УОК-ын өргөтгөсөн хуралдаан болж байна. Энэ үеэр салбарын сайд нар саналаа хэллээ.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Гадаад байгаа иргэдийн асуудал чухал байна. Судалгаагаар хэд хэдэн оронд амаргүй байдал үүссэн. Япон, Солонгос болон БНХАУ, Казахстан зэрэг улс дахь иргэд санхүүгийн болон визний хүндрэлд орсон. Уг нь асуудлыг шийдэх гэж хичээж байна. Эдгээрээс Турк улс дахь иргэд орлогын эх үүсвэргүй боллоо. Үүнд анхаарах хэрэгтэй байна. ТББ-ууд өөрсдөө хөрөнгө босгосон. Туслах, дамжуулах боломж байна уу гэдгийг лавлаж байна. Иргэдийн хувьд эх орондоо эргэн ирэх асуудлыг голчилж байгаа учраас дараагийн чартер нислэгтээ үүнийг тусгах хэрэгтэй байна.
БСШУС-ын сайд Ё..Баатарбилэг: Дөрвөн асуудал байна. Арванхоёрдугаар ангийн сурагчдад давтлага өгч эхэлсэн. ЭМЯ-наас өгсөн зөвлөмжийг баримталж байна. Өнөөдрийн байдлаар 25 мянган сурагч хамрагдаж байна. ЭЕШ-ын бэлтгэл ажлыг хангасан. Ирэх долдугаар сарын 1-5-нд зохион байгуулах хуваарийг албажуулж өгөхийг хүсье. Мөн ЭЕШ-ийн материал бэлдэх баг гардаг. Энэ баг 30 орчим хоног цагдаагийн байгуулагын хяналтан дор шалгалтын сэдвийг бэлгэдэг. Нийт 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй багг ирэх сарын 2-ноос тусгай баранд бэлтгэл хангуулах бэлтэл хангасан. Үүнийг албажуулах хэрэгтэй байна. Түүнчлэн ЖАЙКА-гийн чиглэлээр Японд суралцсан 60 гаруй оюутан Монголдоо ирж чадахгүй байна.
Тэдний байр хоолны мөнгөнд төслөөс 800 гаруй сая төгрөг зарцуулсан. Мөн 100 гаруй оютуан, багш Японд суралцах ёстой байсан.
Коронагийн улмаас цахимаар хичээлдээ суусан. Гэвч ирэх сарын 1-нээс өмнө биеэр ирж суралцах шаардлага Японы талаас тавьсан. Хэрвээ очихгүй бол жилийн чөлөө өгнө гэсэн. Тиймээс чартер нисэх бол эдгээрийг Японд хүргэж өгөх хэрэгтэй байна. Буцаагаад Японд байгаа 60 гаруй оюутныг авчрах хэрэгтэй байна.
Г.Нацаг