УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчийг тодруулах намын бага хурал эхэллээ. Энэ үеэр Ж.Энхбаяр гишүүн “Би УИХ-д 12 жил суулаа. Би гишүүн болохдоо зэвсэгт хүчний салбар буюу тусгай чиг үүрэг бүхий байгууллагын хууль, эрх зүйн орчинг сайжруулах зорилго тавьсан. Энэ үүргээ биелүүлсэн учир энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй. Одоо намаа ялалтад хүргэхэд өөрийгөө зориулж ажиллана. Магадгүй дөрвөн жилийн дараа нэр дэвшихийг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ удаа өрсөлдөхгүй гэдгээ намын удирдлагуудад илэрхийлсэн” гэлээ.
Сэтгэгдэл (5)