27 дахь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Орхон аймагт бие даан нэр дэвшиж, ялалт байгуулсан. Ингэснээр түүний хувьд УИХ-д тав дахь удаагаа сонгогдон ажиллахаар болж байна. 2008 онд Намын даргаар томилогдсоноосоо хойш 2012, 2013 гэсэн хоёр томоохон сонгуульд ялалт байгуулснаас гадна нийслэл, орон нутагт АН хавтгайд нь ялалт байгуулахад түүний нөлөө их байсан юм.
Гэвч 2014 онд түүний тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрыг АН-ынхан өөрсдөө огцруулсны дараагаас Н.Алтанхуяг “Шударга бусын хонгил” байдгийг зарлаж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тэргүүтэй хүмүүстэй тэмцэж эхэлсэн байдаг. Энэ хугацаанд АН-ын даргын тамгаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ц.Туваанд шилжүүлээд буй С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарын зөрчил өндрөө авч, эцэстээ АН-аас хассан гэх үндэслэлээр бие даахаар болсон билээ.
Тэгвэл тав дахь удаагаа хууль тогтоогчоор ажиллахаар болсон Н.Алтанхуягийн одоогийн суудалдаа 1996 онд анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдох үедээ сууж байсан юм байна. Түүний хувьд улс төрд орсон цагаасаа 1998 онд Хөдөө Аж Ахуй, Үйлдвэрийн сайд, 2004 онд Эвслийн засгийн газрын Сангийн сайд, 2008 онд Тэргүүн Шадар сайд, 2012-2014 онд 27 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатай.
С.Сүлд
Сэтгэгдэл (2)