Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Номтойбаярыг хорьсон шүүхийн тэмдэглэл ба шүүгч Д.Ренченхоролын ширээнээс гарсан бэлэн шийдвэр

2020-6-08
0
ЖИРГЭХ

Хууль гууль боллоо гэж бид их ярьдаг. Хууль гууль болдог нь үнэн аж. Гэхдээ хуулийг биелүүлэх үүрэгтэй жирийн иргэдэд энэ хамаагүй. Чадахгүй. Харин хуулийг хэрэгжүүлдэг, хяналт тавьдаг эрх бүхий хууль шүүхийн байгууллагын зарим нэг нөхдөөр дамжиж хууль гууль болдог ажээ. Тод жишээг сонгууль эхэлснээс хойш СЕХ-ны бүрэн эрхэнд халдаж, нэр дэвшигчийн эрхийг зөрчсөн шийдвэр гаргаж, түүнийгээ баталгаажуулж суугаа Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх харууллаа. 

СЕХ-ноос бие дааж нэр дэвшүүлэхээр зарлаж, нэр дэвшигчийн үнэмлэхээ “гардсан” Н.Номтойбаярыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол цагдан хорьж байна. Д.Ренченхоролын шийдвэртэй холбоотой хуулиудын зөрчлийг энд ярихгүй. Яриад ч нэмэр алга. Бас утгагүй. Учир нь Д.Ренченхорол шүүгчийн гаргасан шийдвэр хуулийг бариагүй, зүгээр л “дарга”-ын даалгаврыг гүйцэтгэхийн тулд шүүхийн тамга, шүүгчийн алхыг ашиглаж хүчирхийлэл үйлдсэн юм. Баримттай ярья. Шүүгч Д.Ренченхорол 2020 оны тавдугаар сарын 28-нд Н.Номтойбаяр нарын асуудлаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж заажээ. Үүнд нь “өмгөөлүүлэх эрх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилох, өөрчлөх, хүсэлт, эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх, прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг төлөх, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх, яллагдагч, хохирогч нар сайн дураараа эвлэрэх, шүүх хуралдааны товын талаар, шүүх хуралдааныг хаалттай явуулах, таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг 17 гомдол хүсэлтийг хэлэлцдэг байна. Эднээс яг ямар асуудлыг хэлэлцэхээс шүүгч, шүүгдэгч талынхан харилцан мэдэлцсэн байх учиртай.

Н.Номтойбаяр шүүх хурал дээр шалгагдаж буй хэргийг талаар дээрх хуульд заасны дагуу “Хуулийн дагуу эрхээ эдэлмээр байна. Мэдүүлгээ өгмөөр байна. Нотлох баримтаа Үндсэн хуульд заасан эрхийнхээ хүрээнд гаргаж өгмөөр байна. Ийм боломжийг олгож өгөөч” гэсэн хүсэлтийг гаргажээ. Мөн тэрбээр “Анхнаасаа үндэслэлгүйгээр яллагагчаар татсан. Дараа нь үндэслэлгүйгээр миний УИХ-ын бүрэн эрхийг түдгэлзүүлэх оролдлогыг хийсэн. Ерөнхий прокурор УИХ-ын 2020 оны нэгдүгээр сарын 13-нд миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэж худал мэдээлэл өгсөн. Үндсэн хууль зөрчсөн. УИХ-ын дэгийн тухай хууль зөрчигдсөн гэх мэт маш олон асуудал бий болсон. Энэ бүгдтэй би өөрөө жирийн иргэн болж байгаа хуулийн шударга байдал, хууль хэрэгжүүлэгч цагдаа, АТГ, мөрдөгч, прокурор, эрхэм шүүгч та хэдийн шударга байдалд найдаж өөрийнхөө бүрэн эрхээс чөлөөлөгдсөн. УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө хүртэл гаргаад явсан. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад миний зүгээс саад учруулсан зүйл огт байхгүй. Тэрийг ч Нийслэлийн прокурор шалгаж үзээд” гэхэд нь шүүгч Д.Ренченхорол “Одоо ийм юмны тухай ярихгүй ээ” гээд шууд Н.Номтойбаярыг цагдан хоррих асуудлыг гаргаж ирсэн байна.

