
Манай улсын 11-15 насны охидод хүний хөхөнцөр вирусын эсрэг гардасил
вакцины гурав дахь тунг өнөөдрөөс эхлэн хийнэ гэж Халдварт өвчин
судлалын үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Мянганы
сорилтын сан мэдээлэл хийлээ.

Манай улсын 11-15 насны охидод хүний хөхөнцөр вирусын эсрэг гардасил вакцины гурав дахь тунг өнөөдрөөс эхлэн хийнэ гэж Халдварт өвчин судлалын үндэсний төв, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Мянганы сорилтын сан мэдээлэл хийлээ. Тэд уг вакциныг аюулгүй бөгөөд вакцины найрлагаас мөнгөн ус илрээгүй, мөн хавдрын эрт үеийн эмгэгүүдээс бүрэн хамгаалах чадвартай хэмээн хэлсэн юм. Мэргэжилтнүүд “Вакцин тарьсны дараа 5-6 жилийн дархлаа тогтоно. Улмаар умайн хүзүүний хавдраас сэргийлэх чадвар нь өндөр байна” гэдгийг тайлбарлав.
Гардасил вакциныг зургаан сарын турш гурван удаа булчинд тарьдаг байна. Ингэснээр хүүхдийн биед дархлаа бүрэн тогтох аж.
Д.Ундрах 24tsag.mn