УОК-ын өргөтгөсөн хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин: Гадаад дахь иргэдээ тасралтгүй авчирч байна. Байдал амаргүй болж байгаа учраас эх орондоо түргэн ирээрэй гэж анхнаасаа уриалсан. Энэ хугацаанд 62 мянган иргэнээ татан авсан. Энэ бол бага тоо биш. Цаашдаа татан авах ажлыг үргэлжлүүлнэ.
Гэхдээ хэдэн онгоцтой билээ, тусгаарлах байрны нөөц хэд билээ. Сүүлийн 10 гаруй хоног байдал хүндэрч байна. ОХУ гурван онгоцоор 300 гаруй оюутан авчирч өгсөн. Эндээс олон тооны халдвар тээгч илэрсэн. Өнөдөөр ОХУ руу дахиад нислэг хийх гэж байна. Учир нь дотуур байрнаасаа гарахаас өөр аргагүй болсон оюутнууд олон байна. Өнгөрсөн сарын 30, тавдугаар сарын 1, 3-нд 800 гаруй иргэнээ татан авсан. Эдгээр хүмүүс дараагийн тусгаарлалтын байр руу шилжсэн.
Энэ утгаараа тусгаарлах байр суларч байгаа учир дараагийн чартер нислэгээ хаашаа бэ гэдгийг судалж, хариу өгөөрэй" гэлээ.
Сэтгэгдэл (1)