Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улстөрчдийг цагдан хорьсны цаад эзэн нь Ерөнхийлөгчийг гэж хардав

2020-6-14
0
ЖИРГЭХ

УИХ-ын ээлжит сонгуулийн марафон эхэлсэн энэ цаг үед улс төрийн үйл явдал гэхээсээ нэгнийхээ улыг шагайсан, хууль хяналтын байгууллагаар далайлгасан явдал мэр сэр гарах болов.

Сонгууль албан ёсоор эхлээд сурталчилгааны талдаа орж буй. Хуулийн зөрчил ч нэлээдгүй гарч, Сонгуулийн байгууллагууд өргөдөл, гомдолд дарагдах төлөвтэй. Наандаж л “Бөх хүн бүдүүн өвсөнд” гэдэг шиг нам, эвслүүдийн сонгуулийн штабууд нэр дэвшигчийнхээ сурталчилгааны самбарыг буруу байрлуулснаас болж нэр дэвшигчээ хасуулах хүртэл гай чирж мэдэхээр байна. Ийм зөрчлийн “дуудлага” Сонгуулийн байгууллагуудын чихэнд хонх уяад эхэлсэн байна.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглон” гэсний 48.5.1-д “Энэ хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх” гэж заасан. Чухам үүнд хамаарах аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс тогтоосон байршлаас өөр газарт зурагт самбар байршуулж зарим штаб нэр дэвшигчээ УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчийн жагсаалтаас хасуулахад хүрэхээр болжээ.

Учир нь дээрх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 18.1-д зааснаар намыг  200 сая төгрөгөөр, нэр дэвшигч, менежер, шадар туслах, ухуулагчийг 20 сая төгрөгөөр торгоно. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т зааснаар нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах юм байна. Ингээд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлыг хураангуйлан хүргэе.

ГИШҮҮД ЦАГДАН ХОРИГДОЖ, ШҮҮХИЙГ БУРУУТГАВ

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Цагдан хорих 461 дүгээр саатуулсан билээ. Тодруулбал, Ж.Эрдэнэбат нь энэ сарын 4-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Түүнчлэн энэ сарын 12-нд товлогдсон гэм буруугийн шүүх хуралд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд барьцаа байршуулах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учир  энэ сарын 16-ныг хүртэл буюу гэм буруугийгийн шүүх хурал хүртэл цагдан хорих шийдвэр гаргасан юм. Уг асуудалтай холбогдуулан МАН-аас нэр дэвшигчийн сонгогдох, сонгох эрхийг хамгаалахаа мэдэгдэж байсан юм. 

Энэ хүрээнд МАН-ын Сонгуулийн төв штабаас мэдээлэл хийхдээ Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон нь хууль зөрчсөн үйлдэл. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчийг шинээр эрүүгийн хэрэгт холбогдуулан саатуулах, цагдан хорих тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөл авах ёстой. Гэтэл хуулийн байгууллагаас хуулийн энэ заалтыг зөрчиж, албадан саатуулах ажил хийлээ. Тиймээс МАН-ын зүгээс энэ шийдвэрийг эсэргүүцэж байна гэсэн юм. УИХ-ын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар шүүгч нарыг авлига авсан гэж хардаж буйгаа энэ үеэр нуугаагүй. Тиймдээ ч “Ард түмний төлөөллийг хэн дуртай нь баривчилж болохгүй. Хэнийг сонгуульд нэр дэвшүүлэх бэ, үгүй вэ гэдгийг хэн дуртай нь шийддэг болно. Тиймээс парламентийн тогтолцоогоо хадгалж үлдэе гэвэл, энэ алдааг засах ёстой" гэсэн бол Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр "Энэ удаагийн сонгуульд би хуулийн хулгайтай тэмцэнэ гэсэн уриатай оролцож байна. Хуулийн хулгай хаанаас эхлэлтэй вэ гэдэг өдөр ирэх тусам тодорхой болж байна. Намайг дэд сайдаар ажиллаж байх үед Хөгжлийн банкны асуудлыг шалгасан. Маш их зөрчил илэрсэн. Гэм буруутай этгээдүүдийг хамгаалж байсан шүүгч нар Ж.Эрдэнэбатыг шоронд хийлээ. Дагаад Сэлэнгийн ард иргэдийг хорьлоо" гэсэн юм.