Тэгэхэд нь Н.Номтойбаяр “Нэр дэвшигчтэй холбоотойгоор бол СЕХ-ны тогтоол гарсан. Зургадугаар сарын 2-нд баяр ёслолын байдалтай, 9:00 цагт сонгуулийн сурталчилгааны ажил эхлүүлэхийг хүлээж байгаа. СЕХ-ны тогтоол бол эцсийнх” гэхэд шүүгч Д.Ренченхорол “Энэ асуудлаар СЕХ-нд хандъя, тийм үү, ойлгосон уу” гэжээ.

Харин Н.Номтойбаярын өмгөөлөгч нар “Бид одоо хүсэлтээ өгөөд шийдвэрлүүлж болох уу. Тэгэхгүй бол процессын алдаатай шүүхийн шийдвэр болчих гээд байна”, “Шүүх хурлыг товлох нь тодорхой. Гэхдээ сая үүссэн нөхцөл байдлын тухайд Н.Номтойбаяр зургадугаар сарын 2-нд нэр дэвшигчийн үнэмлэхээ авна. Тэгэхээр 25-ныг хүртэл шүүх хурал болохгүй нөхцөл үүсчихээд байна. Тиймээс энэ олон хүмүүсийг ийш тийш нь авч явж байхын оронд шүүх хурлыг зургадугаар сарын 26, 27-ны өдрөөс хойш товлох шаардлагатай” гэсэн байна. Өмгөөлөгч нарын саналд шүүгч Д.Ренченхорол “Энэ асуудлаар СЕХ-нд хандаж, хүсэлт байвал бичгээр гаргана биз” гэсэн хариулт хэлжээ. Өмгөөлөгч нар нь “Тэгэхээр цагдан хорионы асуудал яах вэ шүүгч ээ. Шүүх СЕХ-нд хандах учраас...” гэхэд шүүгч Д.Ренченхорол “Тийм, одоо хандана шүү дээ. Тэгээд СЕХ боломжгүй ээ, зөвшөөрөл өгөхгүй гэвэл би гаргасан шийдвэрээ өөрчлөх юм уу, тийм шийдвэр гарна шүү дээ” гэж, ингэхэд нь өмгөөлөгч нар нь “Уг нь бол гаргахаасаа өмнө зөвшөөрөл авах ёстой шүүгч ээ. Хуульд тэгж зааж байгаа. СЕХ-ны даргаас зөвшөөрөл авч байж энэ асуудлыг шийдвэрлэх ёстой. Хэргийн оролцогчдоос хэн нь ч хүсэлт гаргаагүй. Одоо шийдвэрлэж өгөөч гээд л хүсээд байна. Шүүх СЕХ-ноос одоо асууя. Гаргасныхаа дараа асууна гэдэг чинь хууль зөрчинө” гэж тайлбарлажээ. Гэвч шүүгч Д.Ренчехорол “Үгүй ээ, цагдан хориог шийдчихсэн. Шийдвэр гаргачихсан. Би больё гээд больж болохгүй шүү дээ. Тэгээд одоо СЕХ-ноос асууя.” гээд энэ асуудлаар үдээс хойш нь хуралдахаар болоод хуралдааныг завсарлуулж алхаа тогшсон байгаа юм. Дараа нь юу болсныг бид мэднэ.

Энэхүү шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг гээчийн үеэр Н.Номтойбаяр, түүний өмгөөлөгч нар, шүүгч Д.Ренченхоролын дундах дээрх ярианаас маш ноцтой хоёр зүйлийг анхаараарай. Шүүгч Д.Ренченхорол нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зарлан хуралдуулсан атлаа асуудлыг хэлэлцэлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг зөрчсөн. Хамгийн ноцтой нь шүүгч Д.Ренченхоролын Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр нь шүүх хурлаас өмнө гарчихсан, магадгүй бичиж бэлдээд ширээндээ хийчихсэн байх магадлал өндөр байгаа юм. Өөрөөр хэлбэл, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг гээчийг зөвхөн Н.Номтойбаярыг цагдан хорихын тулд зарлан хуралдуулсан болж таараад байна.  

