Халимагийн Яшкуль районд тэмээ, адуу маллах арга ажиллагаа заахаар Монгол улсаас малчид очлоо.

Халимагийн Яшкуль районд тэмээ, адуу маллах арга ажиллагаа заахаар Монгол улсаас малчид очлоо. 9 том хүн, 10 хүүхэд бүхий 4 гэр бүл талд барьсан дөрвөн гэрт 4 жил амьдрах гэрээ хийжээ. Хоёр зуун тэмээтэй “Кировский” хоршооллын дарга Бадма Горяев тэднийг урьж авчирсан юм. Монгол мэргэжилтнүүдийн үндсэн зорилго нь тэмээний ноос, сүү боловсруулах, махны чиглэлээр адуу үржүүлэх ажилд халимаг ахан дүүсээ зааж сургах явдал ажээ. Хэдийгээр энэ аж ахуй 11 жил адуу, тэмээ үржүүлж байгаа ч ашиг шимийг нь огт ашиглаж чаддаггүй тул жинхэнэ малчин-мэргэжилтнүүдийг гэрээгээр авчрахдаа тулжээ.
- Олон хүн ийшээ ирэхийг хүссэн. Эхний энэ айлууд яаж аж төрөхийг нь харна даа гэж Монгол улс дахь ОХУ-ын ЭСЯ-ны ахлах зөвлөх Владимир Басанов ярьж байна.
Монгол айлууд гэр дээрээ төрийнхөө далбааг мандуулсан байлаа. Шинэ газарт амар сайхан аж төрөхийг ерөөн халиманг лам ерөөл тавьсан байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)