МАН-ын VI дахь Бага хурал эхэллээ. Уг хурлаар УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулах юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа.
-Намаас зарим гишүүдийг нэр дэвшүүлэхгүй гэсэн асуудал яригдаж байна?
-Намын бодлогыг л дагана.
-Таны хувьд нэр дэвших хүсэлтээ өгсөн үү?
-Өгсөн.
-Намын даргын зүгээс ЖДҮ-ээс зээл авсан гишүүдийг нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Одоогоор ямар нэгэн мэдээлэлгүй байна. Нэр дэвшигчид эцсийн байдлаар тодроогүй ч ретингийн судалгаагаар өндөр оноо авсан гишүүдийг нэр дэвшүүлэх талаар гурван шалгуур яригдаж байгаа юм байна лээ.
-Таны хувьд сонгуульд хэнтэй нэр дэвшихээ илэрхийлсэн бэ?
-Хуучин тойрогтоо Ч.Хүрэлбаатар, Н.Цэрэнбат сайд нартай нэр дэвшихээ илэрхийлсэн.
-Танай тойрогт хуучин гишүүдээ нэр дэвшүүлэх юм байна. Та гурвын хувьд хэр ажилласан гэж дүгнэж байна вэ?
-Мэдэхгүй байна. Намын удирдлагууд мэднэ.
-Таны хувьд удирдлагуудтайгаа тохирсон зүйл бий юу?
-Уулзсан. Нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)