Согтуу жолооч дөрвөн хүний аминд хүрсэн хэрэг Өмнөговь аймагт гарлаа. Тус аймгийн Баяндалай суманд оршин суух О-гийн гэрийг 35 настай эрэгтэй А согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ жолоо барьж байгаад дайрсан байна. Улмаар гэрт байсан гурван эмэгтэй, арван настай хүү амиа алджээ. Жолоочид аймгийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Б.Чимэг


















