Улстөрчид ээлж дараагаараа ийнхүү байр сууриа илэрхийлж байна. Гэхдээ цахим орчинд эл процессын гол эзнийг номер-1 хүн гээд ээлжит улстөржилтөндөө бэлдэж байна гэж хардах хүн олон байна. Үнэн, эсэх нь тодорхойгүй ч Ж.Эрдэнэбат гишүүний хувьд прокурор болоод шүүхийн дуудсан цагт өөрийн биеэр очоогүй нь гол буруутгах үндэслэл. Хэдий гишүүний халдашгүй дархан эрхээр хамгаалж болох хуулийн зохицуулалттай ч өөрөө хуулиа биелүүлсэн бол асуудал ийм хэмжээнд хүртлээ газар авах байсан эсэх нь эргэлзээтэй юм. 

 

УЛС ТӨРӨӨС ТОМ СЭДЭВ БУЮУ ХЭҮК БОЛОН ЭРҮҮДЭН ШҮҮЛТЭЭС СЭРГИЙЛЭХ ГИШҮҮНЭЭР ХЭНИЙГ, ХЭН СОНГОХ БЭ?

ХҮЭК-ын дарга нь бусдыг “гөлөг” гэж өхөөрдөж, олон жил комиссын гишүүнээр ажилласан хүн нь “биеэ үнэлэгчдийг” өөгшүүлдэг гэх асуудал сөхөгдсөнөөр хүний эрхийг хамгаалж, дээдлэх ёстой тус байгууллагын нэр хүнд шалаар нэг хөглөрөх болов. Яг ийм цаг үед тус комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэх сонгон шалгаруулалт болж буй нь нэг талаасаа цагаа олсон шийдэл болж буй юм.

ХЭҮК-ын гишүүн болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд өрсөлдөхөөр нийт 19 нэр дэвшигчийн нээлттэй сонсгол өнгөрсөн хоёр өдрийн хугацаанд болсон юм. Хууль зүйн байнгын хороогоор хамгийн өндөр оноо авсан нэр дэвшигчийг батлах ч эцсийн шийдвэрийг УИХ гаргах ёстой. Угтаа бол хаврын чуулганаар энэ процесс үргэлжилж ХЭҮК-ын шинэ дарга болон бүрэлдэхүүнийг томилсон байх ёстой байсан ч улстөржилтөөс болж намрын чуулганыг хүлээхээс аргагүй болсон юм.

Нийт 19 нэр дэвшигчийн олонх багш буюу практикийн туршлага багатай хүмүүс бол цөөнгүй хувь нь хууль хүчний байгууллагад ажилладаг, ажиллаж байсан дутагдалтай байх жишээтэй. Тэднээс мэр сэр нь хууль бус зүйлтэй нэр холбогдсон нь ч бий. Хамгийн гол нь хүний эрхийг хамгаалж, нандигнах учиртай ХЭҮК нь цагдаа, прокурор, багш, улстөрч эс бөгөөс олон жил комиссын гишүүнээр дархлагдах сонирхолтой нэгний орогнох байр болчих вий гэсэн хардлага нэр дэвшигчдийн танилцуулга намтараас харагдаж байна.

Нэр дэвшигчдийг танилцуулганы нээлттэй сонсгол энэ сарын 10-11-ний хооронд болсон. Эндээс хамгийн өндөр оноо авсан иргэдийн нэрсийг УИХ-ын чуулганд танилцуулж, батлуулах ёстой.

