

Нийслэлийн цагдаагийн газраас шөнийн цагаар гэнэтийн шалгалтыг хийж, хууль зөрчиж байгаа баар цэнгээний газар болоод биеэ үнэлж мөнгө олж байгаа эмэгтэйчүүдийг саатуулжээ. Баянгол дүүргийн 3 –р хороонд байрлах Мөнгөн зах компанийн доод давхарт байрлах зочид буудалд 18-23 насны эмэгтэйчүүд гадаадын иргэдэд биеэ үнэлж байсныг цагдаагийн саатууллаа.
Ширээний хүүхэн нэрээр биеэ үнэлж байгаа эдгээр охид өөрсдийнхөө талаар ингэж ярьж байна. Оюутан залуус эрдэм сурна гэж эцэг эхчүүдийнхээ халаасыг тэмтэрч их хотод хөл тавиад эцэг эхчүүдийнхээ хөлсөө дуслуулан байж олсон мөнгөөр архидаж баар цэнгээний газруудыг хөлжүүлж байгаа нь нууц биш. Цагт хэтрүүлэн ажиллаж байсан хэд хэдэн баарыг ч мөн хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Д.Ундрах 24tsag.mn