Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэд сайд Ж.Сауле нутаг нэгт Х.Бадeлханы хорыг дийлсэнгүй

2020-5-17
0
ЖИРГЭХ

Ирэх сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулах марафон АН, МАН-ын дунд ширүүхэн болж өндөрлөлөө. АН шөнө дундаас өмнө нэр дэвшигчдээ тодруулсан бол эрх баригч МАН олон нийтийн хараанаас зугтаж чимээгүйхэн нөөж үлдэв.  МАН-ын Бага хурлаар намын дарга У.Хүрэлсүх нэр дэвшигчдийн нэрсийг эцэслэж, танилцуулан нууц санал хураалт явуулах үед заалнаас 11 хүн нэрээ дэвшүүлсэн. Тэдний нэг нь ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле. Салбарын жаргал, зовлонг гарын арван хуруу шигээ мэддэг, туршлагатай, элдэв хэл аманд орооцолдож явсан түүх багатай гээд түүнд сайн тал олон. Гэвч МАН-ын удирдлагуудад Ж.Сауле гэдэг сонголт нэг л таалагдсангүй бололтой. Түүний нэр дэвшүүлэхээс татгалзав. 

Тиймдээ ч Х.Баделхан, Т.Аубакир, А.Гылымхан гэсэн гурван хүнийг нэр дэвшүүлэхээр эцэслэсэн юм. Эрх баригч намын эл шийдвэр дэд сайд Ж.Саулегийн дургүйцлийг төрүүлж, цахим орчинд хэн нь хэн бэ гэдгийг бичихээс аргагүй болгов.

Тэрбээр "Ирэх сонгуульд Бүх нэр дэвшигчдэд амжилт хүсьe. Намайг дэмжиж ирэх байх гэж харж суусан нутгийн зон олонд баярлалаа. Х.Бадeлхан байхад улс төрд төрд шударга томилгоо хэзээ ч байхгүй гэсэн та бүхний үг үнэн байсан гэдгийг биeэрээ үзлээ. Юун тэр сүржин шалгуур. Нутгийн залуучууд, эмэгтэйчүүд, монголчуудын маань захисан шудрага ёсны төлөө тэмцээд барсангүй. Заалнаас нэр дэвшсэн, тооллогын комисст Аскараа оруулав.

Манай намаас Х.Бадeлхан түүний нэг омгийн дүү А.Гылымхан, Х.Бадeлханы эгчийн хүү Т.Аубакир (Г.Солтан гишүүний төрсөн ахын хүү. 2016 онд Г.Солтан миний эмэгтэй квотыг авч нэр дэвшсэн) нар нэр дэвшлээ.

Т.Аубакир гэж хэн бэ?

ХААХҮ-ийн дэд сайдаар ах нь зүтгүүлсэн. Гэвч АТГ-аас үрийн буудай оруулж ирнэ гэж хогийн буудай оруулж ирсэн асуудлаар авч үлдсэн. ИТХ-д квотоор орсон ч нэг ч хоног суугаагүй. Казахстанд байж байгаад сонгууль дөхөнгүүт мөнгөө барьж гүйж ирэн албан тушаал авдаг. Албан тушаал аваад ч төрийн албаны шалгалтад унаж ажлаас гардаг.

Би өөр сайхан залуучууд дэвшсэн бол дуугүй баярлалаа гэх байсан.

Д.Бауыржан. Н.Тлeухан. Х.Нурлат гэж зүтгэсэн зөндөө залуучууд бий. Гэвч Х.Бадeлханы садан биш учир дэмжигдсэнгүй. Шудрага ёс, сүржин шалгуур цаашаа юм байна. Та бүхнээс хүлцэл өчьe" гэжээ.

 

Тэгвэл МАН-ын сонголтоор нэр дэвших квотоо өвөртлөөд буй Х.Баделхан, Т.Аубакир, А.Гылымхан гэж хэн бэ???.

Х.Баделханы хувьд Баян-Өлгий аймгийн ИТХ-ын хэлстийн даргаар 1990 оны үед ажиллаж байсан. "Өркен", "Жол" зэрэг компаниудыг үүсгэн байгуулсан. Аймгийн Засаг даргаар 2000 оноос ажиллаж байгаад 2008, 2016 оны сонгуулиар УИХ-д сонгогдсон. Одоо гурав дахиа сонгогдохоор ийн зэхэж байна.

Тэрбээр ЖДҮ-гийн асуудалд нэр холбогдож байсан. Гэвч тэрбээр үүнийг үгүйсгэх мэдэгдэл гаргаж байсан. Түүнчлэн аймгийн бүх замын тендерийг авдаг гэдгийг нутгийнхан ил цагаан хэлдэг. 

