Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар цар тахлын үеэр өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг ирэх 30-ныг дуустал үргэлжлүүлэх шийдвэр гаргалаа. Уг саналыг УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин заавал авч хэрэгжүүлэх нөхцөл байдал үүссэн учраас ийм санал оруулсан тухайгаа өргөтгөсөн хуралдаан эхлэх үеэр мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл (1)