Гэвч шинээр байгуулагдах парламентийн ааш аяаг ямархуу байхаас гадна Хууль зүйн байнгын хорооны гишүүд хэр шударга, ёс зүйтэй байж нэр дэвшигчдийг ангилах бэ гэдгээс их зүйл хамаарах юм.

Угтаа бол улстөрийн поп сэдвээс илүүтэй ХЭҮК болон эрүүдэн шүүлтийн урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгох нь чухал асуудал. Гэвч сонгуулийн чимээтэй дарагдаж, яалт ч үгүй ийнхүү арагшаа шидэгдлээ. Тиймээс ядаж нээлттэй сонсголоос зөв хүнээ сонгож, УИХ-ын чуулганд хүргүүлээсэй гэж чин сэтгэлээсэй хүснэм.  

 

Б.ЖАРГАЛСАЙХАН: МАНАЙ ГИШҮҮД СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХЫН ТУЛД ЭХНЭР, ХҮҮХДЭЭ БАРЬЦААЛАХ НЬ ХОЛГҮЙ БАЙНА

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан болон "Үнэн ба зөв" нам зэрэг улс төрийн намууд ШИНЭ намтай эвсэж, энэ удаагийн сонгуульд өрсөлдөхөөр болсон. Тэгвэл Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан "ШИНЭ эвслээс эх орноо гэсэн хүмүүсийг нэр дэвшүүлж байна. Гэтэл шударга, эгэл жирийн хүмүүст мөнгө алга. Аргаа зарим гишүүд маань гэр орноо барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан байна. Зарим гишүүд эхнэр, хүүхдээ хүртэл тавьсан байх. Аргаа барвал тавихгүй гээд яах юм бэ. Тэгж байж л шударга ёсыг тогтооно.

Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нар ганц морь, дөрвөн ханатай гэр, дэнзэн ташууртай байсан биз дээ. Тэр хоёр тэгж хувьсгал хийж байж хятад данжаадын өрнөөс биднийг салгасан. Ю.Цэдэнбал 40 жил төр барихдаа ямар хөрөнгөтэй байсан юм бэ. Тийм олон машинтай байсан юм уу, хэчнээн үнэт эдлэлтэй байсан юм бэ. Хов хоосон биз дээ. Бүх зүйлээ төрдөө өргөөд бурхан болсон. Бидний амьдралыг хэчнээн сайхан өөд нь татсан билээ.

Гэтэл манай улстөрчдийг хар. Хагартлаа, дэлбэртлээ баяжчихсан.

Иргэд нь ямар ядуу байна. Тиймээс иргэдийг өөрсдийн саналаа битгий луйвардуул, түүнийгээ хамгаал. Юм өгвөл авчих. Тэгээд бидэнд мэдэгд. Саналаа өөрийнхөөрөө өг. Та нарт хахуул өгсөн хүн амьдралыг чинь өөд татахгүй" гэжээ. 

 

“МАК”-ИЙН Н.НЯМТАЙШИР Э.БАТ-ҮҮЛТЭЙ ХЭНТИЙН ЦЭНХЭРМАНДАЛД ОЧИЖ УУЛЗЖЭЭ

МАК-ийн эзэн Н.Нямтайшир өнөөдөр /2020.6.6/ Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд сурталчилгаагаа хийж явсан Э.Бат-Үүлтэй очиж уулзжээ. Тэрбээр "Цэнхэрийн гуанз" дээр АН-аас нэр дэвшиж буй Ж.Оюунбаатар, Э.Бат-Үүл, Т.Пүрэвхатан нартай үдийн цай уухад нь уулзсан байна. Дараа нь Э.Бат-Үүлтэй тусгайлан уулзчихаад явжээ.

