
Киргизийн нийслэлд болж байгаа “Мусульманчуудын эв нэгдэл” олон улсын бага хуралд оролцож байгаа орон орны шашны тэргүүнүүд тус улсын парламентын дарга Асылбек Жээнбековтой уулзжээ. Уулзалтад Монголын муфтий (исламын сүм хийдийн тэргүүн) Кадис Баатырбек оролцсон байна. Мөн Орос, Тажикстан, Казахстан, Пакистан, Иэрүсалим, Саудын Араб зэрэг орны муфтий нар байлцжээ.
-Хэт даврагсдын чиглэлийн янз бүрийн урсгалууд уламжлалт Исламын шашны хөгжилд аюул учруулж байгаа тул үнэнхүү Исламын ёс заншлаар залуучуудыг хүмүүжүүлэхэд нэгдэн ажиллах нь чухал юм гэж энэ уулзалтын үеэр Иэрүсалимын Аль Акса мечетийн имам Али Омар Якуб Аббаси мэдэгдэв.
24tsag.mn