 

Эх сурвалж: Erennews.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн гадаадад томилолттой байна
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Зочин (192.82.73.244)
    Ядаж Ренчинхорол шиг бууны нохойнуудыг шүүхээс зайлуулчих юмсан. Даанч Үндсэн хуулийн өөрчлөлтөөр үүнийг шийдэж чадсангүй, дээдсийн мэдэлд үлдээсэн дээ
    2020 оны 06 сарын 11 | Хариулах
  • Иргэн (192.82.73.244)
    Монголын шүүх жинхэнэ утгаараа дампуурч байна. Шүүхийн хараат бус байдал сүүлийн 2 жилд бүрэн алдагдсаныг олон удаагийн үйл ажиллагаа харууллаа. Шүүх зүгээр л нэг хүний гарт орж "тоглоомын байгууллага" болов! Одоо шударга ёсны тухай яриад ч хэрэггүй!
    2020 оны 06 сарын 11 | Хариулах
  • Хөх Тэнгэр (202.9.46.203)
    Баттулгын үгнээс гарддаггүй боол шүүхээр дүүрэн Өмнө нь Элбэгдоржийн бөгсний алчуурууд байсан Одоо Жонхуугийн нойлийн цаасаар дүүрч Суллаач наад хүнээ
    2020 оны 06 сарын 11 | Хариулах
  • Zochin (117.111.10.166)
    Ene ch yahav hergig nb shalgah baih tsaana nb uchnuun hereg uildsenElbegdorj ba tuuni nuhudig zugeer yvuulaad baidag nb sonin bna .Ymarch baisan edni ger bul ulsin baylag ezemshij baigaa ch gesen gazar nutgaa zaraagvi l baih .
    2020 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (43.242.243.223)
    Ene shuugchiin neriig tseejleed avtsgaa daraa ni yamar negen hereg deer umguulugch nar ene shuugchees tatgalzaj uur shuugcheer hereg margaanaa shiidverluuleh heregtei mun buren erhtei. Huuliin salbar dahi shudarga busiin hongiltoi bid ingej l temtseh heregtei. Ugaasaa eurunhiilugch esvel 5popchinguud temtsehgui ni todorhoi. Uursdiinhu humuusiig l shurguulna.
    2020 оны 06 сарын 10 | Хариулах
  • Chi (192.82.69.23)
    Iim l dampuu shuuh tsagdaatai uls daa huulia barina gej eroos baihgui engvel huuliar yadgiin novsh gej.
    2020 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.46.252)
    Ene odoo gishuunees tudgelzuulen shalgaj bhad yun dahin ner devshih ve? Ednii ger bul bur songuuliin erunhii horoond nuluulj bna. Saatuulagdaj bgaa ni ch jujig, uruvduuleh taktik hereglej songogdood, femt hergee shalguulahgui zavshih geed bgaa yum shig l haragdaad bna daa!!!
    2020 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.89.38)
    Энэ шүүгчийг зайлуулах багадана. Өөрт нь буруу шүүснийх нь хариуцлага заавал ирнэ. Заавал шүү. Монголын хууль биш юмаа гэхэд хүний жамаар шийтгэгдэнэ. Хүн хэлмэгдүүлэх аймшигтай
    2020 оны 06 сарын 09 | Хариулах
    • Лайг нь бас үр хүүхэд нь эдлэнэ
      2020 оны 06 сарын 09
  • ОТГОО (139.5.218.62)
    ТҮҮНИЙГ БҮҮ СУЛЛА!!!!
    2020 оны 06 сарын 09 | Хариулах
  • ОТГОО (139.5.218.62)
    НОМТОЙБАЯРЫГ БҮҮ СУЛЛА!!!!
    2020 оны 06 сарын 09 | Хариулах
  • жирийн иргэн (66.181.181.125)
    Эд хөрөнгөндөө эрдсэн,сагсуу талдаа,бардам дээрэлхүү зан л хүнийг хүн биш болгодог,нэр холбогдсон асуудалд хуулиа хүндэтгэн ач холбогдол өгч тэр дор нь шалгуулаж үнэн мөнөө олж байх нь иргэн хүнд хэнд ч гэсэн ихээхэн хамаатай чухал асуудал тул манайхан залуучууд үүнд их анхаарах хэрэгтэй юмдаа,манайхан ганц хүнийг тал талаас нь элдвээр муулахдаа гол нь биш,Номтойбаяр үнэхээр л тэр олон хэрэгт холбогдож байсан юм бол тэр үед нь шалгахгүй үхсэн элэнцгээ хийцгээж байсан хэрэг вэ?
    2020 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.187.132)
    Hiisen hergiinhee tuluu shorond suuh ni zuv.hvn aminii hereg vildee bizde
    2020 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.187.132)
    Uuuruu ugaasaa Orson gee bizde.shorongoos neree devshuulj songuulid garah taktik gesen shd
    2020 оны 06 сарын 08 | Хариулах
  • энх (202.131.228.131)
