Чингэлтэй дүүргийн 25 дугаар тойргоос нэр дэвшигч Д.Анхбаяр иргэд, сонгогчдын гэрийн хаяг дээр нэмж хүн бүртгэсэн талаарх мэдээллийг бид өчигдөр хүргэсэн билээ.
Тэгвэл тэрбээр уг асуудлаар өнөөдөр Тагнуулын ерөнхий газарт хандаж байна. Нэр дэвшигч Д.Анхбаяр “Өчигдөр мэдээлэл хийсний дараа олон иргэн холбогдсон. Мөн хэсгийн хороон дээрээ очоод нэрийн жагсаалтыг шалгахад таньж мэдэхгүй олон хүний нэрийг бүртгэсэн байгаа тухай зарим баримтуудыг илгээсэн. Үүнээс хамгийн ноцтой нь Баянзүрх дүүргийн нэг иргэний гэрийн хаяг дээр 46 хүнийг бүртгэсэн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн нэг айлын хаяг дээр 15 хүний нэрийг оруулжээ.
Дээрх асуудлыг шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт уг баримтуудаа өгч, хандаж байна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)