Түүний ах, дүүс нь аймгийн агентлагын газрын даргаар ажилладаг гээд яриад, уудлавал бараан түүх ихтэй хүн.

Харин аймгийн Засаг дарга А.Гылымханы хувьд БНХАУ-ын Элчин сайдын яамнаас тусламжаар олгогдсон нэг сая юань буюу 384 сая төгрөгийг ирэх сонгуулийн сурталчилгаандаа зарцуулсан дуулианд холбогдоод буй. Тодруулбал, арслан.мн сайтад мэдээлснээр дээрх мөнгийг 11 төсөл хөтөлбөрт хуваарилах тушаал гаргахдаа дундаас нь 10 сая төгрөг завшсан байж болзошгүй аж. 

Түүгээр ч зогсохгүй сөрөг намаас хоёр жилийн өмнө түүнтэй холбоотой тендертэй холбоотой асуудал, хууль бусаар алба хаагчдыг ажлаас нь халсан зэрэг асуудлыг сөхөж байв. Гэвч асуудал дарагдсан. Энэ мэтчилэн хэвлэлээр олон удаа түүнтэй холбоотой асуудал яригдаж байсан. Хамгийн гол нь Х.Баделхан гишүүнтэй "түрүүвч" нэг гэдгийг цөөнгүй улстөрчид гэрчилдэг.

Гурав дахь нэр дэвшигчээр тодроод буй Т.Аубакирын хувьд дэд сайд Ж.Саулегийн хэлснээр Х.Бадeлхан гишүүний төрсөн эгчийнх нь хүү юм байна. Ингэхдээ бүр бас Г.Солтан гишүүний төрсөн ахынх нь хүү аж.

Казахстанд тогтмол амьдардаг. Сүүлийн нэг жил Монголд ажиллаж, амьдарч байгаа гэх. 2016 оны сонгуулийн дараа дэд сайдад яригдаж байгаад хасагдсан. Үүний дараа хотын Гаальд ажиллахаар болсон ч төрийн албаны шалгалтад бүдэрсэн. Уг нь хүн нь боловсролтой ч, түүний бараан сүүдэр нь Х.Баделхан, Г.Солтан гэсэн хоёр ах нь. Ах нарынхаа буянаар, бас хөрөнгө чинээндээ эрдэж багагүй бийлэгжүү загнадаг гэх.

Ингээд үзвэл, Х.Баделхан гишүүний ах, дүү гурав нэгдэж Баян-Өлгий аймгийг "атгах" гэж буй бололтой. Үүнийг нь ч дэд сайд Ж.Сауле уудалчихлаа.

МАН-ын удирдлагуудын хувьд ч Баян-Өлгий аймгаас эмэгтэй гишүүнийг гаргаж ирэх сонирхолгүй юм байна. 

Эл санаархал нь ах, дүүсийн холбоо бүхий чөтгөрийн тойргийг таслах хүсэлгүйтэй шууд холбоотой гэж харагдахаар байна. 

Ташрамд дурдахад, УИХ-ын 2016 оны сонгуулиар бүрдсэн парламентийн гишүүдийн 65 нь МАН-ынх. Тэдний бараг 40 гаруй нь ЖДҮ-тэй нэр холбогдсон. Гэвч тэдгээрийн олонх нь нэр дэвших квотоо хэдийнэ атгачихсан байсан гэдгийг нэр бүхий гишүүд хэлсэн. Наандаж л О.Батнасан гишүүний хамаарал бүхий этгээд ЖДҮ-гээс зээл авсан. Гэтэл тэрбээр ёс зүйн хариуцлага хүлээх нь битгий хэл "Энэ чинь надад ямар хамаатай юм бэ. Зээлийг чинь төлсөн" гэх ухаантай үгээр хааж, Ховд аймагт нэр дэвших эрхээ атгасан. 

Энэ мэтчилэн намын дарга У.Хүрэлсүх нэр цэвэр, ёс зүйтэй хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэдэг үгнээсээ буцсан бололтой. Наандаж л Баян-Өлгийн аймгийн тойргоос харахад шүү дээ.

