зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баабар тэргүүтэй “Электорат”-ууд Т.Доржханд нарыг дэмжихгүйгээ илэрхийлж эхэллээ

2020-6-05
0
ЖИРГЭХ

Баабар өгүүлжээ. “Ийм гадаад нэртэй хөдөлгөөн үүсээд хоёр жил боллоо. Уг нь сонголт гэсэн утгатай үг л дээ. Төрийн дээд эрх мэдлийг атгаж байгаа Улсын Их Хурлын гишүүдийн байгаа царайг хараад гутсандаа ийм хөдөлгөөн хоёр жилийн өмнө үүсгэсэн юм. Хөдөлгөөнд манай ард түмний бүгдээрээ таньдаг мэддэг ахмад үеийнхэн нэгдсэн. Өөрснөө депутат болох гэсэн юм биш ээ. Тэртэй тэргүй насны хувьд ч ахмад, нийгэмд хийдгээ хийсэн, шударга явсан, хэн нь ч ард олон төр засагтаа үнэлэгдсэн, хэний ч өмнө нүүр улайхгүй хүмүүс” https://ikon.mn/n/1wfb  гэж. 

Юун тухай яриад байгаа нь мэдээж ойлгомжтой. Тэр нь “Электорат” хөдөлгөөн.

Одоогоос жил гаруйн өмнөхөн Монголын төр, нийгмийн зүтгэлтнүүд нэгдэж, УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийг бодлогоор дэмжих зорилгоор уг хөдөлгөөнийг байгуулснаа зарлаж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. “Электорат” нь УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх субъект биш гэдгийг үүсгэн байгуулагчид тухайн үедээ тодотгож байсан юм. Харин УИХ-ын сонгуулийн 76 тойрогт өрсөлдөж болохуйц хүмүүсийг олон нийтээр бүтэн жилийн турш хэлэлцүүлж, шалгуурт нийцсэн төлөөллийг шалгаруулж, дэмжинэ гэдгээ илэрхийлж байв.

Гэвч “Электорат”-уудын нэрийн өмнөөс өөрсдийгөө УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэн, сойсон зарим нэр дэвшигчдийн үйлдэл Баабар тэргүүтэй үндэслэгчдийн эгдүүцлийг төрүүлж эхэлсэн бололтой.

Тэдгээр нь Хөдөлмөрийн Үндэсний нам буюу ХҮН-ын Удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд нар.

Хуульд заасны дагуу өнгөрсөн сарын дундуур ХҮН, МСДН, Ёс зүй намын “Зөв хүн Электорат эвсэл”-ээс 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ зарласан. Тэр дагуу хуульд нийцэж байгаа эсэхийг Сонгуулийн ерөнхий хорооноос нягталж, улмаар нэр дэвшигчдэд батламжийг нь гардуулсан билээ.

Сонирхолтой нь, “Зөв хүн Электорат эвсэл”-ээс нэр дэвшигч Т.Доржхандыг “Электорат”-уудын зүгээс албан ёсоор дэмжих хүнээр тодруулсангүй. Энэ тухай нийтлэлч Баабар хоёр хоногийн өмнө бичсэн “Электорат хөдөлгөөн уриалж байна” гарчигтай нийтлэлдээ тодорхой дурджээ. Нэг үгээр “Зөв хүн Электорат эвсэл”-ээс УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээр болж, Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа гардсан хүмүүсийн дундаас МАН-ын 21, ХҮН-ын 15, АН-ын 14, МСДН-ын 13, бие даагчдаас 5, Зүй ёс намаас 5, Гэр хорооллын нам, МАХН, ШИНЭН-аас тус бүр нэг нэр дэвшигчийг дэмжиж буйгаа Баабар албан ёсоор илэрхийлсэн нь энэ байв.

ХҮН, МСДН, Ёс зүй намын нэгдэл болох “Зөв хүн Электорат эвсэл”-ээс нэр дэвшүүлсэн горилогчдын дийлэнх нь Баабар нарын “Электорат”-уудын санаанд нийцээгүй хэрэг.

