"Цэвэр агаартай хот” олон улсын эрдэм шинжилгээний цахим хурал болж байна. Хуралдаанд Нийслэлийн агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Д.Мөнхжаргал, академич Ж.Тэмүүжин, ШУА-ийн Хими, Химийн технологийн хүрээлэнгийн захирал доктор Л.Жаргалсайхан, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга нар болон гаднын эрдэмтэн, судлаачид оролцож байна.
Энэ үеэр Нийслэлийн агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Д.Мөнхжаргал “Агаарын бохирдлыг эх үүсвэр талаас нь авч үзвэл гэр хорооллын утаа 80 хувийг нь эзэлдэг. Тиймээс Засгийн газраас гаргасан шийдвэр энэ 80 хувийг бууруулахад чиглэсэн юм. Тухайлбал, боловсруулсан түлш хэрэглэснээр бид агаарын бохирдлыг 50 хувь бууруулж чадсан.
Дээрх эрдэм шинжилгээний хурлын зорилго нь бид цаашлаад үндэсний хөтөлбөрийн хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдлоо хэрхэн 80-90 хувьд бууруулах юм. Мөн цаашлаад хөрс, гүний усны бохирдлоо хэрхэн бууруулах талаар шинжлэх ухаанч зөвлөлдөөн болж байна.
Агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан ажлыг судалгааны үндсэн дээрээс шинжлэх ухааны академийн болон гадны эрдэмтэд үр дүнг баталгаажуулан оролцож байна. Монгол Улсад тулгамдаж байгаа гол асуудал нь хөрсний бохирдол. Хуралдаанаар нийслэлийн хөрсний бохирдлын түвшин, нийт бохирдлын зураглалыг гаргахыг зорьж байна.
Мөн замын хөдөлгөөний улмаас тоосжилт их байдаг. Үүнтэй холбогдуулан энэ онд нийслэлийн төсөвт 27 тэрбум төгрөг суулгаж гэр хороололд хатуу хучилттай зам барих ажил хийж байна. Түүнчлэн зургаан дэд төв байгуулах ажлын хүрээнд гэр хорооллын дунд замд тавьж байна.
Нөгөөтээгүүр, гэр хорооллын дунд тоосжилт ихээр бий болгож байгаа шалтгааны нэг нь үнс. Тиймээс үнсийг дахин боловсруулах, ашиглах талаар тодорхой төсөл хэрэгжүүлж, туршилтын ажил дээрээ явж байна” гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)