Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг
тохиолдуулан МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Их Хурлын дарга З.Энхболд
болон УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын
газар, нийслэлийн төр, захиргаа, олон нийтийн байгууллагууд,
хэлмэгдэгсэд, тэдний төрөл төрөгсдийн төлөөлөгчид Хэлмэгдэгсдийн төв
хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Их Хурлын дарга З.Энхболд болон УИХ, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, нийслэлийн төр, захиргаа, олон нийтийн байгууллагууд, хэлмэгдэгсэд, тэдний төрөл төрөгсдийн төлөөлөгчид Хэлмэгдэгсдийн төв хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.
Ийнхүү улс орон даяар хэлмэгдэгсдийн хөшөө, булш, сувраганд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж, санан дурсахын сацуу хэлмэгдэгсэд тэдний үр хүүхэд, төрөл төрөгсдийг хүлээн авч уулзан санал хүсэлтийг нь сонсох, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх, хэлмэгдүүлэлтийн хор уршиг, үр дагавар, хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх, нэр төрийг нь сэргээх, цагаатгах ажлын талаар уулзалт ярилцлага хийв.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 17 дахь удаагаа тэмдэглэж байгаа юм.
1939 оноос өнөөг хүртэл 31577 хүнийг хилс хэргээс цагаатгаж, 17 мянга гаруй хүнд 16 тэрбум 239 сая төгрөгийн нөхөх олговрыг олгоод байгаа аж.
Б.Чимэг