Монголын нэртэй бизнесмэн жижигхэн сумын "замын гуанз" дээр саатсанд тэр хавийнхан таньж, жиг жуг хийлцсэн аж. Н.Нямтайшир ийн очихдоо Э.Бат-Үүл нарыг дэмжихээ илэрхийлж хандив өгсөн байж магадгүй аж. Ер нь Монголын толгой бизнесмэнүүд Ерөнхийлөгчийн, УИХ-ын сонгуулиудаар сонгогдох магадлалтай, өөрийн дэмждэг нам, эвслүүдийн нэр дэвшигчдэд томоохон хандивыг өгдөг. Гэхдээ УИХ-ын сонгуулийн тухай хуульд, иргэн 5 хүртэл сая төгрөг, байгууллага, аж ахуйн нэгж 20 хүртэл сая төгрөгийн хандивыг нам, эвсэл, нэр дэвшигчид өгөхөөр заасан. Тиймээс Н.Нямтайшир Э.Бат-Үүлд хандив өгсөн бол 5-20 сая төгрөг өгөх ёстой гэсэн үг.

 

Э.БАТ-ҮҮЛ: БААТАР ЦОЛ БОЛ МИНИЙХ БИШ. ТА НАРЫХ

УИХ-ын ээлжит сонгуульд тойрог буюу Хөвсгөл аймагт АН-аас нэр дэвшиж буй хотын дарга асан Э.Бат-Үүл энэ сарын 7-нд тойргийнхоо сонгогчидтой уулзалт хийлээ.

Энэ үеэр тэрбээр "Намайг Монгол Улсын баатар Э.Бат-Үүл гэж зарладаг. Би нэг зүйл залруулж хэлье. Миний энгэр дээрх тэмдэг бол баатрын тэмдэг. Гэхдээ энэ бол миний тэмдэг биш, Монгол Улсад ардчилсан хувьсгалыг хийсэн партизан, ардчиллын гишүүд, АН-ынханы, ардчиллыг дэмжсэн монгол түмний тэмдэг юм. 

Энэ тэмдгийг Ерөнхийлөгч надад өгөхдөө яг ингэж хэлсэн. Ингэхдээ "Би үүнийг чамд өгөөгүй юм шүү. Бүгдэд нь өгч чадахгүй учраас чамайг төлөөлөл болгож зүүж өгч байна" гэж хэлсэн юм. Би нэр хүндийг даасандаа баярлаж явдаг.

"Та нарын тэмдэг Э.Бат-Үүлд яваа юм шүү" гэж дуудах байтал баатар Э.Бат-Үүл гэж дуудах юм” гэсэн юм.

Ташрамд дурдахад, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийг энэ 8-ны өдрийн 10:00 цагт хянан хэлэлцэхээр товлосон байсан юм. Гэвч шүүгчдэгчийн талаас гаргасан хүсэлтийн дагуу шүүх хурлыг УИХ-ын сонгуулийн дараа буюу энэ сарын 29-ний өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлэхийг шүүхээс шийдвэрлэсэн юм.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн гадаадад томилолттой байна
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (45)

