Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зөрүүгүй сонгууль

2020-6-29
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд яах вэ” гэж зүйр үг бий. Сүүлийн үед манай улстөрчид ороод өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх нь олширч. Бороо орохоос өмнө болон бороо орох мөчид дуртай нь аргагүй алхаж явснаа, бүр энэ талаар сайшаасан пост хүртэл нүүр номондоо нийтэлснээ, ороод дууссаных нь дараа “Би норчихлоо”, “Би цув нөмрөх байсан юм”, “Бороо орохыг урьдчилж хэлсэнгүй”, “Бороо орсон нь таалагдахгүй байна”, “Бороо орсныг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх мэтээр илт олон нийтийн анхаарлыг өөртөө татах, болоод өнгөрсөн үйл явдлыг өөрт ашигтай байдлаар эргүүлэх гэж оролдох нь заримдаа бүр эмгэнэлтэй байдалд хүргэх юм. Үүний хамгийн сүүлийн жишээ энэ удаагийн УИХ-ын сонгуулийн дүн. 

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд, олон мандаттай томсгосон тойргоор зохион байгуулсан. Зохион байгуулалтад аймаг, нийслэлийн 21 сонгуулийн хороо, сум, дүүргийн 337 сонгуулийн хороо, 2070 хэсгийн хороо, мэдээллийн технологийн 27 баг, нийт 35772 төрийн албан хаагч ажилласан байна. Түүнчлэн сонгуульд 13 нам,  дөрвөн эвсэл, 121 бие даагч, нийт 606 нэр дэвшигч бүртгүүлж, өрсөлдсөн юм. Ямар нэгэн уралдаан, тэмцээн, уялга сойлгод заавал ялагч, ялагдагч байдгийн жишгээр сонгуулийн санал хураалт аянга цахилгаантай, аадар бороотой, үер устай, мөн өндөржүүлсэн бэлэн байдлын амаргүй нөхцөлд болсон ч амжилттай зохион байгуулагдаж өнгөрсөн.

Ийн ээлжит сонгууль өгөх эрх бүхий 2003969 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1475895 нь буюу сонгогчдын 73.65 хувь нь сонгуульд оролцож саналаа өгсөн нь 2000 оноос хойш болсон сонгуулиудаас хамгийн өндөр ирцтэй нь байсан юм. Улмаар МАН ялалт байгуулж, 62 суудал авсан бол АН 11, Та бидний эвсэл нэг, Зөв хүн электорат нэг суудал авч, 121 бие даагчаас нэг нь сонгогдлоо. Тодруулбал, шинэ парламентад 13 эмэгтэй, гурван бөх, хоёр эмч гээд нийт 32 шинэ гишүүн тодорсон бөгөөд тэдний үнэмлэхийг өнөөдөр гардуулна.

Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн хүн бүхэн энэ өдрүүдэд сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, есөн шидийн шалтаг олж хэлж байна. Сонгуульд ялагдсан ШИНЭ намын дарга Ж.Батзандан, АН-ын дарга С.Эрдэнэ нар хариуцлагаа хүлээж, намын даргын ажлаа өгсөн бол тус намын гишүүн Ц.Оюунгэрэл намын даргад нэрээ дэвшүүлэхээ мэдэгдлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр, БНН-ын дарга Б.Жаргалсайхан болон зарим бие даагч сонгуулийн үр дүнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, бусдыгаа хамтдаа тэмцэх, сонгуулийн үр дүнг эсэргүүцэхийг уриалаад байгаа.

Тэр ч бүү хэл сонгуулиар төрсөн нутаг Увс аймагтаа нэр дэвшиж, ялагдал хүлээсэн УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан нутгийнхныгаа “Дууг минь битгий сонсоорой. Би дахиж нутагтаа хөл тавихгүй” хэмээн зарлаж, төрж, өссөн нутгаа “эврээрээ мөргөж”, онигоонд ороод буй. Ийм тийм шалдар булдар хэл амнаас болж, Ерөнхийлөгч хэл ам гаргаад байгаа хэсгийн хороодын саналын хуудсыг гараар тоолохыг үүрэг болгосон. Энэ үүргийн дагуу өнгөрсөн өдрүүдэд бараг бүх хэсгийн хорооныхон дахин цуглаж, саналын хуудсуудыг гараар тоолоод байгаа юм. Гэсэн ч одоогоор сонгуулийн үр дүнгээс зөрсөн, булхай луйвар хийсэн юм гарч ирээгүй, илрээгүй байна. 

Тодруулбал, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн  “2070 хэсгийн хорооноос 846 хэсгийн хороонд буюу 41 хувьд нь хяналтын тооллого хийсэн бөгөөд зөрүүтэй тоо гарсангүй. Энэ удаагийн сонгуулийг ОХУ, БНСУ, Катар, БНХАУ зэрэг улсын сэтгүүлчид болон Монголын нийт  300 гаруй сэтгүүлч сурвалжиллаа.  Мөн сонгуулийн үйл ажиллагаанд АНУ, Австрали, Энэтхэг, Япон зэрэг улсын хүмүүс ажиглагчаар ажиллах эрх авч, ажиллалаа” хэмээн мэдэгдсэн. Мөн Архангай аймгийн нэг, Дорнод аймгийн долоо, Өвөрхангай аймгийн арав, Өмнөговь аймгийн 11, Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт хяналтын тооллогыг нэмж хийхээр чиглэл хүргүүлснээ Сонгуулийн ерөнхий хорооноос өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн.

Тэгвэл долдугаар тойрог буюу Дорнод аймгийн гурван хэсгийн хороонд хийсэн хяналтын тооллогод зөрүү гараагүй байна. Харин хамгийн их хэл ам дагуулж буй нь Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрог. Тус тойрог 39 хэсгийн хороотой. Сонгуулийн маргааш гомдол хүсэлтийн дагуу 18 хэсэг дээр гар тооллого хийсэн. Тооллогоор сонгуулийн дүн 100 хувь зөрүүгүй, баталгаажсан боловч зарим нэр дэвшигчээс дахин гомдол гаргажээ. Энэ дагуу Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр амралтын өдөр үлдсэн хэсгүүд дээр дахин тооллого хийж, 250 гаруй төрийн албан хаагч амралтгүй ажиллалаа. Гэвч хариу мөн л ялгаагүй, эхнээсээ зөрүүгүй гараад эхэллээ. 

Нийслэлд УИХ-ын сонгуулийн есөн тойргийн хороо, 451 хэсгийн хороо бий. Үүнээс УИХ-ын сонгуулийн санал авах өдөр 102 хэсгийн хороонд хяналтын тооллого хийсэн юм. Энэ нь нийт хэсгийн хороодын 23 хувь болсон. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн сонгуулийн 127 хэсгийн хороонд хяналтын тооллого хийлээ. Ингэснээр нийт хэсгийн хороодын 50 хувьд нь хяналтын тооллого хийгдэж буй юм. Тоонууд мөн л мөргөж, алдаа мадаггүй, зөрүүгүй сонгууль болсныг илтгэнэ. 

Ялахаараа сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч, ялагдахаараа хүлээн зөвшөөрдөггүй, булхай луйвар хэмээн цоллож, сонгуулийн хар машин руу хамаг бурууг чихдэгээ хэзээ болих вэ. Эхлээд сонгууль будлиантай боллоо гэсэн. Харин дараа нь сонгуулийн тогтолцоондоо байна ч гэх шиг. Ард иргэдийн тавьсан дүн ийм байна. Харин одоо үүнийг хүлээн зөвшөөрч урд урдах ажлаа хийцгээнэ үү. 

Сонгуулийн дараа 23 мянган хүний санал авсан “Шинэ Монгол” сургуулийн захирал асан П.Наранбаяр тойргийнхоо сонгогч иргэддээ талархлаа илэрхийлсэн шиг жишгийг Монголын улс төрд бий болгох цаг болжээ. Одоо ялагдсан хүмүүс нь ялагдлаа хүлээн зөвшөөрч, алдаагаа засаж, харин ялсан хүмүүс нь амлалтаа биелүүлж, ажлаа хийх хэрэгтэй байна. Тэрнээс тэр ч ингэсэн, энэ ч ингэсэн гээд гомдол хэлээд, айлын эрх хүүхэд шиг эрхлээд, Сонгуулийн ерөнхий хороо ч тэр бүхнийх нь тоогоор толгойг нь илээд байвал ажил явахгүй нь. Ялагдаж сурах нь ч бас улс төрийн соёл.

Таалагдсан ч, эс таалагдсан ч одоо сонгуулийн үр дүнтэй зууралдалгүй, дараагийн ажилдаа ормоор байна. Коронавирус, улсын төсөв гээд шинэ Засгийн газарт хийх ажил мундахгүй олон байхад сонгуулийн хуудсыг дахин тоолъё, дахин сонгууль зохион байгуулъя гэх мэтээр үр дүн нь ижил зүйл дээр дэмий ажил удаж,  олон нийтийн санаа сэтгэлийг ч үймүүлээд баймааргүй байна. 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн гадаадад томилолттой байна
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    40 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    40 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    1 цаг 19 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    1 цаг 21 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    1 цаг 35 мин
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
    1 цаг 38 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн гадаадад томилолттой байна
    1 цаг 57 мин
  • “Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт эхэллээ
    2 цаг 5 мин
  • "Оросын арми Украины фронтод туйлдаж, ялагдаж эхэлсэн" гэв
    2 цаг 8 мин
  • Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа
    2 цаг 9 мин
  • “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ
    2 цаг 45 мин
  • УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    2 цаг 58 мин
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
    3 цаг 26 мин
  • Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана
    3 цаг 27 мин
  • Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр АББ группийн Монгол дахь төлөөлөгчийн газартай санамж бичиг байгууллаа
    3 цаг 29 мин
  • Олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна
    3 цаг 34 мин
  • Улаанбаатарт 19 градус дулаан байна
    3 цаг 42 мин
  • Монголын хөрөнгийн биржээр алтанд суурилсан хөрөнгө оруулалтын шинэ бүтээгдэхүүн (ETF) арилжаалагдаж эхэллээ
    19 цаг 13 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр болох “Halftime show”-нд Шакира, Модонна, BTS хамтлагууд дуулна
    20 цаг 26 мин
  • Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    20 цаг 51 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Элон Маскийн хүүхдүүдийн ээж OpenAI-тай шүүхдэлцэж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Төрийн банк олон улсын зах зээлд 100 сая ам. долларын нэмэлт бондыг амжилттай гаргаж, ногоон ирээдүйн санхүүжилтийг түүчээлэв
  • "Төв-Арж" багийн багш дасгалжуулагчид, тамирчдыг хүлээн авч уулзлаа
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо
  • Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК