Сүхбаатар дүүргийн 11 нэгдүгээр хороонд засварын үеэр барилга нурж гурван иргэн дарагдсан осол гарсан талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр мэдээллээ.
Тэрбээр "Өнөөдөр 09:00 цагийн орчимд СБД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барилга нурж, хүн дарагдлаа гэсэн мэдээлэл дагуу цагдаагийн болон Онцгой байдлын Аврах 105 дугаар ангийн бүрэлдэхүүн, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн бүрэлдэхүүн ажиллаж байна.
Осол болсно барилгад засвар, үйлчилгээ хийж байсан. Гэтэл гэнэт нурах үед гурван хүн дарагдсан. Хоёр иргэнийг аврагчид гаргаж ГССҮТ-д хүргэсэн. Харин нэг иргэнийг гаргаж авч чадаагүй, түүнийг аврахаар ажиллаж байна" гэлээ.
Сэтгэгдэл (1)