  • Зочин (64.119.22.239)
    Бузар новш вэ. Цаана нь явуулга бна
    2020 оны 07 сарын 13 | Хариулах
  • баска (202.9.46.22)
    сонгууль болдгоороо болоод өнгөрнө. амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ.энэ хооронд хэт их бухимдаж өөрийгөө болоод бусдыг шаналгаад хэрэггүй.сонгуульд ялсан хүмүүс тамирдсан эдийн засагтай улс орныг хүлээж авна. их бодно, их ажиллана, ард түмнээ амар тайван байлгах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.гадаад, дотоод бодлогоо хамгийн зөв тодорхойлж, эв нэгдлийг эрхэмлэж чадвал амжилт олно.сайн бүхэн нь Монголыг минь бүрхэж байг. саар бхэн алсран холдож байг
    2020 оны 06 сарын 17 | Хариулах
  • 7 (202.126.90.58)
    Battulga buruugui shuu
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (139.5.217.95)
    Ард түмэн зүгээр цагаан цаас юмаа. Элбэгдорж энэ бүхний ард байгаа л гэж хар төрөөд байна.
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • дургүйцсэн олон (139.5.219.179)
    Батүүлээс арай өөр хүмүүжилтэй хүн бол баатарын тэмдэгийг ичээд зүүхгүй,ингэж худлаа бурж байхын оронд буцаагаад өгчихөнө,даанч энүүнд тийм ухамсар хүмүүжил хүн чанар байхгүйлдээ
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.187.242)
    Shuugch nariig Battulga tomildog bizde oilgomjtoi shuudee
    2020 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.161.27)
    Шоронгийн хүмүүс нэр дэвшээд байхаар үндсэн хуулийн өөрлөлт хэр болсоныг харж болно.
    2020 оны 06 сарын 15 | Хариулах
  • ОТГОО (64.119.24.233)
    БАТҮҮЛИЙГ БАРИАЧ ЭЭ НОВШНУУДАА!!!
    2020 оны 06 сарын 15 | Хариулах
  • ОТГОО (64.119.24.233)
    БАТҮҮЛ, ЭЛБЭГДОРЖ ХОЁРЫГ БАРИАЧЭЭ!!! БАТТУЛГАА!!!!
    2020 оны 06 сарын 15 | Хариулах
  • ОТГОО (64.119.24.233)
    БУЗРУУДЫГ БҮГДИЙГ НЬ ЯЛГАВАРЛАЛГҮЙ БАРИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ!!! ТЭР БАТҮҮЛИЙГ БАРИАЧЭЭ НОВШНУУДАА!!!
    2020 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.9.46.129)
    Шүүхийн зөв ш дээ, дахиад сонгогдоод л хичнээн дуудаад ирэхээ байчихна. Аягүй бол хэлмэгдсэнээ гайхаад шүүгч нарыг буруутгана. Яах аргагүй л дүүгээрээ дамжуулаад уурхай авах гэж оролдсон болон авсан нь үнэн л нотлогдсон нь юм билээ ш дээ, Тэр Алтай констракш-ны нөхөртэй нийлээд....... Өөр яалгах гэдэг байна аа, Энэ бузар муухай юмнаас л салцгаая гээд байгаа биз дээ????
    2020 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (122.201.21.105)
    Ж.Эрдэнбат гишүүн хэвээрэ ю үгүй ю? нөгөө бөөн хурал болдгоо болисну? халдашгүй эн тр ?
    2020 оны 06 сарын 15 | Хариулах
  • НБ (43.242.242.82)
    Одоо ёстой бүгд айдас хүйдэстэй байх болсон шүү. Ерөнхийлөгчийн ашиг сонирхолд харшилсан аливаа үйлдэл шууд төрийн эсрэг гэмт хэрэгттооцогдох боллоо. Женко шахаагаа хийж мөнгө олох байсан газарт хандив тусламжаар хөрөнгө оруулалт босгочихвол тэгээл гэмт хэрэг. Жирийн бизнесмэнүүд ч түгшүүртэй байна. Еөкийн сонирхол энд байсан юм биш биз дээ гээд юу ч хийж чадахгүй
    2020 оны 06 сарын 15 | Хариулах
  • Хорлоо (202.70.47.139)
    Женко Зи 2-ын ажил шүү дээ, Монгол ялж байна. АН-г сонгож яагаад ч болохгүй гэдгийн нотолгоо
    2020 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.161.34)
    Ёс журам мэддэггүй Ерөнхийлөгчтэй байлаа гэхэд шүүгч, прокурорууд нь тэрнийхээ үгээр хууль зөрчиж хүн хэлмэгдүүлж болохгүй шдээ!!! Мэдсээр байж хууль бус "үүрэг"-ийг нь биелүүлж байдаг, ёстой лойцсон амьтад байх юмаа!! Нэг муу албан тушаалын төлөө яахаас ч буцахгүй болжээ, энэ хүмүүс!!!!
    2020 оны 06 сарын 15 | Хариулах
  • зочин (150.129.142.8)
    Мэдлэг чадвар сул дорой хүн юм юм л хийх юмдаа.Их хурлын гишүүний бүрэн рэх тангараг өргөсөн өдрөөс эхэлж дараагийн гишүүд тангараг өргөсөн өдрөөр дуусгавар болдог тухай сонсож байсан.Гэтэл ерөнхийлөгч энэ хуулийг зөрчөөд гишүүнийнг баривчлуулна гэдэг нь Баттулгын мэдлэгийн хэмжээтэй холбоотой
    2020 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (203.91.117.8)
    Шүүх төрийн тэргүүний шахалтаар ажилладаг бол Юун ардчилал, шударга ёс. Шүүхэд итгэх арга алга даа.
    2020 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.176.103)
    УХСЭН АЦНЫ ЧИНЬ АРДЧИЛЛЫГ ТЕЛЕЕЛЖ УУЛ ПЯЗДАД ЕГСЕН ГЭЖ ТАРВАГНААСАА ЕЕРИЙГЕЕ ЦЭВЭРЛЭЭД БАЙГАА АЦНУУД ААЛЗНУУД ВЭЭ??? ТА ХОЕР ЗУГЭЭР МОНГОЛЫН АРД ТУМНЭЭС ХУЛГАЙЛСАН ЛУЙВАДСАН ХЭДЭН АРВАН ТЭРБУМААР ТООЛОГДОХ МЕНГИЙГ ЗУГЭЭР Л СУХБААТАРЫН ТАЛБАЙ ДЭЭР ГАРГААД ЛАЙВ ХИЙГЭЭД ХАР ЦАГААН ДУГАЙ ТУШАА МУУ БОХИР БАЛИАР АРДЧИЛЛЫН ГЭХ НЭРТЭЙ СУГНУУДЭЭ!!! БАС БУЯН НЭРТЭЙ ЖАРГАЛСАХАН ЛУЙВАРЧИН МИНЬ ЧИ МОНГОЛЫГ МОНГОЛ УЛСЫГ БАРЬЦААНД ШААГААД ЛУЙВАРДСАН НООЛУУРЫХ НЬ НАЙМАА ЯММАР Ч АШИГГУЙ БОЛЦОН ЧИНЬ АРД ТУМЭНД ИХ ХАЙР ЗАРЛААД БАТЗАНДАН ГЭХ СОЛИО ЭРГУУ НЬ МЭДЭГДЭХГУЙ БАС НЭГ СУХБААТАРЫН ЛУЙВАРЧИНТАЙ НЭГДЧИВ УУ????? ТА НАР БИТГИЙ СЭРУУН ЗУУДЭЛ МОНГОЛЫН АРД ТУМЭН ТА НАРЫГ БУГДИЙГ ЧИНЬ 24-НД ШОРОНД ИЛГЭЭНЭЭЭ ХАРААРАЙ
    2020 оны 06 сарын 15 | Хариулах
    • Зочин
      ЯГ ТИЙМ ШҮҮ...
      2020 оны 06 сарын 15
  • Иргэн (202.126.88.206)
    За яахав!? Та нар тэгж л бай!? Нэгхэн жилийг тэсвэл улс төр бас өөрөөр үргэлжилнээ?! Төрийн жолоог ингэж атгаж болохгүйдээ?!
    2020 оны 06 сарын 14 | Хариулах
  • Иргэн (202.126.88.206)
    За яахав!? Та нар тэгж л бай!? Нэгхэн жилийг тэсвэл улс төр бас өөрөөр үргэлжилнээ?! Төрийн жолоог ингэж атгаж болохгүйдээ?!
    2020 оны 06 сарын 14 | Хариулах
  • Иргэн (202.126.88.206)
    За яахав!? Та нар тэгж л бай!? Нэгхэн жилийг тэсвэл улс төр бас өөрөөр үргэлжилнээ?! Төрийн жолоог ингэж атгаж болохгүйдээ?!
    2020 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.57.93.145)
    HERVEE ERENHIILUGCH HORIHOD NULUULSUN BOL TOMOOS TOM BAYAR HURGIE USHUU BATUUL, ERDENE, ERDENEBAT. BAYARTSOGT, CHOIJILSUREN MUNHBAT BATBAYAR , BYAMBASAIHAN ,DA GANBOLD ZEREG NASAAR N HORIOOD CH YAL N NIMGEREHGUI HULGAICH LUIVARCHID BAIGAA TEDNIIG BUGDIIG HORIVOL TUR MAANI JOOHON CH GESEN TSEVERSHINE SHUUUU
    2020 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зөв өө (66.181.182.150)
    Зөв зөв энэ хэдэн хулгайч нараа цэгцэлчихээд буух хэрэгтэй нэгдүгээр хүн
    2020 оны 06 сарын 14 | Хариулах
  • zochin (202.9.40.37)
    bayrtsogt. bayr halzan hujaa ganbold huzuugui ebi odoo horioch.
    2020 оны 06 сарын 14 | Хариулах
  • zochin (58.109.221.157)
    batuul, nomtoi nar sulbeldehees argagui Tsaggan suvargiig AN-aas avsan sh dee
    2020 оны 06 сарын 14 | Хариулах
  • Zocnin (103.57.94.109)
    ene bol ardchillcan erunhiilugiin hiicen ajil mun Bat uul Bayarctogt portuna Batbayar geed ardchilcan namiihan tegbel yagaad cnalgagdahgui curtcnilgaagaa hiigeed l zugeer yabaad bnaa tedniig shalgahui bac shuuh huraliig ni uurcduu hucelt gargacan geed conguuli ungurtel hoishuulaad bnaa Neg jiliin daraa uuruu buuh uchir aricaa hamgaalj ted nart tal zacaj bna Iim l hulgaicn nariig umuurdeg ardchilcan urunhiilugchiig congojee
    2020 оны 06 сарын 14 | Хариулах
  • javzan (202.179.26.167)
    erunkhiilugchiig ovoo gej bodoj sanal ugsun yum.muukhai yum khiideg khun be
    2020 оны 06 сарын 14 | Хариулах
    • домбоотоорой , луйварчид хар тамхичид алуурчиддаа хууртагдаад явж байхдаа таарсан
      2020 оны 06 сарын 14
  • hachin gaihaltai um (31.165.231.3)
    offshore-chidiig byrtgej devshyylj batalsan songuuliin eronhii horoog ATG shalgaj yaraltai shiidver gargaach, yndsen huuliin zez eroosoo ajlaa hiihgui um, mash ih huuliin zorchil garaad baihad tag duugui l suuh um, busad orond bol huuliin zez chin byh buruu bolgoniig zasaj zalruulj baidag shyydee !!!!!!!!!!
    2020 оны 06 сарын 14 | Хариулах
  • hachin gaihaltai um (31.165.231.3)
    offshore-chidiig byrtgej devshyylj batalsan songuuliin eronhii horoog ATG shalgaj yaraltai shiidver gargaach, yndsen huuliin zez eroosoo ajlaa hiihgui um, mash ih huuliin zorchil garaad baihad tag duugui l suuh um, busad orond bol huuliin zez chin byh buruu bolgoniig zasaj zalruulj baidag shyydee !!!!!!!!!!
    2020 оны 06 сарын 14 | Хариулах
  • Сооп (182.160.1.225)
    Бат - Үүл, Номтойбаяр, Наранбаатар ...... нар Монгол төрд хэрэгтэй.
    2020 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.46.129)
    ЕРӨНХИЙЛӨГЧ БРАВО
    2020 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.40.147)
    xorix shaardlagata bolool xorio bz
    2020 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.46.241)
    Баярцогтыг гаргах санаа юм бишүү
    2020 оны 06 сарын 14 | Хариулах
  • zochin (202.179.25.254)
    Batuuliig demjij bna, ter schorond chiilguuleed baigaa nuuch gar bol Jenco !!! ene gar tun udachgu ooroo schorond ornooooo
    2020 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (150.129.141.19)
    Хууль зөрчсөн баривчилгааг шүүх дангаар хийж чадахгүй. Эзний даалгавраар л хийнэ. Шүүхэд ингэж нөлөөлж чадах цорын ганц субьект ерөнхийлөгч. Ер нь Баттулга шинэ хонгилоо босгож дуусаад ажилдаа шуударч байна гэж хардах бүрэн үндэслэлтэй
    2020 оны 06 сарын 14 | Хариулах
  • Иргэдийн аудит (66.181.178.86)
    Тэнэг үхэрнүүд сэрсэн ч буруу л зүтгэнэ.
    2020 оны 06 сарын 14 | Хариулах
  • Иргэд (66.181.178.86)
    Өнөөдөр Хүрэлсүх гэж хөлдүү толгойтой хөгийн казиночны эсрэг дугарах сөхөөтэй хүн явж явж буурал Бат-Үүлээс өөр алга даа! Дарангуйлагч аль эрт тогтчихож дээ. Угаасаа цэргийн хувцас өмсөж эхэл хүмүүс дарангуйлагч болдог жамтай. Худлаа гжвэл дэлхийн түүхийг үзээрэй. Хүүк Путиныг, Муссолини Гитлерийг дуурайдаг шиг дуурайдаг. Тэр бол сармагчин өөр юу ч биш! Утаа буурсан ч гэх шиг урд нь эхэлчихсэн байсан төслийг харин ч урагшгүй эхлүүлж олон хүний амийг зольсоноо Сараа авгайтайгаа нийлж коронагаар булзааруулсаншдээ!!! Тэнэг үхрүүдээ сэрээчээ
    2020 оны 06 сарын 14 | Хариулах
    • chi uher bish uu. uwsuu ideed zail endees
      2020 оны 06 сарын 14
    • Таван толгойн нүүрсийн МСиЭс боловсруулж коксжих нүүрсийг нь экспортоолж, үлдсэн эрчим хүчний нүүрс байгаагүй бол шахмал түлш даший шог байлаа.
      2020 оны 06 сарын 14
  • Соргог сонгогч (66.181.178.86)
    МАН мафитай яс үздэг нь АН л юм байна. Бусад нь МАНАН устгах гэсэн сүржин уриа хэлсэн ч үнэн чанартаа МАН-ыг долоож, АН-ыг гүжирдэх юм. Сэжгийн пялдгуудын орон юмаа.
    2020 оны 06 сарын 14 | Хариулах
    • Чи зайлаач лалааар минь ээ. Чамаар дутахгүй малаас дор амьтан. МАНАН-ын нэг том толгой АН-ы бөөс
      2020 оны 06 сарын 14
  • Энхбаатар (66.181.189.85)
    "тэмдэг Үүл" гж нэр өгье
    2020 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.126.89.29)
    Erunhiilugch Battulga uuruu yallagdagchaar tatagdan shalguulj baigaad devshee bizdee naad Erdenebatiig horison shuugch naraa shorond hii
    2020 оны 06 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    3 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    6 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    16 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    45 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    52 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    1 цаг 2 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    1 цаг 4 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    1 цаг 51 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    2 цаг 35 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    2 цаг 35 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    3 цаг 14 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    3 цаг 16 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    3 цаг 30 мин
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
    3 цаг 33 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн гадаадад томилолттой байна
    3 цаг 52 мин
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт эхэллээ
    4 цаг 0 мин
  • "Оросын арми Украины фронтод туйлдаж, ялагдаж эхэлсэн" гэв
    4 цаг 3 мин
  • Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа
    4 цаг 4 мин
  • “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ
    4 цаг 40 мин
  • УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    4 цаг 53 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн II байрны гадна тохижилт дууслаа
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК