УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийг тодруулах намын бага хурал эхэллээ. Энэ удаагийн сонгуульд МСНЭ-ийн ерөнхийлөгч асан Х.Мандахбаяр нэр дэвших товтой байгаа. Энэ талаар тэрбээр “Өмнөговь аймагт нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн. Хурлын дараа мэдээлэл өгье” гэсэн.
Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Ямар хүмүүс нэр дэвших бол?
-Бага хурлаас нэрс тодорхой болно. Хэвлэлийн төвшинд мэдээлэлтэй байна.
-20 гаруй гишүүнийг нэр дэвшүүлэхгүй гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Ёстой мэдэхгүй. Намын удирдлага 20 гаруй гишүүнийг нэр дэвшүүлэхгүй гэдгээ уулзаж хэлсэн гэсэн шуум сонссон. Гэхдээ албан ёсны мэдээлэл биш. Намын бага хурлаас нэрс тодорхой болно.
-Хурал шударга явагдах болов уу?
-Дүрмээрээ л явна.
-Сонгинохайрхан дүүргийн тойрогт зарим эмэгтэй гишүүдийг нэр дэвшүүлэхгүй гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү?
-Мэдэхгүй. Дунд шатны намын байгууллагаас нэр дэвших хүсэлтэй байх хүний хүсэлтийг нийслэлийн намын хороо руу хүргүүлсэн. Хэний ч нэрийг хасаагүй.
-Ерөнхий сайд ямархуу байр суурьтай байгаа юм бол?
-Би өмнөөс нь байр сууриа илэрхийлэх боломжгүй.
-Хэдийд нэрс тодрох бол?
-Өмнөх хурлуудаас харахад тухайн өдрийн 22.00 цагийн үед нэрс эцэслэгдэж байсан. Энэ жишгээр явах болов уу.
Сэтгэгдэл (1)