УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах МАН-ын бага хурал эхлэх гэж байна. БСШУС-ын яамны төрийн бичгийн дарга Б.Баярсайхан ирэх сонгуульд нэр дэвшихээр саналаа хүргүүлсэн байна.
Тэрбээр "Намын бага хурлаас бүх зүйлийг шийднэ. Нэр дэвшигчийг тодруулахын өмнө 4-5 удаа судалгаа авсан. Судалгаагаар өндөр ретингтэй гарсан нэр дэвшигчийн өрсөлдүүлэх байх гэж бодож байна" гэлээ.
Ташрамд дурдахад, тэрбээр АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ өөрийн нийт орлого нь 99 сая төгрөг.
Гэр бүлийн гишүүдийн орлого 9 сая төгрөг бол 4 тэрбум 500 сая төгрөгийн өртөгтэй амины орон сууцтай гэжээ.
Мөн 100 сая төгрөгийн үнэтэй BMW, Nissan,Juke гэх хоёр машинтай бөгөөд "Мэйдин Монголиа" ХХК, "Брэйнбрэнд" ХХК, "Амин Шийдэл" ХХК гэх гурван компанийг 100 хувь эзэмшдэг гэж мэдүүлсэн юм.
Сэтгэгдэл (4)