Цаашлаад нэгэнт дэмжлэг хүлээгээгүй тэднийг бодлогоор дэмжихгүй гэсэн үг. Гэхдээ зөвхөн Баабар тус хөдөлгөөнийг сонгуулийн тугаа болгон нэрээ дэвшүүлсэн нэр бүхий хүмүүст эгдүүцээд байгаа юм биш. Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр ч энэ тухай хэд хоногийн өмнө өөрийн байр сууриа илэрхийлж байлаа. Тэрбээр "Өөрийн биеэр оролцож буй "Электрат" хөдөлгөөнөөс эцэслэж гаргасан нэрсийн жагсаалтыг хараад хоорондоо холбоо уялдаа холбоогүй, эсрэг тэсрэг хоёр сэтгэгдэл төрлөө.

Нөгөө талаас нь үзвэл мэдээж миний хувь хүнийхээ хувьд "Зөв хүн" гэж хүлээн зөвшөөрөхийн аргагүй хүмүүсийн нэрс орсон нь мэдээж бухимдал төрүүлснийг хэлэх хэрэгтэй.

"Электрат хөдөлгөөн"-ний сүүлийн 7 дугаар чуулган дээр ч энэ асуудал дээр нэлээдгүй маргаан гаргаж мэтгэлцэж байсан. Бүгдийг нь санал нэгтэй баталсан уу гэвэл бас үгүй. Нийт гишүүдийн маань ихэнхи хэний ч үг ятгалгад автахааргүй өөрийн гэсэн үзэл бодолтой эрхмүүд. Уг нь энэ жагсаалт зөвшилцөж дийлэн олонхийнх нь саналаар гарсан шийд. Гэхдээ дундуур нь бас хор түрхсэн шившлэгтэй сум гүйчихэв үү ч гэж хардмаар" хэмээн эгдүүцэж байсан удаатай.

Баабар хэлжээ, "Нэр дэвшигчид "Электорат" хөдөлгөөнөөр хэлцэгдэн баталгаажсан тул өөр нэр хуурамчаар орлуулах нь сонгогчдыг мэхлэж, бидний нэр төрд халдаж буй хэрэг юм" гэж. Үүгээр төр, нийгмийн зүтгэлтнүүдээс бүрдсэн "Электорат" хөдөлгөөнөөс дэмжлэг хүлээж сонгуульд нэр дэвшихээр болсон хэмээн сурталчилж яваа Т.Доржханд нар хууран мэхлэгчид болж таарах нь. 

Г.Сөрөлт

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ
Х.Тэмүүжин: Намын дарга УИХ-ын спикерээс түдгэлзэх ёстой гэсэн хуулийн төсөл санаачилсан
МАН-ын дарга Н.Учралын ХОМ
Намын бүлгүүд хуралдана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (62)

  • Хэнчбиш (98.244.106.112)
    Электоратуудаас зөв хүнээр өргөмжлөгдөж сурталчилгааны нээлтээ тарган морины нурууны дээр ташаа тулан ханхалзаж нээсэн нэр дэвшигч Б.Ганхөлөг ганц ч адуугүй гэжХОМ мэдүүлсэн байх юм Соёмбо тамгатай адуугаа бүгдийг Равдандашд өгчихсөн юм болов уу
    2020 оны 06 сарын 13 | Хариулах
  • зочин (119.40.98.106)
    Баабар мэтийн эдийн засгийн алуурчдын гар хөл болсон нөхөдтэй нийлсэн ХҮН чүүд явуургүй дээ. Цаана нь нөгөө л Элбэгээ мэтийнхан байгаа гэж үнэн шүү
    2020 оны 06 сарын 08 | Хариулах
  • Баабар зайл (66.181.182.20)
    Электорат эвслээс дэвшсэн ч тэр жагсаалтад нь дурьдагдаагүй олон хшн бхад яагаад ганцхан Доржханд-руу пайраад бгаа юм бээ??? Захиалгат мэдээ юм биш үү??? Тэр жагсаалтыг Баабар гаргасан юм бол зайл зайл... Танай үеийнхэн ийм хогийн ш дээ. Хүмүүст танигдсангууд нь ийм туйлбаргүй. Танигдаагүйчүүд нь нэг л их "хохирогчийн сэтгэл зүйтэй" хүмүүс нийгэмд хэдэн муу залуусыгаа зовоож явна. Бодвол үеийнх нь мандайдагчид хуурч мэхлээд ийм болгочихсон юм бгаа биз..
    2020 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.46.196)
    БААБАР ГЭЖ ХХБАНК, МАНАН, РИОТИНТО, ЭЛБЭГДОРЖ, БАЯР НАРЫН БУУНЫ НОХОЙ ҮҮРЭГЭЭ Л ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА. МОНГОЛ ЭРХ АШГИЙН ЭСРЭГ ҮРГЭЛЖ ХУЦАЖ БАЙДАГ ХАРИЙН ЗОЛБИНГИЙН УДАМ АМЬ ТАВИХ ГЭЭД МАНАНГИЙН ТАВИУЛУУДАА ИЛ ТОД ЗАРЛАЖ БНА.ЭД НАРААС БОЛГООМЖИЛ МОНГОЛЧУУД МИНЬ.
    2020 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (84.78.247.107)
    Ene HVN shig chadaltai, bolovsroltoi, hulgaich bish gants ch uur nam bhgvi. MANAN vhtlee aij bna daa. Bidend aldah wm bhgvi. MAN, AN naryn tur barij bsan ene jilvvded bid tartagtaa tulsan Vvnees doosh orno gej bhgvi. Neg huldvv buh erunhiilugch, neg hurandaa erunhii said bolj bdag uls Latin amerik, Afrikt l bgaa bj magadgvi. Vneheer ichmeer. Sanalaa uguud vzie l dee ednii tuluu.
    2020 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (210.162.2.16)
    Uul ni ih naidlaga tawij baisan. Daanch Gonchigdorjiin ohin enter yawj bhaar ni untarsan daa. Bas deerees ni Baabar uu? Ulam l nootoi bld bgaa yum shg.
    2020 оны 06 сарын 07 | Хариулах
    • Ganaa
      Alivaa wmand naana tsaana gej wm bna. Shine wmyg ehlvvleh tun hetsvv. Gonchigdorj, Baabar 2 bvr aliigaa aldsan ardchilagchid bish. Gaigvi toimtoi.Edniig bas olon hvn sainaar dursdag. Magadgvi tednii ner hvnd, turshlaga bas nemer bolj boloh taltai sh dee
      2020 оны 06 сарын 07
  • Маяа (202.9.46.34)
    ЧАМИРХАЖ ГАДААД ҮГЭЭР ХӨДӨЛГӨӨНӨӨ НЭРЛЭСЭН ЭД НАРТ НЭГ Ч САНАЛАА БИТГИЙ ӨГ. БИД МОНГОЛ ТӨРИЙН СОНГУУЛЬ ЯВУУЛЖ БАЙГАА. ТЭР ГАДААДДАА ОЧИЖ ЧАМИРХАЖ АМЬДАРЦГАА.
    2020 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.161.6)
    Т. Доржханд үнэхээр давгүй залуу. Ойр потно байж үзсэн хүний хувьд хэлхэд энгийн даруу маш сайн хүн. Итгэхгүй бол яармагын ахмад хөгшидөөс асуу. Лу.Болдоос илүү тэднийг тойрч асарч ирсэн юм. Юу буруу хийсэн гэж Доржхандруу турхирдаг байна.
