхтайван Орхон аймагт нэр дэвшихээр саналаа хүргүүлсэн байна. Энэ талаараа "Намын даргын зүгээс гол шалгуураа зарласан. Энэ шаардлагад өөрийгөө тэнцэнэ гэж үзэж нэр дэвших хүсэлтээ өгсөн. Намын бага хурлаас шийдэх байх. Миний сонссоноор аймгийн Засаг дарга Д.Батлут өрсөлдөнө гэсэн мэдээлэл бий. Миний хувьд аймгийн Засаг даргаар ажиллахдаа сайн ажилласан гэж бодож байна. Би МАН-ын мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан. МАН-ын хувьд амаргүй дөрвөн жилийг даван тууллаа. Энэ хугацаанд эдийн засаг сэргэж, ажилгүйдлийн төвшин буурсан. Амаргүй, бэрхшээлтэй зүйл олон бий. Гэхдээ ард түмэн МАН-д дахин итгэл хүлээлгэвэл энэ бүхнийг даван туулах болно" гэлээ.