Никурагуагийн засгийн газар Сан Кристобал галт уулын ойролцоо орших 3000 гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна.

Учир нь галт уул хүчтэй чичирч, агаарт хоёр метрийн өндөрт хий цацарсан аж. Галт уулын ойролцоо оршин суугчид өнгөрсөн бямба гаригт гурван удаа хүчтэй чичрэлт мэдэрсэн байна. Оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийн тулд 300 цэргийг татан ажиллуулсан гэнэ.
Никурагуагийн геологийн хүрээлэнгийн захирал Жавэйр Межиа “Галт уул дэлбэрч магадгүй байна, гэхдээ тайван байх хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн байна. Мөн хөрш орон Косто Рикад өнгөрсөн лхагва гаригт газар хөдөлснөөс галт уулнаас их чимээ гарсан байх хэмээн таамаглажээ.
Д.Идэр