Г.Нацаг

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн гадаадад томилолттой байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • Зочин (202.126.88.36)
    БАЯН-ОЛГИЙ МАН-ААС ДЭВШСЭН БАДЕЛХАН ГЫЛЫМХАН НАР ЖДУ ТЕНДЕР ГЭЭД ОЛОН ЮМ БИЙ.АБУБАКИРЫГ АРД ОЛОН ТАНИХГУЙ УЧРААС ЭНЭ УДАА МАН СУУДАЛ АВЧ ЧАДАХГУЙ.
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.21.107.95)
    САУЛЕ ӨӨРӨӨ МАНАН МАФИЙХ ШҮҮ ДЭЭ ...ИЙМ ИХ ХУРАЛД ОРУУЛНА ГЭЖ ЮУ БАЙХЫН ...ОДОО ДЭД САЙДААС НЬ ЗАЙЛУУЛ ЛУЙВАРЫН ИХ ЮМ ГАРЧ ИРНЭ ДЭЭ
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.40.122)
    Өөрт нь дэд сайд хангалттай даа
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Атар (66.181.161.115)
    Эмэгтэй хүнд дээд албан тушаал варадаж хэрэггүй, эмэгтэй хүн нүүдэлийн толгойлогч байх хэрэг алга. Баделхан бол нутагтаа маш их юм хийж байгаа хүн.
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.57.95.229)
    зенег баделхан одоо болиосой
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.55.188.93)
    Нэг ч монгол нэр алга
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.55.188.93)
    Бүхэл бүтэн аймаг эзэгнээд юу гэнэ вэ бүр казахстанаас нэр дэвшинэ гэнэ үү
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Mgl (71.212.203.11)
    Mongol hun yagaad devshdeggui yum bee?!
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Хөх (149.140.17.85)
    бадилхаан дамбалан час!
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (149.140.17.85)
    Будилхан гуай бол Саулегд аль хэдийн нүх бэлдэж байсан нь ингэж биелжээ. ЖДҮС~ийн мөнгийг хуссан атлаа мултарсан байх юм. Хүрэлсүхбаатарын амыг барьжээ дээ янз нь! Будилхан, Галимхан нар гарахгүй дээ. Сауле эгч ээ. АТГ~аас муултрах уу, тэд, айн?!
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • зочин (202.126.89.48)
    хурэлсух даргаа,баделхан овоог тэтгэвэрт явуулаачээ.хогшроод ажлын чадвараа алдаад,зоносон байгаашдээ.залуу хумуусдээ нэрээ дэвшуулэх нь зугээр байхаа.
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • зочин (202.126.89.48)
    баделхан тэргуутэй гурвыг тэгтэй тэргуй олгийгоос сонгох сонгогч олдохгуй.
    2020 оны 05 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.88.169)
    Ах дүү 3 ыг гаргах уу Яахаараа бүтэн аймаг өмчилчихдөг юм бэ Өрсөлдөгч нарт нь олз болох бх даа
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • zochin (139.5.218.117)
    Монгол хүн, халх, урианхай хүн нэгийг дэвшүүлэх ёстой, засаг дарга монгол хүн байх ёстой
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • зочин (202.179.11.46)
    БӨ д молхычуудаас өөр хүнийг дэвшүүлж болохгүй юм уу
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (64.119.20.205)
    мөнгийг нь баахан үрүүлж байгаад сонгуульд унагачих. Гүйцээ
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (203.169.49.123)
    МАН хэзээний л шударга хүмүүсээс айж, аль болохоор тэднийг шахаж, зай барьж ирсэн.
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • зочин (66.181.176.167)
    МАН сонгуулийн дараа хэрэв ялалт байгуулбал ХААЯ-нд Ч6Улаан биш Саулег суулгах хэрэгтэй
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
    • Da
      Tiimshu
      2020 оны 05 сарын 17
  • зочин (66.181.176.167)
    МАН сонгуулийн дараа хэрэв ялалт байгуулбал ХААЯ-нд Ч6Улаан биш Саулег суулгах хэрэгтэй
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.46.61)
    saule = soliot, 9-10 jiliin umnu haana yamar muuhai zuils hiij baisnaa sana daa, solit mini ...
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.126.89.220)
    Хэнийг гаргах вэ гэдгийг омгийн ахлагч мэддэг юмаа Энд нам улс тер огт хамаагуй
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • хүү (66.181.182.137)
    хасагууд эмэгтэй хүнийг дэмжих нь юу л бол уг нь Саулье ч мундаг бүсгүй л дээ
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (192.82.71.98)
    Уул нь Ж.Сауле ажилсаг сэхээтэн Казакуудын омгийн ёс гэж нэг хэцүү юм байдаг
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • Ёндонхүү (103.229.120.207)
    Саулье охин минь чи ажлаа гялалзтал сайн хийгээд эд нарыг ял чи залуу хүн цаг хугацаа чамайг харуулна шүү дээ чамд амжилт хүсэе
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    57 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2 цаг 19 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    2 цаг 22 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    2 цаг 56 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    3 цаг 1 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    3 цаг 4 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    3 цаг 14 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    3 цаг 43 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    3 цаг 49 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    4 цаг 0 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    4 цаг 1 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    4 цаг 48 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    5 цаг 33 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    5 цаг 33 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    6 цаг 12 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    6 цаг 14 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    6 цаг 28 мин
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
    6 цаг 31 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн гадаадад томилолттой байна
    6 цаг 49 мин
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт эхэллээ
    6 цаг 57 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК