Дэлхийн шатрын 40-р олимпиад Туркийн Истанбул хотноо наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 9-ны хооронд болж өнгөрлөө.
Дэлхийн шатрын 40-р олимпиад Туркийн Истанбул хотноо наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 9-ны хооронд болж өнгөрлөө. Тэмцээний сүүлийн өрөг өчигдөр болж манай улсын эрэгтэй баг 150 орноос 56-д эрэмбэлэгдсэн бөгөөд 46-р байр, эмэгтэйчүүд 120 орноос 21-т эрэмбэлэгдэн 13-р байрт орлоо. Тэмцээний сүүлийн өрөг өчигдөр болж эмэгтэй баг Италийн багийг 3:1-ээр хожиж нийт 11 тойрогт долоон хожил, нэг тэнцээ, гурван хожигдолтойгоор XIII байр эзлэв.
Харин эрэгтэйчүүдийн хувьд сүүлийн өрөгтөө Катарыг 3:1-ээр хожиж нийт 11 тойргоос зургаан хожил, нэг тэнцээ, дөрвөн хожигдолтойгоор 46-р байр эзэллээ.
Их мастер Б.Мөнгөнтуул нэгдүгээр ширээнд тоглож, 9 өргөөс (2 өрөг өнжсөн) зургаан хожил, хоёр тэнцээ авснаар долоон оноогоор IV байрт шалгарлаа.
Ц.Болор


















































