УОК-ын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Өнгөрсөн хугацаанд 22 удаагийн нислэгээр 10.020 иргэдээ татан авсан байна. Энэ сард нийт найман тусгай нислэг үйлдэнэ гэж хэлж байсан. Иргэдийн хүсэлтийн дагуу тусгай үүргийн нэг нислэг нэмэхээр боллоо.
Тодруулбал, зургадугаар сарын 20-ны өдөр Зүүн Өмнөд Азид байгаа монгол иргэдээ татаж авахаар боллоо. БНСУ руу транзит нислэг хийж тэднийг татан авна. Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн нэрс эцэслэгдэж байна.
АНУ-аас 450-500 орчим иргэн тусгай үүргийн нислэгээр ирнэ. Бид санхүүгийн асуудалд орсон, бага насны хүүхдүүд зэрэг хүмүүсээ авна. Энэ удаагийн нислэгээр залуучуудаа авч байна. Нийт есөн удаагийн нислэгээр 1300-1500 орчим сонгуулийн насны иргэн сонгууль өгөх боломжгүй болж байна. Энэ нь бүгд хууль тогтоомжид нийцэж байгаа учраас иргэдийн зүгээс ойлгож хүлээж авахыг хүсэж байна” гэлээ.
А.Сүх