    2020 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (139.5.216.145)
    ХҮН угаасаа яах гэж электораттай нэгдсийн! Нэг нь нам, нөгөөх нь намын бүтэцгүй, хүмүүсийн нэгдэл биздээ? ХҮН намынхаа бүтцээр л өөрөө зүтгэхгүй, одоо яг электоратын далбаан дор намирч харагдаж байна
    2020 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.46.107)
    ХҮН нам электрод эвсэл шал худлаа гарууд ямар ч шалгуур бхгүй
    2020 оны 06 сарын 07 | Хариулах
    • Ганаа
      Za ter Manan daa sanalaa uguh geed l suuj bna uu? Ta yaah ve? Vr hvvhdee bodooch. IMan, AN iin bii bolgoson iim niigemd vr hvvhdvvd ee amidar geh geed bna uu? Bidniig boddoggvi wmaa gehed. Emnelegt oocher avsan ch hahuuli ugch bna sh dee. Odoo bolieo, ta mini ee
      2020 оны 06 сарын 07
  • kub (202.126.90.131)
    minii barmjaagaar songogch gesen utga ilerkhiilsen ug l dee
    2020 оны 06 сарын 07 | Хариулах
  • Партизан (64.119.18.16)
    Элёктрод гэж нь 2 намын дэмжигчид шал хулх хулгайчууд төр сонгох юм уу бүү горд
    2020 оны 06 сарын 07 | Хариулах
  • ЗӨВ ХҮН (202.126.90.14)
    СОНГОГЧИД УЛС ТӨРИЙН БҮР ЦОО ШИНЭ УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙГ ХҮСЭЖ БАЙНА АРДЫН НАМ АРДЧИЛСАН НАМ ХУВЬСГАЛТ НАМЫН АЛИЙГ НЬ ДЭМЖИХГҮЙ БАЙНА. ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨН ЭНХБАЯР ЭРДЭНЭ ДЭЛГЭРМАА ЦОГТБААТАР МӨНХ ОРГИЛ АМАРЖАРГАЛ НАР АРД ТҮМНИЙ ЭГЭЛ ХҮҮХДҮҮД ЗАЛУУ ҮЕД БАЙРАА ТАВЬЖ ӨГӨХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ УЛС ТӨРИЙН БҮҮР ЦОО ШИНЭ УЛС ТӨРИЙН ХҮЧИН БОЛ ХҮН НАМЫН ЗАЛУУС ЮМ ЗӨВ БОДЛОГО ЗӨВ ХҮН ЗӨВ СОЁЛ МАНДАН БАДРАГ
    2020 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.126.90.14)
    Бүү бурын цуглуулсан үеээ өнгөрөөсөн, нам гэдэг шашинд толгойгоо угаалгасан хэдэн баагийгийн л санал болгож байгаа нэрс шүү дээ. Үхсэн бааас ман ан аас зөв хүн гарч ирлээ юу. Хүн нам харин бүүр овоо сайн бохирдоогүй залуус гаргасан байна лээ
    2020 оны 06 сарын 07 | Хариулах
  • Чихэр (203.98.77.175)
    Хахаха муулах юмаа олохгүй болохоор БААБАР хүртэл муулах нь дээ
    2020 оны 06 сарын 07 | Хариулах
    • МАНАН СӨНӨТҮГЭЙ
      СОНГОГЧИД УЛС ТӨРИЙН БҮР ЦОО ШИНЭ УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙГ ХҮСЭЖ БАЙНА АРДЫН НАМ АРДЧИЛСАН НАМ ХУВЬСГАЛТ НАМЫН АЛИЙГ НЬ ДЭМЖИХГҮЙ БАЙНА. ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨН ЭНХБАЯР ЭРДЭНЭ ДЭЛГЭРМАА ЦОГТБААТАР МӨНХ ОРГИЛ АМАРЖАРГАЛ НАР АРД ТҮМНИЙ ЭГЭЛ ХҮҮХДҮҮД ЗАЛУУ ҮЕД БАЙРАА ТАВЬЖ ӨГӨХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ УЛС ТӨРИЙН БҮҮР ЦОО ШИНЭ УЛС ТӨРИЙН ХҮЧИН БОЛ ХҮН НАМЫН ЗАЛУУС ЮМ ЗӨВ БОДЛОГО ЗӨВ ХҮН ЗӨВ СОЁЛ МАНДАН БАДРАГ
      2020 оны 06 сарын 07
  • ХУн иргэн (203.98.77.175)
    Доржханд руу онцлоод орж ирж байхыг бодвол энэ хүн УИХ гишүүн болохнээ
    2020 оны 06 сарын 07 | Хариулах
  • Баабаас (203.98.77.175)
    Баабар өвгөн хөөрхий зөнөөд болхоо байсан байнадаа
    2020 оны 06 сарын 07 | Хариулах
    • Баабарын ардчилал гэдэг нь үхсэн нохойн оцгор байж
      2020 оны 06 сарын 07
  • Зочин (202.21.108.215)
    Цргтбаярын үгийг олоод уншаарай. Электорат хөдөлгөөн буюу Баабарын дэмжээд нэрсийн жагсаалтыг шүүмжилсэн болохоос Зөв хүн электорат эвслийг яриагүй. Эвсэл, хөдөлгөөн 2 тусдааг ойлгоорой
    2020 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.188.243)
    баяраа өөрөө л уналаа даа, яах гэж элэкторат гэдэг нэр авсын, тэнэг хүүрнүүд. Уг нь Доржханд дажгүй л залуу бн лээ шүү.
    2020 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.188.243)
    цогтбаяр гуай эвслийг дэмжиж бгаа, эсрэг утгатай юм бичсэн бн
    2020 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (192.82.76.29)
    Дайралтууд ирэ байх шив дээ. ХҮН-ийг тууштай дэмжинэ тэгэх тусам ухуулж ялуулна аа.
    2020 оны 06 сарын 07 | Хариулах
    • Тэгнээ, МАНАН айж байна
      2020 оны 06 сарын 07
  • Зочин (103.57.94.81)
    ЭНЭ ДОРЖХАНД, НАЙДАЛАА 2 БҮТЭХГҮЙ ШҮҮ.
    2020 оны 06 сарын 07 | Хариулах
  • бид ялна. (122.201.31.91)
    Би электорад хөдөлгөөнөөс нэр дэвшигч нарыг дэмжиж байгаа.Баавар гуай эхлүүлсэн ажлаа шороотой хутгах хүн лав биш дээ.Сонгуулийн хар пиар бүүү хийгээч.Эрхэм бичигч эрхэм та бүү бор шувуу нсгээд бай.! Элокторадуувд урагшаа бид ялна.
    2020 оны 06 сарын 07 | Хариулах
  • Иргэн (59.153.115.253)
    Одоо энэ баабар мэддэг юмуу
    2020 оны 06 сарын 06 | Хариулах
  • ЭНХБАЯР (150.129.140.238)
    СОНГОГЧИД УЛС ТӨРИЙН БҮР ЦОО ШИНЭ УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙГ ХҮСЭЖ БАЙНА АРДЫН НАМ АРДЧИЛСАН НАМ ХУВЬСГАЛТ НАМЫН АЛИЙГ НЬ ДЭМЖИХГҮЙ БАЙНА. ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨН ЭНХБАЯР ЭРДЭНЭ ДЭЛГЭРМАА ЦОГТБААТАР МӨНХ ОРГИЛ АМАРЖАРГАЛ НАР АРД ТҮМНИЙ ЭГЭЛ ХҮҮХДҮҮД ЗАЛУУ ҮЕД БАЙРАА ТАВЬЖ ӨГӨХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ УЛС ТӨРИЙН БҮҮР ЦОО ШИНЭ УЛС ТӨРИЙН ХҮЧИН БОЛ ХҮН НАМЫН ЗАЛУУС ЮМ ЗӨВ БОДЛОГО ЗӨВ ХҮН ЗӨВ СОЁЛ МАНДАН БАДРАГ
    2020 оны 06 сарын 06 | Хариулах
    • 100% үнэн Урагшаа
      2020 оны 06 сарын 06
  • ЭРДЭНЭЭ (150.129.140.238)
    СОНГОГЧИД УЛС ТӨРИЙН БҮР ЦОО ШИНЭ УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙГ ХҮСЭЖ БАЙНА АРДЫН НАМ АРДЧИЛСАН НАМ ХУВЬСГАЛТ НАМЫН АЛИЙГ НЬ ДЭМЖИХГҮЙ БАЙНА. ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨН ЭНХБАЯР ЭРДЭНЭ ДЭЛГЭРМАА ЦОГТБААТАР МӨНХ ОРГИЛ АМАРЖАРГАЛ НАР АРД ТҮМНИЙ ЭГЭЛ ХҮҮХДҮҮД ЗАЛУУ ҮЕД БАЙРАА ТАВЬЖ ӨГӨХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ УЛС ТӨРИЙН БҮҮР ЦОО ШИНЭ УЛС ТӨРИЙН ХҮЧИН БОЛ ХҮН НАМЫН ЗАЛУУС ЮМ ЗӨВ БОДЛОГО ЗӨВ ХҮН ЗӨВ СОЁЛ МАНДАН БАДРАГ
    2020 оны 06 сарын 06 | Хариулах
  • ХУЛАН (150.129.140.238)
    СОНГОГЧИД УЛС ТӨРИЙН БҮР ЦОО ШИНЭ УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙГ ХҮСЭЖ БАЙНА АРДЫН НАМ АРДЧИЛСАН НАМ ХУВЬСГАЛТ НАМЫН АЛИЙГ НЬ ДЭМЖИХГҮЙ БАЙНА. ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨН ЭНХБАЯР ЭРДЭНЭ ДЭЛГЭРМАА ЦОГТБААТАР МӨНХ ОРГИЛ АМАРЖАРГАЛ НАР АРД ТҮМНИЙ ЭГЭЛ ХҮҮХДҮҮД ЗАЛУУ ҮЕД БАЙРАА ТАВЬЖ ӨГӨХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ УЛС ТӨРИЙН БҮҮР ЦОО ШИНЭ УЛС ТӨРИЙН ХҮЧИН БОЛ ХҮН НАМЫН ЗАЛУУС ЮМ ЗӨВ БОДЛОГО ЗӨВ ХҮН ЗӨВ СОЁЛ МАНДАН БАДРАГ
    2020 оны 06 сарын 06 | Хариулах
  • ДЭЛГЭРМАА (150.129.140.238)
    СОНГОГЧИД УЛС ТӨРИЙН БҮР ЦОО ШИНЭ УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙГ ХҮСЭЖ БАЙНА АРДЫН НАМ АРДЧИЛСАН НАМ ХУВЬСГАЛТ НАМЫН АЛИЙГ НЬ ДЭМЖИХГҮЙ БАЙНА. ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨН ЭНХБАЯР ЭРДЭНЭ ДЭЛГЭРМАА ЦОГТБААТАР МӨНХ ОРГИЛ АМАРЖАРГАЛ НАР АРД ТҮМНИЙ ЭГЭЛ ХҮҮХДҮҮД ЗАЛУУ ҮЕД БАЙРАА ТАВЬЖ ӨГӨХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ УЛС ТӨРИЙН БҮҮР ЦОО ШИНЭ УЛС ТӨРИЙН ХҮЧИН БОЛ ХҮН НАМЫН ЗАЛУУС ЮМ ЗӨВ БОДЛОГО ЗӨВ ХҮН ЗӨВ СОЁЛ МАНДАН БАДРАГ
    2020 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.161.27)
    Доржханд Найдалаа гэх этгээдүүд ямар ч хамаагүй аргаао төрд гарах гэсэн муйхар муу бодолтой сэтгэл муутай залуучууд бусад өрсөлдөгчөө доромжлоод та нарыг дэмжихгүй ээ заваан хүмүүс
    2020 оны 06 сарын 06 | Хариулах
  • zochin (202.55.188.82)
    AN iin aluurchin.taluurchin.yragchidaas 200 %deeguur bolivsrol.medlegtei zaluu shuu.AN s Z.Enhbold.Z.Narantiya 2 eer gyltaih uomgui luivarchid bitgii songo.
    2020 оны 06 сарын 06 | Хариулах
  • РАВДАН (202.9.46.87)
    КОММИЧДООС АЙЖ БАЙГАА ХҮМҮҮС УЛСЫГ ЯАЖ УДИРДНАА ТЭЭ?
    2020 оны 06 сарын 06 | Хариулах
  • Уншигч (66.181.161.25)
    Энэ электорат гэдэг баабарын сонгуульд нэр дэвшихгүй зүгээр л хэнийг нь сонгоход ард түмэнд тусална гээд л сонгох боломжтой хүмүүсийн нэрийг гаргаад л сүржигнэж байсан чинь одоо өөрсдөө нэр дэвшүүлээд хэрэлдээд тууж явах юм даа баабараа гэж нэг ийм л холион бантангийн үүсгүүр юм шиг байгаа юм
    2020 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.185.180)
    Олон удаа ЭЛЕКТОРАТ гэгчийн үнэн нүүр царайг илчилж байсан даа , даанч монголчууд гэнэн хонгорууд даа ... Тэд чинь : МАХН , МАН , АН "ын ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ ДЫГ тодруулах зорилгоор - авлигаар авсан цол хэргэмийн өр төлөөсөнд үйдчлэх ЗАХИАЛГАТ ХӨЛСНИЙ ХҮМҮҮС ш дээ ... Танар дэмжсэн хүмүүсийг нь хар : МАН 21 , МАХН 15 , АН 14 гээд үлдсэн хэд нь өөрсдийнх нь ОРЛОГО , улигт МАН-АН - МАХН - аар төр - засаг байгуулах гэсэн холын муу санаа нь илэрч байгаа биз ?? !!! Баабар мэтс чинь МӨНГӨ л олж байвал яаж ч урваж шарваж мэдэх АЛДАР ХҮНДИЙН БООЛУУД ш дээ..!!!
    2020 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.21.108.145)
    БААБАР гэж солиот дандаа жонхуу хутганаа
    2020 оны 06 сарын 06 | Хариулах
  • лхам........... (139.5.219.223)
    Ахмадууд бид чинь алт биш шүү дээ. Орчин үеийнхэн авахыг нь аваад ,хаяхыг нь хаях ёстой.Заавал миний зааврыг 100 хувь хэрэгжүүл гэх нь боломжгүй.Элекрод гэж далд цэцэрхсэн нэртэй,өнгөрсөн нийгмийн албан тушаал,гавьяа шагналын сорыг хүртэж явсан бүлэглэл гэж ойлгож болно.Сонгогчдын саналд хошуу дүрэхээ азнаач гэж ггуйхсан.
    2020 оны 06 сарын 06 | Хариулах
  • зочин (202.9.40.101)
    Доржханд гээд ярьж байгаа нтр нь их сонин нөхөр шиг байгаа юм
    2020 оны 06 сарын 06 | Хариулах
    • ХЭРҮҮЛЧ ХАР АВГАЙ НААД БАНГЛАДЕШ ЧИНЬ
      2020 оны 06 сарын 06
  • Хэнчбиш (98.244.106.112)
    Амартүвшин чбас электорат- д үнэлэгдээгүй УИХ-д мөнгөний бодлого ярих хүн хэрэггүй түрийвч шившдэг ганц гишүүн байхад ард түмэн мөнгөжинө гэж электоратууд үзсэн юм болов уу даа
    2020 оны 06 сарын 06 | Хариулах
  • Усан нүдэт (66.181.180.201)
    Төрийн Хатан Эрдэнэ, нөгөө банкны нөхөр гээд МАН-н хоёроос Доржханд нь Монголд арай илүү хэрэгтэй юм шиг харагдаад байгаамдаа, ядахдаа эд мөнгөний шуналгүй
    2020 оны 06 сарын 06 | Хариулах
    • Эмгэн
      Тийм ээ? бас Найдалааг муучлах нь арай эртэдсэн мулгуй хэрэг болно шүү.
      2020 оны 06 сарын 06
  • Иргэн (203.91.115.45)
    Энэ баабар үхээгүй юм уу. Үхээч бушуухан
    2020 оны 06 сарын 05 | Хариулах
    • зочин
      энэ Доржханд гэж хар нөхөр бас Найдалаа гээд найдваргүй баяд ёстой баллана
      2020 оны 06 сарын 05
    • зочин
      үхэлд хөгшин залуу хамаагүй байдаг юм Хүнииг хэлээд байвал өөр дээр чинь харин
      2020 оны 06 сарын 05
  • Зочин (103.57.93.145)
    hoshin shogiin lalaruud boliooooo
    2020 оны 06 сарын 05 | Хариулах
  • Baabar maabar bolioo (202.9.46.13)
    Za ene baabar bol haa saigui dalchignaj ywdag uwgun yu ch gej baij medne hha
    2020 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.212.118.21)
    Ийм юм бичиж, хүмүүсийг талцуулж байдаг сэтгүүлч ч гэж сэтгүүлч юм даа.Баабар өөөрөө ийм юм ярьсан нь хаа байна?
    2020 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (64.119.21.79)
    Мэлхий царайт , зөнөг Баабар яаж ч шургаж мэднэ. Хамгийн овилгогүй новш. Монгол эх орон , ард түмнийг ямагт муу хэлж явдаг Ямаатын гудамжийн данжаад даа.
    2020 оны 06 сарын 05 | Хариулах
    • зочин
      Балагтай баяд дөрвөдүүд улсыг баллана болгоомжил
      2020 оны 06 сарын 05
  • teneg (31.165.231.3)
    neeh gadnii yg heregleed teriigee oilgohgui baij, elektorat gedeg chin namiin ner baih esgui zygeer l toloologch gesen yg shdee…ichmeer
    2020 оны 06 сарын 05 | Хариулах
  • Setguulch (202.131.233.190)
    Доржханд өөрөө өвөгчүүдийг ашиглахад л болно гэж ярьж дургүйг нь хүргэсэн сурагтай байна лээ.
    2020 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (79.163.164.1)
    Dorjhand hereggui novsh doo
    2020 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (64.119.19.94)
    baabar bangladog 2 bol adgiin hulgaich shaaruud.baabar yaaj bayjsaniig bid martaagui.bangladog hadam aaviihaa hurungiig luivardan bayjsan oizdaa
    2020 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.229.122.219)
    AVYASLAG MONGOLCHUDIN SHOVUND ORJ BAIGA HALTAR UNHA
    2020 оны 06 сарын 05 | Хариулах
  • зөв хүн электро эвсэл (202.9.46.87)
    заваарсан холион бантан хэн ч та нарт санал өөгүй
    2020 оны 06 сарын 05 | Хариулах
  • Зочин (больмоор юм) (66.181.161.83)
