Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Олон Улсын Хүүхдийн "Найрамдал-2" зуслан болон Энэтхэгт гацсан ламхай нарын асуудлаар хэлэлцлээ.
Энэ талаар Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд С.Чинзориг "Энэтхэг улс дахь Брайбүн Гоман дацанд сурч буй 10-18 насны 357 хүүхэд байгаагаас 219 нь эх орон руугаа буцах хүсэлт гаргасан. Энэ хүрээнд богино хугацаанд эх оронд нь авчрах тусгай үүргийн онгоц илгээхээр боллоо.
Ламхай нарыг авчрах болон ирсний дараа тусгаарлах, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх зардлыг Хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар шийдвэрлэлээ. Хүүхдүүдийг 21 хоног тусгаарлах зардалд нийт 230 сая төгрөг зарцуулна гэсэн тооцоо гарсан" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)