Өмнөд Солонгосын “Pieta” кино Венецийн кино наадмаас шилдэг киноны
“Алтан арслан” шагнал хүртлээ. Энэхүү кинонд зэрлэг балмад өр
цуглуулагчийн талаар гардаг аж.

“Pieta” киног Ким Ки Дук найруулсан байна. Хүндэт найруулагч шагналаа авахдаа шүүгчдэд талархлаа илэрхийлж дуу дуулжээ. Дараа нь тэрээр “Энэ дуу бол Солонгосчууд бидний гунигтай, ганцаардсан, уйтгарласан, цөхөрсөн үедээ дуулдаг дуу юм. Бас аз жаргалтай үедээ дуулдаг дуу” хэмээн хэлсэн байна.
Харин шилдэг эрэгтэй жүжигчний өрсөлдөөн Филип Сэймоур Хоффмэн, Жоакуйн Фоеникс нарын хооронд болжээ. Тэд хоёул “Master” кинонд тоглосон юм. Мөн энэ кино шилдэг найруулагчийн “Мөнгөн арслан” шагналыг хүртжээ. Пол Томас Андерсены найруулсан Master кино ахмад дайчныг халамжиндаа авч буй улс төрийн лидерийн талаар өгүүлдэг байна.
Д.Идэр