Ерөнхийлөгчийн зарлигаар Анхдугаар чуулганыг хуралдуулж, УИХ-ын 75 гишүүн тангараг өргөснөөр 2020-2024 оны парламент албан ёсоор бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ. Үдээс өмнө хуралдаж түр завсарлаад байсан УИХ-ын чуулган үргэлжилж, парламентын спикерээр Г.Занданшатарыг улираахаар МАН-ын Удирдах зөвлөлөөс шийдвэрлэснийг ёсоор болгосон юм.
Энэ үеэр өөр нэгэн томилгоог хэлэлцсэн нь МАН-ын Бүлгийн даргаар Д.Тогтохсүрэнг улирааж, дэд даргаар нь Б.Жавхлан, Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нарыг томилохыг дэмжжээ. Уг шийдвэрийг УИХ-ын дарга Г.Занданшатар уншиж танилцуулснаар албажих юм.
С.Сүлд