МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимын сайд нарын нэрсийг зарласан билээ. Тэгвэл яг одоо Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, танхимын бүтцээ танилцуулж байна.
Үүний дараа улмаар УИХ-д танилцуулж, тангараг өргүүлсний дараа Ерөнхий сайд захирамж гаргаж томилох юм. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-аар сайдын томилгоог хэлэлцэхгүй. Харин шинээр томилогдсон сайд нар УИХ-д тангараг өргөнө.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шинээр байгуулсан танхимд гурван нь эмэгтэй сайд багтсан бол, дөрвөн сайд нь мэргэжлээрээ докторын зэрэг хамгаалсан гэдгээрээ өмнөх Засгаас онцлоготой юм.
Г.Маргад