Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө 08.00 цагаас эхэлсэн. Хуралдаанаар бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тогтоол батлагдлаа.
Мөн эх, нялх, балчир хүүхдийн эрүүл хүнс, зөв хооллолтыг дэмжих үндэсний хөтөлбөр батлах тухай зэрэг 15 асуудал хэлэлцэнэ. Яг одоо Ерөнхий сайд Налайх дүүрэгт барьж буй шахмал түлшний үйлдвэрийн явцыг нягталж байна.
Өнгөрсөн оны тавдугаар сарын 15-аас эхлэн түүхий нүүрсийг хориглож шахмал түлш хэрэглээнд нэвтрүүлснээр нийслэлийн утааг 50 хувь бууруулсан. Тэгвэл ирэх өвөл 80 хувь хүртэлх хувиар бууруулах зорилт тавин ажиллаж буй. Уг ажлын хүрээнд Налайхад 1500 ажлын байр бий болгох аж.