    Баабар нтр одоо хөгширч байж больмоор юм чадварлаг мундаг залуучуудаа аль чадахаараа л дэмжиж гаргах хэрэгтэй шүү дээ!
    2020 оны 06 сарын 05 | Хариулах
    • зочин
      Ихэнх нь УВС чууд бна лээ УВС нам юм уу даа
      2020 оны 06 сарын 05
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ө.СУМЪЯАБААТАР: X ХОРООЛОЛ БҮСЭД ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ САНААЧИЛВАЛ БҮХ ТАЛААР ДЭМЖИЖ АЖИЛЛАНА
    6 цаг 24 мин
  • Автомашины дундаж хурдыг 26 хувиар нэмэгдүүлэхэд тээврийн хэрэгслээс ялгарах агаарын бохирдол 17.8 хувь буурна
    8 цаг 5 мин
  • Лабубу дэлгэцийн бүтээл хүүхэлдэйн сэдэвтэй бүрэн хэмжээний кинонд орно
    8 цаг 28 мин
  • “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай газар тариалан төсөл”-ийн хүрээнд Усалгаатай газар тариаланд ажиллах техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэллээ
    9 цаг 6 мин
  • Цас ихээр орсоноос үүдэн халтиргаа гулгаа үүсэж зам тээврийн ослын, дуудлага нэмэгдсээр байна
    9 цаг 12 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ
    9 цаг 39 мин
  • “Уул уурхайн бус экспорт ба нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт” сэдэвт хурал боллоо
    9 цаг 51 мин
  • Х.Тэмүүжин: Намын дарга УИХ-ын спикерээс түдгэлзэх ёстой гэсэн хуулийн төсөл санаачилсан
    10 цаг 18 мин
  • “Чингис хаан” цомын барилдаан баасан гарагт болно
    10 цаг 40 мин
  • Энэ Баасан гарагт Монгол бахархлын өдөр тохионо
    10 цаг 44 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    12 цаг 11 мин
  • “Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг гуравхан удаа толилуулна
    12 цаг 52 мин
  • Энержи ресурс компанийн 20 жилийн ойг тохиолдуулан нутгийн малчид хонь хандивлажээ
    13 цаг 11 мин
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
    13 цаг 34 мин
  • Т.Сайфолла, С.Мөнхзул нар пауэрлифтингийн ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны Монгол тамирчид боллоо
    13 цаг 51 мин
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
    14 цаг 7 мин
  • “Нэгдүгээр тойрог зам” төслийн олон улсын нээлттэй тендерийг ирэх сарын 1-нд нээнэ
    14 цаг 29 мин
  • Цаг агаар ихэнх нутгаар тогтуун болж, хүйтний эрч суларна
    14 цаг 47 мин
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
    15 цаг 7 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13.640 болжээ
    15 цаг 12 мин
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • Аяллын гол чиг хандлага: Уламжлалт хязгаараас хол
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • Н.Учрал: Монгол Улсад гадаадын банк байгуулахыг хуулиар хориглоогүй
  • ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Ардчилсан нам “Их хааны өв” хиймэл оюуны технологи ашигласан видео контентийн уралдааныг зарлалаа
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
24 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • Монгол бүсгүйн тэвчээр, хатуужлыг дэлхийд гайхуулж буй А.Адъяасүрэн гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК