УИХ-ын ээлжит сонгуульд МАН дахин үнэмлэхүй ялалт байгуулж 62 суудал авлаа. Энэ удаагийн сонгуулиар дараагийн Ерөнхий сайдаа давхар сонгох чухал сонголт байсан бөгөөд иргэд У.Хүрэлсүхийн Засгийн газрын эхлүүлсэн ажлын эцсийг нь үзэхээр ийн итгэл хүлээлгэжээ.
Тодруулбал, шинэ парламентын 62 суудлыг МАН бүрдүүлэх бол АН сөрөг хүчнээр дахин зогсож 11 суудал авлаа. Мөн нэг бие даагч, Та бидний эвчлээс нэг суудал, Зөв хүн электорат эвслээс тус тус нэг суудал авч парламентыг бүрдүүлэхээр боллоо.
Үүний нэг нь УИХ-ын III тойрог буюу Баянхонгор аймаг юм. Тус тойрогт нийт 20 хүн нэр дэвшиж, өрсөлдсөн. Үүнээс МАН-аас нэр дэвшигч Г.Занданшатар, АН-аас нэр дэвшигч Д.Ганбат, А.Адъяасүрэн нар хамгийн олон санал авч, тэргүүллээ. Г.Занданшатарын хувьд 2004, 2008, 2016 онуудад УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан бол Д.Ганбат 2012 онд гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ. Харин А.Адъяасүрэнг “Номгон санчир” төвийн захирлаар нь андахгүй мэдэх билээ.
А.Сүх
Сэтгэгдэл (5)