    за даа номгүйбаяр ч өөрөө бүх л төрийн болох болохгүй бүх л юманд орооцолдох юм доо, үнэхээр л болдоггүй л юм байлгүй дээ. зодоон цохион, хутга шөвөг, хүчин, танхай, хүн амьны гээд л, бүгд биш гэхэд тал нь үнэн байхаар л харагдаад байдаг юм. овоо босгоогүй бол шаазгай юунд суухав дээ гэж.
    2020 оны 06 сарын 08 | Хариулах
  • Hope (202.9.40.119)
    шүүгчийн ширээ ухаад гаргаж ирсэн нь мөнгөтэй хүн юү ч хийж болохыг харууллаа
    2020 оны 06 сарын 08 | Хариулах
  • зочин (202.179.21.247)
    Монголын их наядтаны хүү даварсан архичин танхай балмад бацаан улс төрд хэрэггүй
    2020 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (192.82.76.133)
    чи болон танай гэр бүл олон жил олон хүнийг зовоогоо биз дээ одоо чиний ээлж
    2020 оны 06 сарын 08 | Хариулах
  • tyrtogtoh (64.119.17.7)
    Номтойбаярыг их л занаж мон ч их араас нь хооцолдох юм. Даанч нийгэмд муухай болгох гэсэн хэргууд нь нэг их батлагддаггуй бололтой. Тэрнээс энэ залууг аль хэдийн Энхбаяр шиг дамжлаад аваад явчих байлаа.
    2020 оны 06 сарын 08 | Хариулах
  • Irgen (64.119.17.7)
    Угаасаа л ямар ч аргаар хамаагуй сонгуульд оруулахгуй гэсэн хунээ захиалгаар хорьдог нь удаа дараа харагдаж бна.
    2020 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (98.220.231.76)
    Urugsun tangargaasaa byatssan shuugch nart tsaaziin yal onoo humuus ene zahialgaar shuudeg humuus ees salah bolson
    2020 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.131.247.12)
    Монголын шүүх зөвхөн хулгайч Женко Баттулгын дохиогоор ажилладаг гэдгийг мэдтүгэй хүмүүсээ Монгол шудрага шүүх прокурор гэж байхгүй зөвхөн мөнгөний төлөө нэг хүний дохиураар ажилладаг гэдгийг Номтойбаярын өмгөөлөгчид мэдмээр юм
    2020 оны 06 сарын 08 | Хариулах
  • Nomtiig helmegduuleegui bhoo, hiisen hergiinh n tuluu horison bh. (202.126.88.146)
    24 tsag nomtod hudaldagdjee
    2020 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.57.93.145)
    songuuliin erebhii horoo gej yuuu yum beeeee shuuhees iluu erh medeltei baina gej baihuu HULGAICH LUIVARCHIDIIG NER DEVSHSEN GEDGEER N HAMGAALJ YAGAAD CH BOLOHGUI SHUUU
    2020 оны 06 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    4 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    7 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    17 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    46 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    52 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    1 цаг 3 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    1 цаг 5 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    1 цаг 51 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    2 цаг 36 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    2 цаг 36 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    3 цаг 15 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    3 цаг 17 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    3 цаг 31 мин
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
    3 цаг 34 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн гадаадад томилолттой байна
    3 цаг 53 мин
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт эхэллээ
    4 цаг 0 мин
  • "Оросын арми Украины фронтод туйлдаж, ялагдаж эхэлсэн" гэв
    4 цаг 4 мин
  • Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа
    4 цаг 5 мин
  • “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ
    4 цаг 41 мин
  • УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    4 цаг 54 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК