Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хэрэгжүүлж буй зарим хязгаарлалтыг сулруулах эсэхийг мэргэжлийн байгууллагууд судалж байгаа талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Тодруулбал, хувийн хэвшил, аж ахуй нэгжүүдэд төрөөс шалгалт нэрийдлээр ажилд нь саад учруулахгүй байх чиглэлийг УОК-ын дарга, Шадар сайд мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгосон. Энэ хүрээнд үйлчилгээний газруудын 22.00 цаг хүртэл ажиллах хязгаарлалттай байгааг 00.00 цаг хүртэл сунгах, зарим үйлчилгээний газруудыг нээх талаар холбогдох газрууд ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл (3)