УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг тодруулах намын бага хурал эхэллээ. Энэ удаагийн сонгуульд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өрсөлдөхөөр саналаа хүргүүлсэн байна. Тэрбээр "Нэр дэвшигчдийн нэрс сарын өмнө тодорхой болсон байсан. Би Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихээ илэрхийлсэн. Хариуцсан ажлаа сайн хийсэн гэж өөрийгөө дүгнэж байгаа. Гэхдээ намын бага хурлын гишүүдийн мэдэх зүйл. Намаас итгэл хүлээлгэвэл нэр дэвшинэ. Мөн УИХ дахь эмэгтэй гишүүдийн квотын 30 болгох гээд бид чадаагүй. Нийт 16 эмэгтэй гишүүн байхаар тогтсон. Намууд эмэгтэй гишүүдээ түлхүү өрсөлдүүлээсэй гэж бодож байна" гэсэн юм.
Сэтгэгдэл (4)