Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТАНИЛЦ: Төрлөөрөө Их хуралд горилж буй тэрбумтнууд

2020-6-08
0
ЖИРГЭХ

Ах Б.Наранхүү нь, ч дүү Б.Саранчимэг нь ч тэрбумтан

УИХ-ын ээлжит сонгуульд горилогчид иргэдийн саналыг татах бор шувуухай илгээх сурталчилгааны хоног хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Эдгээр өдрүүдэд л амжиж өөрийн биеэ тултал “пи-ар”-дах эрх тэдэнд бий.

Ер нь жил бүрийн сонгуулиар төрлийн хэлхээтнүүдийн ургийн мод үргэлжилдэг. Энэ удаад ч ураг төрлийн хэлхээтэй хэд хэдэн хүн бий. Тэдгээрийн хөрөнгө орлогыг онцлон хүргэж байна.

Ураг төрлийн хэлхээтний эхний онцлох хүн УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Б.Саранчимэг нар юм. Өмнөх сонгуулиар ах дүүгийн хэлхээтэй хэд хэдэн хүн нэр дэвшсэнээс дээрх хоёр эрхэм сонгогдож чадсан. Дүү Б.Наранхүүгийн хувьд УИХ-ын чуулганы хамгийн их таслалттай гишүүний нэгд ордог. Хэрэв итгэл хүлээлгэн дахин сонговол чуулгандаа идэвхтэй оролцоно хэмээн иргэдээр тохуурхаж яваа нэгэн юм. Тэрбээр жилийн 32 сая төгрөгийн орлогтой.  Гэр бүлийн орлого 70 сая төгрөг, нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай. Мөн 1.2 тэрбум төгрөгийн суудлын жижиг машин Rollsroyce, Phantom- 3, Land Cruiser 200 автомашинтай. 4.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хурдан улмын 300 адуу, 500 сая төгрөгийн үнэт эдлэл, 4.8 тэрбум төгрөгийн хадгаламж, 397 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ.

“Инвэкс”, “Дүнжингарав”, “Монголын Уул уурхайн корпораци”, “Мон-Уран”, “Дүнжингарав Констракшн”, “Инвэкс жювелри”, “Инвэкс мэншоп”, “Инвэкс Хоум”, “Инвэкс спортс”, “Инвэкс Кантийн”, “Инвэкс Шүүз”, “Инвэкс Сервис”, “Инвэкс Лэдишоп”, “Инвэкс Бэйбишоп”, “Хүлэрхэрд”, “Дүнжингарав тээвэр”, “Дүнжингарав роуд”, “Дүнжингарав секьюрити”, “Монголмедиа консорциум”, “Оргил энд Капитал партнерс”, “Дүнжингарав трейд”, “Шинэ зуун айл трейд”, “Инвэкскоммодитис”, “Шинэ зуун айл зах” компанид хувьцаа эзэмшдэг.

Эгч Б.Саранчимэгийн хувьд энэ удаад Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт хуульч Б.Энхбаярын хамт нэр дэвшиж буй.

Тэрбээр жилийн 26 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүдийн орлого нийт 42 сая төгрөг. 1.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг авто гражтай. 226 сая төгрөгийн автомашин, 64 сая төгрөгөөр үнэлэгдэх хурдан удмын гурван адуу, дөрвөн үхэр, 11 адуутай.  Мөн 18 сая төгрөгийн хадгаламж, 360 сая төгрөгийн зээлтэй аж.

 

Ах Ж.Баяржавхлан нь 644 саяын хоёр орон сууцтай.

Харин дүү Ж.Алдавжавхлан нь орон сууцгүй

Ж.Алдавжавхлан Хан-Уул дүүргийн Засаг дарга, НИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг. Түүнийг засгаар ажилласнаасаа хойш ах, дүү, төрөл садангаа дээш татсан гэх мэдээлэл бий. Энэ удаагийн сонгуульд тэрбээр МАН-аас Хан-Уул дүүргийн 29 дүгээр тойрогт нэр дэвшинэ. Тэрбээр 72 сая төгрөг орлоготой. 120 сая төгрөгөөр үнэлэгдэх үйлчилгээний зориулалттай нэг байгууламжтай ч орон сууцгүй гэж мэдүүлжээ. 16 сая төгрөгийн SAI автомашин, 4.7 сая төгрөгийн хадгаламж, хоёр сая төгрөгөөр үнэлэгдэх газартай.

Ах Ж.Баяржавхлангийн хувьд Хан-Уул дүүргийн ИТХ-д нэр дэвшиж байсан удаатай. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн 220 сая төгрөгийн орлоготой гэжээ. Гэр бүлийн гишүүдийн нийт орлого 76 сая төгрөг, 644 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг зуслангийн байшин, авто гражтай. 768 сая төгрөгийн Land Cruiser 200, Volkswagen Polo, Nissan Murano, Crown, Mercedes Benz G 500, Lexus 570 зэрэг автомашинтай. Мөн 23 сая төгрөгөөр үнэлэгдэх 80 хонь, 15 адуутай, 22.7 сая төгрөгийн хадгаламж, 571 сая төгрөгийн зээлтэй аж.

