Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Дамдины Ганзоригийг томиллоо.
Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Улсын дээд шүүхийн санал болгосноор Дамдины Ганзоригийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилсугай” гэжээ.
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон Д.Ганзориг нь МУИС-ийн Хууль зүйн сургууль төгссөн, хуульч мэргэжилтэй. Анхан шатны шүүхэд шүүгчийн туслахаар 5 жил, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүгчээр 9 жил, Улсын дээд шүүхэд шүүгчээр 6 жил, нийт 20 жил ажилласан туршлагатай.
Сэтгэгдэл (2)