Наяд ХХК ХХК, Гинжит дуулга ХХК ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Пауэр бласт ХХК ХХК, Ихэрнаяд ХХК ХХК, Бест минералс ХХК, Эксплозивс эксперт ХХК, Монголын тэсэлгээчдийн холбоо ТББ Бусад, Мэжик бласт ХХК, Пауэр бласт групп ХХК, Пауэр автоматив ХХК, Ихэр хоёр уулын хишиг ТББ Бусад, Тауэр пропертис ХХК-иудад хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.

 

Тэрбумын өв залгамжлагчид 

Төрлөөрөө нэр дэвшигчдийн алимны мод Г.Батхүү агсны төрсөн дүү болон хүүгээр үргэлжилнэ. Тухайлбал, Дорнод аймгийн долдугаар тойргоос төрсөн дүү П.Батчимэг нь дэвшинэ. 2016 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажилласан. Түүний хамаарал бүхий компани ЖДҮХС-аас хямд хүүтэй зээл авсан гэж яригддаг билээ. Тэрбээр жилийн 115 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүдийн нийт орлого 52 сая төгрөг. 733 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, зуслангийн байшин, хоёр авто зогсоолтой. 113 сая төгрөгийн Газ 24, газ 21, Зил 131, Москвич-2141 автомашинтай. 681 сая төгрөгийн хадгаламжтай. Гофро ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс таван толгой ХК хувьцаа эзэмшдэг.

Харин хүү Б.Ганхөлөг жилийн 6.4 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүдийн нийт орлого 2.6 сая төгрөг. Нэг тэрбум төгрөгийн хоёр орон сууц, хоёр авто зогсоол, 430 сая төгрөгөөр үнэлэгдэх Mercedes Benz, Lexus 570 автомашинтай. 80 сая төгрөгөөр үнэлэгдэх газар, 25 сая төгрөгийн үнэт эдлэл 1.7 тэрбум төгрөгийн зээл, 18 тэрбум төгрөгийн өвлөн авсан хөрөнгөтэй. Шунхлай Групп ХХК, Батган Транс ХХК, Батган Агро ХХК, Эй энд Жи Транс ХХК, Монгол Автомотив ХХК-д хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.  

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн гадаадад томилолттой байна
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • irgen (31.165.231.3)
    ene ger byl Mongoliin tord baih esgui horongo hyylegchid baina, yaj iim ih mongotei boldogiin …..yaj ger byleeree torryy zytgeed baidag um be ???????????????? shudarga hymyys l garah estoi getel bas l nogoo luivar, huivaldaan ah dyy aav eej amrag sadnuud garaad baidag ni heveeree yu ???!!!!
    2020 оны 06 сарын 08 | Хариулах
  • зочин (202.179.21.247)
    Н Номтойбаяр дээхэн цензурьгүй яриагаар жил 25 их наядыг олдог цагаан суврагын ордыг Монголын төрд зүгээр тавиад туучихана гэж юу байхав гээд сайхархаж байна лээ Зөвхөн ганц цагаан сувраг гэхэд л түүний хэлдгээр 25 их наяд төгрөг бусад ордууд ямар ашиг гарах нь ойлгомжтой
    2020 оны 06 сарын 08 | Хариулах
  • иргэн (64.119.17.7)
    Зарим нэр дэвшигчдийн ХОМыг хараад ангайж бнаа. Муу нэртэй МСЭс. МАК зэрэг компаниудаа муусайн баячууд гээд л нийгмээрээ бараг узэн яддаг. Гэтэл тэдгээрийн татвараар улсын тосов бурддэг. Гэтэл нууц баячууд мон ч их байдгийм байна. 85 тэрбумын орлогтой хун ч байх шиг. атаархаад бгаа биш шуу. баялаг бутээж. ажлын байр бий болгодог. татвар толдог хумуус нь еронхийлогч еронхий сайдад таалагдахгуй бол доромжлол дайралтын бай болдог юм байна
    2020 оны 06 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    4 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    7 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    17 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    46 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    52 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    1 цаг 3 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    1 цаг 4 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    1 цаг 51 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    2 цаг 36 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    2 цаг 36 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    3 цаг 15 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    3 цаг 17 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    3 цаг 31 мин
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
    3 цаг 34 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн гадаадад томилолттой байна
    3 цаг 52 мин
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт эхэллээ
    4 цаг 0 мин
  • "Оросын арми Украины фронтод туйлдаж, ялагдаж эхэлсэн" гэв
    4 цаг 4 мин
  • Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа
    4 цаг 5 мин
  • “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ
    4 цаг 40 мин
  • УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    4 цаг 54 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК