зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Сайханбилэг: Х.Баттулга аа, технологи чинь шинэ шатанд гарч, улс төрийн гол зэвсэг боллоо

2020-7-20
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан өөрийн цахим хуудсаараа байр сууриа илэрхийлжээ. Түүний байр суурийг бүрэн эхээр нь хүргэж байна.


ЗЭВҮҮ ДУРГҮЙ ХОЁР
ЗЭРЭГ ХҮРЧ БАЙНА ШҮҮ, Баттулгаа!

Урд шөнө нойроо хугаслан Монголын шүүхийн, бишээ Ерөнхийлөгчийн халаасанд байсан шийдвэрийг сонслоо. Монгол Төрийн тэргүүний хувьд Таныг хүндэтгэн гуайлах ёстой ч уучлаарай, ёстой чадахгүй нь. Баттулгаа чи сонс! Зэвүү дургүй хоёр зэрэг хүрч байна шүү, Чамд!

Бид байгаа юмыг байгаагаар нь шууд хэлэх ёстой!!! Хүмүүс тэрийг хэн хорьчихов, тэрний ард хэн байгаа бол гээд их эргэлздэг, янз бүрээр таамагладаг. Янз бүрийн хүмүүсийг харддаг. Одоо битгий эргэлз! Бүх юмны ард ганц эзэн л байгаа. Бүх “Шорон операци”-ийг ганц Маэстро л удирдаж байгаа. Тэр нь ганц Баттулга! Ямар зорилготой юм? Эх орноос минь бүх гуравдагч хөршүүдийг, тэдний хөрөнгө оруулалтыг хөөн гаргах харийн хүний захиас биелүүлж байгаа талаар хангалттай ярьж бичиж байгаа тул түр орхие. Харин ямар аргаар энэ зорилгоо биелүүлж чадаад байгааг нь би энд тайлбарлая.

2019 оны 3 дугаар сард Монгол Улсад жижгээр хэлбэл Ордны эргэлт болсон. Ордны хуйвалдаан ч гэж нэрлэдэг. Томоор хэлбэл Төрийн эргэлт гарсан. Олон улсад үүнийг Soft coup буюу Төрийн “зөөлөн” эргэлт гэдэг. Танк их буу, арми, хурандаа, цэргүүд хэрэггүй, Телевиз радио, Төрийн Ордон, нисэх буудал эзлэх шаардлагагүй. Зөөлөн аргаар, гэхдээ Төрийн эргэлт хийсэнтэй адил үр дүнг ижилхэн олоод авчихаж байна л гэсэн үг.

Үндсэн хуулийн нэг тулгуур багана Шүүх засаглалыг ҮАБЗ-ийн мэдэлд, Ерөнхийлөгчийн шууд мэдэлд аваачсан, нэг өдрийн дотор, “төмсөгдүүлсэн” гишүүдээр баталсан хуулийн өөрчлөлтийг би энд хэлж байна.

Зөвхөн Ерөнхий Прокурорыг чөлөөлж, томилох асуудал шүү дээ гэж та маргаж магадгүй. Үгүй ээ, Прокурорын байгууллага босоо тогтолцоотой тул зөвхөн нэгдүгээр хүнээр дамжуулж бүгдийг нь солих өөрчлөх бололцоотой. Тийм ч болохоор доошоогоо бараг жижүүр манаачаа хүртэл хольж сольсон. Хуучны Ордны тайган, дараа нь АН-ын тайган болж намаа угсраа ялагдуулсан жижиг гар дэндүү олон өөрийнхөө хүмүүсийг прокуророор тавьсан. Тийм учраас одоо тэрийг хорино, тавина гэж сүртэй мэдэгдлүүдийг хуулийнхны өмнөөс итгэл төгс мэдэгддэг. Өөрийг нь шалгуулах баримтуудыг шууд хаалгадаг. Гэхдээ энэ тогтолцоог өөрчлөхгүй бол маргааш өөрийнх нь ээлж ирнэ гэдгээ ойлгоогүй л яваа хөлдүү гар.

Өөрчлөлт ганц Прокурорын байгууллагыг хамраагүй. Баттулга дуртай үедээ, дуртай шүүгчээ солино шүү, хална шүү гэдэг хувийн мэссэжээ Салхитын гэх хэргийн далбаан доор бүх шүүгчдэд харуулсан. Асуудалд холбоотой 6 шүүгчээр хязгаарлалгүй албаар (17 чингэлэг спиртийнхээ хэргийн өшөө авалт ч юм билүү?) 17 шүүгчийн ажил амьдралаар тоглосон. Алийг чинь ч ингэж чадна шүү гэдгээ анхааруулж байгаа үйлдэл.

С.Баяр, бид хоёрыг эхэлж нэг сар хориод одоо үргэлжлүүлж хорих үндэслэл байхгүй байна гээд суллах шийдвэр гаргасан шүүгчийг үгэнд ороогүй гээд зохиомол хэрэгт хутгаж, 2019 онд Ерөнхийлөгч зарлиг гаргаж чөлөөлсөн. Шүүгчийг чөлөөлсөн бүх зарлигийг сайтандаа байршуулдаг ч Өнөөдөр тэр шүүгчийг чөлөөлсөн зарлигийг Ерөнхийлөгчийн албан ёсны сайтаар хайгаад та олохгүй.

АТГ-ын ч удирдлагыг өөрчилж ажлын хэсгийн олон хүмүүсийг хольж сольсон. Нийгмийн сэтгэл зүй, олон нийтийн санаа бодол, улс төрөөс хамааралгүй байж, зөвхөн хуульд захирагдаж, олон түмэнд заавал таалагдах шийд гаргах албагүй, хууль сахиулж ажиллах ёстой энэ институц өнөөдөр өргөн олонд, эрх баригчдад таалагдахын тулд сонгуулиас хамааралтай яг улс төрчид шиг тогтмол хэвлэлийн хурал хийдэг, шүүхийн шийдвэр гараагүй байхад хүмүүсийг хэрэгтэн мэтээр гутаадаг, өөрсдийн зарим ажилтнуудаараа дамжуулан нийгмийн сүлжээнд олонд таалагдах, попрох байр суурь илэрхийлэх нь бараг хэвшил үзэгдэл боллоо.

Ийнхүү Өнөөдөр Ерөнхийлөгчийн хармаанд Их хурал, Засгийн газар, шүүх, прокурор, АТГ, цагдаа бүгд багтлаа гэсэн үг. Процесс цаашаа үргэлжилж өнөөдөр хамгийн дуу шуутай иргэдийг богино хугацаанд барьж суллах, мөнгө төгрөгөөр торгох, шийтгэх ажлууд нэгэнт эхэлсэн. Аятайхан байгаарай, араас нь чи шүү гэсэн ДМ мессэжийг хүн болгонд хүргэж бна гэсэн үг. Ц.Бат инженер дээр туршсан арга улам нарийсаж, Э.Бат-Үүл, Ц.Уянгаа, Л.Наранбаатар, Б.Мөнхцэлмэг, Н.Өнөрцэцэг, Т.Шинэбаяр гээд нийгмийн идэвхтэй гишүүдийн дуу хоолойг мохоох ажлаар үргэлжилж байна. Маргааш дураа хүрэхээр Бүгд Найрамдах уншиж эхлэх хээрийн сургуулиа л хийж байна гэсэн үг.

Шүүхийн, прокурорын оройд шинээр томилогдож байгаа хүмүүсээс Огцрох өргөдлийг нь Томилох нөхцөл болгон түрүүлж бичүүлж аваад одоо он сараа тавиагүй ширээнийх нь нүдэнд байгаа нь нууц биш болсон.

Хэзээ өргөдлийг нь гаргаж ирж өөрөө он сараа тавин огцруулахыг зөвхөн Эзэн л мэднэ. Энэ ч аргаар Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг өөрөө ч мэдээгүй байхад нь огцруулсан. Дараагийн хүмүүс нь Эзэнгээс “Тойрох хуудас”-аа авахгүйн тулд, таалагдах аргаа олохын тулд төлөвлөгөөгөө давуулж биелүүлэхээр яг 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үе шиг уралдан хорьцгоож байна. Энийг чиний “Хүслийн Хонгил” биш гэвэл өөр юуг хэлэх юм?

Уншигч Та Төрийн эргэлт гаргасан өөрчлөлтийн дараа Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт хийсэн шүү дээ гэж эндүүрч магадгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт энэ чиглэлээр юуг ч өөрчлөөгүй, юуг ч хөндөөгүй. Ерөнхийлөгчийн Шүүх засаглалыг атгасан атгалт хэв хэвээрээ. Засаглалын гурван баганы нэг болох Шүүх засаглалын хараат бус байдал өнөөдөр бүрэн устсан. Өнөөдөр Үндсэн хуулийн 3 тулгын нэг Шүүх засаглал нь Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын нэг агентлагаас ердөө ялгаагүй болсон. Хольж солих, хариуцлага тооцох, дарамтлах, даалгавар үүрэг өгөх утгаараа.

Хуулийн доор амьдрах учиртай ч Одоо бид хүний доор амьдарч эхэллээ. Хуулийн засаглал биш хүний засаглал, хонгилын засаглал болохоор шударга ёс хэзээ ч тогтохгүй. ОТ, бусад томоохон хэргүүд Баттулгын биш Монголын шүүхээр шийдэгдэх ёстой. Баттулгын хүслээр бус Монголын хуулиар шийдэгдэх ёстой. Баттулгаар бус түүх, цаг хугацаагаар шүүлгэх ёстой. Улс төрийн шийдвэрүүд, бодлогын асуудлуудын зөв бурууг УИХ-ын Танхимд, Засгийн газрын хуралдаанаар шийддэг болохоос Шүүхийн танхимд шийддэггүй юмаа.

“Эрэл”-ийн Эрдэнэбатын хормойнд зүүгдэн улс төрд “ногоон”-оороо орж ирэхдээ чи миний найз С.Баярцогтоос суралцана, зааж зөвлөж өгч байгаач гэж гуйж байсан чинь өчигдөрхөн. Дараа нь чи гэрээр нь орж гарж гарынх нь хоолыг хүртдэг байсан ч С.Баярцогтын хоёр хөгшинг хужаа болгож нэгийг нь сэтгэлээр нь өөд болгосон. Өнөөдөр чи хүүгийнх нь эрх чөлөөг, хөгшин эхдээ үнсүүлэх духыг нь булааж авлаа.

Чи өөртөө хэрэг болно гэж 6 нялх хүүхдийн эцэг Б.Бямбасайханг хажуудаа 2 жил зарлаа. Хамаг санаа, хичээл зүтгэлийг нь ашиглаад эцсийн мөчид сурсан зангаараа өшиглөлөө. Ардчиллын лидерүүдийг бөөнд нь гүйцээж дарахын тулд Да.Ганболдыг ч хоморголон хэлмэгдүүлэхээ чи мартсангүй. М.Энхсайхантай хамтарч ажилласан багахан хугацаандаа боловсрол мэдлэг, үндэслэл баримтаар дандаа даруулж байсан болохоор өшөөгөө авч, Терроризмээр сүртэй эхлүүлж тэрэг машин төдийхнөөр хэнз үрсээс нь холдуулж чи хээвнэг цоожлох шив. Н.Алтанхуягийг хажуудаа байлгаж Ц.Элбэгдоржийн эсрэг 3 жил ашиглаад эцсийн мөчид гуйлтыг нь тоолгүй найз Б.Ариунсанг нь “хугацаат албанд” явууллаа. Харин ч бага хугацаа өгсөн шүү гэж л амыг нь хааж байгаа байх даа, зайлуул. Н.Алтанхуяг чиний бүлэглэлийн эсрэг үзээд анд Л.Гансүхийнхээ, чиний улыг долоож долигоносон ч анд Б.Ариунсангийнхаа хувь заяагаар тоглоод л дуусах шив. Ч.Сайханбилэг рүү бүх буруугаа тох гэж Н.Алтанхуяг хичнээн зөвлөсөн ч өөрийнх нь хэлдэг Хонгилын махны машинд хэрчүүлээд л дууслаа. Би ч над руу бухах нь яахав, ялгүй үлдэж байвал болох нь тэр гээд дуугараагүй шүү. Алтанхуягаа, чи Анд найз нараа зольж амиа хоохойлж үлдсэн болохоор одоо ханцуйн дотроо сэм залбираад л явж байгаа биз. Адгийн ийм зантай болохоор чинь одоо хажууд чинь анд ч алга, нам ч алга. Одоо Youtube-ийн самбартай хичээлээ сэргээж, шинэ хонгилын тухай, дарангуйлагч Баттулгын эсрэг дуугарах зориг, зарчим өөрт чинь үлдсэн үү? Баттулгаа, чи Ж.Эрдэнэбатыг хорих даалгавраа урьдчилж өгчихөөд, МАН-ынхны галыг өөрөөсөө холдуулахын тулд хөгшин эхтэй нь уулзах нүүр гаргадаг, би янз бүрийн гаргалгаа гаргах гээд хичээж байна гэж хуурдаг, түүнийгээ хэвлэлээр цацдаг, үнэхээр Холливуудын, Солонгос “Савангийн дуурь”-ны зохиолчид ч атаархмаар хоржоонтой зохиолын найруулагч болжээ, чи.

Хамаагүй үнэнийг нь хэлээд дуугарах юм бол найз нарт маань, хамтран зүтгэсэн хүмүүст маань гай болчих болов уу гээд удаан хугацаанд дуугай явлаа. Одоо уучлаарай, хонь шиг дуугай гөлөгнөн хэвтэж чамаар чимээгүй гаргуулахгүй ээ. Амьдралынхаа нэг амин найзаа Төрийн Ордон дотор алууллаа, одоо бүгд мартсан, өөрөө үхээд дууссан болж таарсан уу, нэг амин найзаа чиний пи-арт зориулж арван жилийн ял авахуулж дуусгалаа, Монголын төлөө зүтгэсний шагнал нь уу? Олон залуусын хийх, зүтгэх сэтгэлийг унтрааж Б.Бямбасайханд Шоронгийн томилолт өвөртлүүллээ. Баабарын хэлдгээр би олон жил “Nice guy” явах гэж хичээлээ. Одоо үнэхээр залхаж байна. Хүн битгий хэл, Хорхой ч гэсэн өөрт нь хүрэхээр арвалздаг юм шүү!

Баттулгаа, энэ олон эх үрс, эхнэр хүүхдийн нус нулимс, амьдын хагацал чиний нойрыг шөнө яаж хүргэдэг байнаа?! Энэ бүхэн юуны төлөө юм бэ? Чамайг дахиж сонгуулахын төлөө, иргэдийн уулзалтан дээр хэлэх юмтай байлгахын төлөө юу? Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дахин нэр дэвших эрхгүй болсноо эсхүл мартаа юу? Ямар их хүний нус нулимс дээр тогтдог албан тушаал, эрх мэдлийн төлөөх шунал вэ, наадах чинь? Авилгатай тэмцье, амжилтанд хүрэхийн тулд хариуцлага тооцдог болцгооё гэсэн ардын сэтгэлээр чи ямар авьяаслаг тоглож байнаа? Чиний үед Ардчилсан Үндсэн хуулийн доор анхны Улс төрийн хоригдлууд бий боллоо. Улс төрийн өрсөлдөгчдөө нэг нэгээр нь холдуулж хорихоос чи өөрөөр яг яаж авилгын эсрэг тэмцэж байгаа юм? Ямар бодлого, тогтолцоо, хууль эрх зүйн орчин санал болгов оо? Баахан хууль өөрчилж Хүслийн хонгилынхоо эзэн болсноос өөрөөр чи яг юу шийдэв?

Үүсгээд байгаа хэрэгт нь нөлөөлнө гээд урд нь нэг ч удаа албан ёсоор байр сууриа илэрхийлж байсангүй.

Харин нэг талын гуйвуулсан түүхийг хууль хяналтын байгууллагуудын зүгээс зарим улс төрчдийн шахалтаар байнга хийж ирсэн. Төрийн өндөр албан тушаал болох ЕС-ын хариуцлагатай албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж улс төрч хүний карьерийн өндөрлөгт хүрсэн болохоор улс төрч хүний хувьд нам гүн амьдарч болох хэдий ч, иргэн хүний хувьд эх орныхоо хувь заяаны асуудлаар дуугарахгүй байж тэвчсэнгүй.

Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас 2019 оны 8-р сард Монгол Улсаас АНУ-г зорьсон бөгөөд одоо АНУ-д байна. Өнгөрсөн хугацаанд бусад бүх зүйлийг орхин өөрийн эрүүл мэндийн асуудалдаа гол анхаарлаа хандууллаа. Энэ хугацаанд нэг талаар миний талаар зохион байгуулалттай илт мушгин гуйвуулсан, үнэнд нийцээгүй олон асуудлууд гарлаа. Хүн өвдөж болдоггүй юм бна. Улс төрийн оноо авахаар улайрагсад хүн чанараа гээдэг юм бна. Очно гээд байхад л хорих шийдвэр шахаж гаргуулжээ. Шинэ оны маргааш өглөө нь л гаргажээ. Хүнийг нь эзгүй байхад, эмчилгээгээ дуусгаад ирнэ гээд байхад адгаж гаргажээ. Элдэв зүйл ярихаас минь өмнө цоожилж авч амыг минь хамхихыг хүсчээ.

2019-11-11 хэвлэлийн хурал дээр АТГ хэвлэлийн төлөөлөгч, ахлах комиссар Т.Баярхүү намайг ном журмын дагуу албан ёсоор мэдэгдээд эмчлүүлэхээр явсан гэдгийг олон нийтэд албан ёсоор мэдэгдсэн байдаг. Дараа нь дээрээс нь дарамтлаад эхэлсэн учраас АТГ байр сууринаасаа буцаж, эхлээд хэлэхгүйгээр Солонгос, дараа нь АНУ руу явсан, хайж байгаа, эрэн сурвалжилж байгаа, байршил тогтоосон, яг тэдэнд ирнэ гэж өөрөө хэлсэн, хэвлэлийн бага хурал хийнэ, зугтсан бултсан гэдэг үлгэрүүдээ зохиож эхэлсэн. Сүүлдээ бүүр доромжилж эхэлсэн. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүнээ зүсэлж, бие эрхтнээр нь цоллож, миний тухай мэдээллийг 2 сая төгрөгөөр л үнэлж олон улсад доог тохуу болгосон. Интерпол руу Улаан бичгээ Ерөнхий сайд байсан хүнээ баривчлуулахаар явуулсан. Асуудал ингэж өрнөсөн, “Эзэн” өөрөө ингэж адгаж эхэлсэн учраас үндсэн эрхээ, эрх чөлөөтэй байх эрхээ хамгаалахын тулд олон улсын нэр хүнд бүхий байгууллагаас хуулийн үйлчилгээ миний бие авахаас аргагүйд хүрлээ.

Миний өмнөөс үнэтэй үйлчилгээ авсанд надад санаа зовж байгаа бүх хүмүүст талархаж байна. Надад авсан авилга, хулгайлсан мөнгө байхгүй учраас үнэхээр гарах ёсгүй зардал их гарч байгаад би өөрөө ч бухимдаж бна. Олон улсын хуулийн товчоо Таны хэрэг үнэхээр улс төр хутгалдсан, хамгаалж нотлоход ямар ч хүндрэлгүй зохиомол хэрэг бна, таны санхүүгийн хүндрэлийг ойлгоод, манай амжилттай хамгаалсан дуулиантай хэргийн нэг болох өндөр магадлалтай тул бид танаас өөрсдийнхөө тарифаас эрс хөнгөлж өгье гэсэн. Зүгээр харьцуулахад би гадаадын хуулийн энэ компанид Монгол дахь өмгөөллийн компаниасаа ч хамаагүй бага үнэ төлж байгаа гэдгээ энэ дашрамд мэдэгдье.

Над руу хийсэн ангуучлал ердөө сонгуулийн дараа 2016 оны намраас эхэлсэн. 4 жил АТГ дээр өвөлжиж, хаваржиж, намаржиж, зуслаа. Бараг 20-иод асуудалд холбогдуулж шалгалаа. “Цусалсан” нэг ч төгрөг олсонгүй. Олдох ч үгүй.

Надад тохсон хэрэг ердөө хоёрхон. Эхнийх нь Монголчуудын сүүлийн 40 жил хөдлөөгүй том төслийг хөдөлгөсөн. 4,2 тэрбум долларын гадаадын хөрөнгө оруулалтыг эдийн засаг руугаа оруулсан. УИХ-ын заавал 34% эзэмших ёстой гэсэн нөхцлөөс шалтгаалан ОТ-ын 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээгээр ОТ-н Ил уурхай 30 орчим жил үргэлжлээд л дуусч, Монголчууд 6 орчим тэрбум долларын ашиг хүртээд мөн тэр хэмжээний зээл, хүү төлөөд үйл ажиллагаа нь зогсох байв. Харин Дубайн Санхүүжилтийн төлөвлөгөөгөөр нийт нөөцийн 80 хувь байдаг далд уурхайн үйл ажиллагаа эхэлж уурхай 30 жил бус 99 жил ажиллаж Монголчууд 6 тэрбум бус 46 тэрбум доллар хүртэх боломжтой болсон. Дубайн гэрээ гэж андуурдаг Санхүүжилтийн төлөвлөгөөг нэг өгүүлбэрт багтаа гэвэл ийм л энгийн.

ОТ-ын хөрөнгө оруулалтын ачаар өнгөрсөн 4 жил хэн ч гадаадын хөрөнгө оруулалт алга боллоо гэж санаа зоволтгүйгээр, долларын ханш харьцангуй тогтвортойгоор зөвхөн хоосон популизм хийх санаа амар 4 жилийг эрх баригчдад олголоо. Дубайн Санхүүжилтийн төлөвлөгөөгөөр татварын хохирол учирсан гээд байгаа бол улс төрчдийн оролцсон бус, тэдний дарамт шахалтанд ажилладаг төрийн албан хаагчдаас бүрдсэн бус олон улсын байгууллага, шинжээч, мэргэжилтнүүдээс бүрдсэн хөндлөнгийн ажлын хэсгээр тооцоолол хийлгүүлээч! Бидний үед манай талын хөлсөлсөн олон улсын 2 байгууллага, шинжээчид тооцоолоод Засгийн газар, Рио Тинтогийн нийт төслийн үр өгөөжөөс хүртэх 54:46 харьцаа татварын энэ нөхцөлд тохирч байна гэж үзсэн. Хэрвээ тооцоо мөргөхгүй бол Б.Бямбасайхан, Д.Ганболд, Б.Ариунсан нарыг шийтгэх бус тооцоо хийсэн байгууллагаас хохирлоо төлүүлж, гэрээгээ шинэчлэхийг Монгол хүний хувьд би ч гэсэн бас хүсч байна. УИХ-ын шийдвэр, Засгийн газрын шийдвэрээр ажилласан энэ хүмүүс яагаад буруутай болж байгааг Баттулгаас л асуу. Засгийн газар асуудал шийдэхдээ хэзээ ч ард түмнээсээ асууж байгаагүй. ОТ-ын төслийг хөдөлгөх үү гэдгээ шууд ардчиллыг анх удаа хэрэгжүүлж мэссэжээр ард түмнээсээ асуусан. 360 мянган хүний олонхи нь Засгийн газраа энэ төслийг хөдөлгөхийг зөв гэж зөвшөөрсөн. З.Энхболдын удирдсан УИХ ОТ-ын төслийг шийд гэж 2 удаа тогтоол гаргасан. УИХ дахь намын бүлгүүдийн удирдлага бүгд урьдчилан танилцсан. Хамтарсан Засгийн газар (МАН оролцоод) хэлэлцээд дэмжсэн. Санхүүжилтийн төлөвлөгөө баталсны дараа УИХ дээр нэг удаа Засгийн газраас Дэлгэрэнгүй танилцуулга хийгдсэн, сарын дараа хэд хэдэн гишүүдийн Асуулганд хариулсан, хэдэн сарын дараа ОТ-ын асуудлаар Засгийн газарт Итгэл хүлээлгэх эсэх санал хураалт явагдахад УИХ-ын гишүүдийн олонхи дэмжсэн гээд бүх баримт, архив нь ил байгаа. Тухайн үеийн Их хуралд Дубайн Санхүүжилтийн төлөвлөгөөг өөрчлөх, буцаах, хүчингүй болгох бүх эрх мэдэл, цаг хугацаа ч байсан. Гэхдээ дэмжсэн, Засгийн газраа зөв гэж үзсэн. Одоо Эрдэнэс Монгол, Засгийн газраа буруутгахыг хүсч байгаа бол УИХ-аа, З.Энхболдоо шорондоо хий, Баттулгаа! З.Энхболдоо, тухайн үед Дубайн Санхүүжилтийн төлөвлөгөөг цээжээрээ хамгаалан ярьж байсан чиний бүх ярилцлагын хэвлэлийн хуудас нь ч шарлаагүй хэвээр байна. Чиний гуйж гувшиж байж “Эрдэнэс Монгол”-ын захирлаар томилуулсан, чи хажуудаа олон жил чирсэн Б.Бямбасайхан гэж хайран залуу чиний өгсөн даалгаврыг биелүүлснийхээ төлөө, чиний гар бие оролцон бүтээлцсэн Хүслийн хонгилын чинь Махны машинд чинь хэрчүүллээ! Амиа хоохойлсон новш минь Чи дуугараач!

Надад тохсон 2 дахь хэрэг нь одоохондоо ОТ-той бараг л адил хүчин чадалтай байгаа Эрдэнэтийн үйлдвэрийн бараг тал хувийг харийн орны өмчлөлөөс Эх орондоо авчирч чадсан асуудал. Энд хүмүүсийн андуураад байдаг шиг Эрдэнэтийн ямар ч хувьчлалын асуудал огт байхгүй. АТГ, Прокурорын байгууллагаас намайг 4,5 их наяд төгрөгийн хохирол учруулсан гэж ялладаг. Юун 4,5 их наяд вэ гэхээр Оросын эзэмшиж байсан 49 хувьд ноогдох өмч хөрөнгө, 49 хувьд ноогдох Оросод очих ёстой ирээдүйн ашиг гэдэг. Та нар Монгол Улсын өмнөөс яллаад байна уу, ОХУ-ын өмнөөс ажиллаад байна уу, Монгол Улсыг 4,5 их наяд төгрөгөөр хохироосон юм уу, Монгол Улсад 4,5 их наяд төгрөгийн ашиг авчирсан байна уу гэж асуухаар хариулдаггүй. ОТ, Эрдэнэтийн асуудлаар өнөөдөр хэрвээ шийдвэр гаргах байсан бол би гаргасан шийдвэрээ зөв байсан гэдэгт 100 хувь итгэлтэй учраас энэ шийдвэрүүдээ би дахин эргэн яг ингэж л гаргах байсан.

Би тулгаж гөрдөж байгаа хэрэг гэгч болгон дээр нь албан ёсны тайлбараа жич өгөх болно.

Том төслүүдээр, том авилгаар гэж сүржин эхэлсэн хэрэг одоо юм олдохгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг жижүүрийн үгээр л буруутгахыг оролдож үлдлээ. Яг нөгөө Зоригийн аллага, Казиногийн хэрэг эцэстээ бэлгэнд авсан бүс төдийгөөр төгсдөг шиг. Сүүлийн 15 жил ХОМ дээрээ мэдүүлж ирсэн нэг байраа зарж шинээр сүүлийн 6 жилийн турш барьж байгаа одоо хүртэл дуусаагүй ганц байшингаас өөр юм үнэндээ тэдэнд олдсонгүй. Намайг хэрэгт холбох гэж эхнэр хүүхдээр минь их оролдлоо. 4 жил шалгаад юм олоогүй. Өнгөрсөн сард хүртэл эхнэрийн маань компанид ээлжит шалгалтаа оруулж заавал юм ол гэдэг даалгавартай ухацгааж л байна. Баттулгаа, Юм олдохгүй ээ. Улс төрд чинь өрсөлдөгч гэдгээрээ Чи зөвхөн надтай л үзээч. Эхнэр хүүхдээр минь оролдож битгий доор орооч! Чи С.Баярцогтыг шоронд хатааснаар дур тачаал чинь ханахгүй байна уу? Эхнэр хүүхдүүдийнх нь хамаг хөрөнгийг хурааж гудамжинд хөөж гаргахаасаа ичээч! Хөрөнгө хураах ялыг тэртээ өнгөрсөн зууны 1932 оноос эхлэн анх удаа С.Баярцогтоор чи эхлүүлж байгаа нь энэ. Асуудал С.Баярцогтдоо ч биш араас нь “Цагаан Суварга”, Эм Си Эс, Петровисийн өмч хөрөнгөөс эхлэн өрсөлдөгч компаниудыг нийгэмчлэх, хөрөнгийг нь хураах бие халаалтдаа чи гарч байгаа биз дээ!

Өнөөдрийн Их хурал сонгуулийн сурталчилгааны үеэр ярьсан хуулийн их өөрчлөлтүүдээ хийхээс өмнө хамгийн эхэнд Баттулгад Ордны эргэлтээр онцгой эрх олгосон хуулиа хүчингүй болгох ёстой. ЖДҮ-гээр барьцаалагдсан УИХ алдаж болно, алдаагаа засахаас айж болно. Та нар ЖДҮ-гээр барьцаалагдаагүй, шинээр багаараа Монгол Улсынхаа төлөө зүтгэнэ гээ биз дээ. Монгол төрийг бусниулсан, Үндсэн хуулийг уландаа гишгэсэн энэ алдааг нь засах хуулийг шинэчлэл амалсан хэн нэгэн нь зориг гаргаж санаачлаач. Засгийн газрын эсхүл намын бүлгийн нэгдсэн санал болгож чаддаггүй юмаа гэхэд эсхүл хувь хүний хувьд жийрхэж айгаад байгаа бол нууцаар хэлэлцэх горимын санал гаргаад гишүүд итгэл үнэмшлээрээ саналаа өгнө гээд өөрчлөөч.

Хуульд захирагдах биш хүнд захирагдах болохоор өнөөдөр шүүх, хуулийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүст үнэхээр дарамттай байгаа. М.Энхсайханыг терроризм хийсэн гэж шоронд хатаах хөшигний ард гарсан шийдвэрийг тэд л баталгаажуулж шийдэж байгаа учраас тэдэнд хүнд байгаа. ОТ-г хөдөлгөсөн улс төрийн бодлогын шийдвэрийн буруу зөвийг Парламент шийдэх болохоос шүүх шийдэх төвөгтэй байгаа. Тэд хараат бус баймаар байгаа, хүнд бус хуульд захирагдахыг хүсч байгаа. Тэд хуулиар хориотой учраас бусад салбарынхан шиг гараад жагсаж болохгүй, байр сууриа илэрхийлж чадахгүй, ганцаараа шийдэх боломжгүй. Бантан хутгаснаараа улс төрчид л засах ёстой.

Үндсэн хууль, Засаглал хуваах онол, Төрийн байгуулалт, Шүүхийн хараат бус байдал бүгд алдагдсан. Хонгил жинхэнээсээ “Эзэн”-тэй болсон. Эртний Ромын Гладиаторуудын тулаан шиг л Цезар эрхий хуруугаа гозойлговол эрх чөлөө, эрхийгээ буулгавал шорон!

“Эзэн”-д таалагддаггүй олон хүн шоронд ачигдах өдрөө хүлээн суугаа. “Эзэн”-д би таалагдахгүй болсон шалтгаан маш энгийн. Төмөр замын асуудлаар хэрэгт ороод явж байхад нь би Ерөнхий сайд байсан мөртлөө туслаагүй гэх ял, ОТ, Эрдэнэтийн асуудлаар хоригдож, байцаагдаж байхдаа Ц.Элбэгдоржийн эсрэг өөрт нь хэрэгтэй мэдүүлэг өгөөгүй гэдэг Баттулгаас тулгасан хувийн хоёрхон л ялтай хүн. Би Ерөнхий сайд, улс төрийн ямар ч өндөр албан тушаалтан хууль хяналтын байгууллагын ажилд хөндлөнгөөс хууль зөрчин оролцох ёсгүй гэдэг зарчим, итгэл үнэмшилтэй учир эхний асуудлаар тусалж чадаагүй нь үнэн. Харин хоёр дахь асуудлын хувьд хар амиа аврахын тулд хүн гүтгэх хүмүүжил, зарчим байхгүйгээ илэрхийлсэн болохоор араанд чинь зуугдсан нь ч бас үнэн. “Эзэн” өнөөдөр 1,5 сая хавтгай дөрвөлжин км нутаг дээр минь дураараа тоглоно гэж бардаж байгаа. Чиний түр дэглэм хавтгай дэлхий дээр хол явахгүй, хуульд захирагддаг өөр тогтолцооны өмнө үнэн нүүр чинь илчлэгдэнэ. Өнөөдөр олонхи нь аялдан дагалдахаас өөр аргагүй боллоо, амыг нь дагуулахаас гэж бодож суугаа хүмүүс цаг хугацаа өнгөрөх тусам амь орно, зориг орно, чамайг, чиний дэглэмийг эсэргүүцэж улам олуулаа болно гэдгийг л Чамд амлая.

Өнөөдөр өвчний улмаас өөр нутагт ирсэн надад нэг давуу тал байна. Хилс хэрэг тохогдох гэж байгаа, хууль хяналтын байгууллагаас хэвлэл олон нийт рүү хандаж болохгүй гэсэн дарамтан доор байгаа, эсхүл хэлэх ярихаа хаалгуулж төмөр хаалганы цаана байгаа хүмүүсийн дэргэд надад харьцангуй боломж байна. Энэ боломжоо эхний ээлжинд ашиглан Монгол Улсын ардчилсан Үндсэн хуульд, ардчилсан ёс, зарчимд аюул, сорилт тулгараад байгаа талаар, улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэлт эхэлж байгаа талаар, өөрт тохиолдсон улс төрийн зорилготой хилс хэргийн талаар бодит мэдээлэл өгөх үүднээс олон улсад тогтсон жишигийн дагуу өөрийн “Цагаан хуудас”-аа албан ёсоор удахгүй дэлхий даяар гаргаж байна. Цаашид ч олон улсын байгууллагууд, дэлхийн улс орнуудын шийдвэр гаргагчдад, хэвлэл мэдээллийн байгуулагуудад Монгол Улсад болж байгаа гажуудал, дур зоргоороо авирлалтыг хүргэх болно. Би эх орноо солихгүй, эх орноо муулахгүй, эх орноо сайн сайхан болоосой гэх үүднээс эрх баригчдын, ялангуяа Чиний диктатор шиг аашилж байгаа үнэн нүүр царайг өнөөдөр эрх чөлөөгөө хасуулсан бүх хүмүүсийн дуу хоолой нь болж гадна, дотны хүмүүст хүргэнэ.

Чи өөрийгөө 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн цорын ганц горилогч байлгахын тулд Монгол төрийн хоёр тулгуур баганын нэг Ардчилсан намыг бодлогоор шороотой хутгалаа. Дараалж ялагдуулах бүх нөхцөлийг нь хангаж өглөө. Өнөөдөр манай намын өнгөтэй өөдтэй хүн бүхэн чиний ачаар ямар нэгэн “цол чимэг”-тэй болсон. Чи даалгавраа давуулан биелүүлж манай намд Ерөнхийлөгчид өрсөлдөх нь байтугай намын дарга болчих хүн ч олдохоо байлаа. Чи ямар нүүр гаргаж Үндсэн хуулийн нэмэлтийг зөрчин байж намаас минь дахин нэр дэвших гэж байна? Ардчилсан намын нийт гишүүдээ, 30 жилийн өмнө АН дарангуйлагч дэглэмийг нураан гарч ирсэн шигээ 30 жилийн дараа жинхэнэ шинэ Дарангуйлагчид намынхаа өмнөөс нэр дэвшихэд нь нийтээрээ Үгүй гэж хэлцгээе!

Баттулга Авилгатай тэмцэх бодлогын, концепцийн, зарчмын, хуулийн нэг ч зүйл ярихгүй, хийхгүй байгаа биз? Зүгээр л хэнээс өшөө авах уу, хэнийг замаасаа зайлуулах уу, хэнийг дарамтлах уу гэдгээ л урьтал болгож байна.

Чи урьд нь тэр ч юм хийлгэсэнгүй, энэ ч дэмжсэнгүй гэж дандаа гоншигнодог байсан. Өнөөдөр Төрийн тэргүүн болоод, хамгийн өндөр албан тушаалд очоод 3 жил өнгөрлөө! Юу хийв, юу гийгүүлэв? Нөгөө л хөмсгөө атиралдуулж, юм шийддэг биш, шүүмжилдэг, эрх баригч биш сөрөг хүчний худлаа байр суурь чинь яг хэвээрээ. Чи гуравдагч хөршүүдийн бүх хөрөнгө оруулалтыг хөөлөө. Хөөж болсон юм бол орыг нь орлуулах экспортын шинэ бүтээгдэхүүнүүд чинь яав? Чиний байнга ярьдаг арьс шир, махны өндөр өртөг шингэсэн экспорт чинь хаачив? Өрөөнд чинь байдаг самбар дээр зурсан, бичсэн чамайг мэдэхгүй хүнд сүрдмээр, бахадмаар ажлуудаас чинь нэг нь ч энэ 3 жилд ажил хэрэг болсонгүй. Харин троллууд чинь, Мояачууд чинь л өдөр шөнөгүй сайн ажиллаж, дэндүү цөөхөн Монголчуудыг минь дэндүү ихээр талцуулж, Монголыг минь дэндүү ихээр хорлож байна даа! Цагтаа Х.Тэмүүжинг, Б.Насанбаярыг, П.Анужинг зохион байгуулалттайгаар нийгэмд шившиглэж байсан чиний технологи одоо бүр дараагийн шатандаа гарч хөгжин улс төрийн гол зэвсэг чинь боллоо.

Чи шүтдэг Дон Корлеоныхоо амьдралынх нь цаад философи, үр дүнг одоо хүртэл ойлгоогүй, зөвхөн хэлбэрийг нь дуурайж Женко-гоор овгоо сольж, Монгол төрийг мафижуулж байна. Чи шүтдэг Ли Куан Югийнхээ авлигын эсрэг бодлого, тогтолцоог нь одоо хүртэл ойлгоогүй, найз нэртэй улс төрийн өрсөлдөгчдөө зайлуулах хэлбэрийг нь л хуулбарлаж байгаа. Хүн шоронд хийснээр авилга устахгүй. Бодлогын, тогтолцооны өөрчлөлтөөр л амжилт ирнэ. Швед, Норвеги, Сингапур, Америк хүмүүс Монгол хүнээс илүү шударга, шуналгүйдээ биш авилга авах үндсийг нь бодлогоор, зарчмаар, тогтолцоогоор нь шийдэж хянаж чаддаг болсонтой нь л холбоотой.

Тэгээд Яаж хийх юм? Чи өөрөө хийх нь яасан гэсэн уламжлалт дайралтаа хойш тавиад эргэцүүлээрэй. Бид энэ ажлуудыг эхлүүлж чадсан. Бид хөрөнгийн, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээ харьцангуй хийж чадсан. Манай Засгийн үед хуулийн этгээдийн бүртгэлийн хууль гарсан. Аль ч хуулийн этгээдийн ард нь хэн байгааг төвөггүй мэдэж болно.

Дараагийн алхам нь НӨАТ бүртгэл байсан. Манай Засгийн газар үүнийг бас хэрэгжүүлж эхэлж чадсан. НӨАТ-ийн Сугалаандаа гол нь биш хүн болгон шаардаж бэлэн, бэлэн бус гүйлгээ бүгд бүртгэлтэй болох байсан. Энэ нь ч маш амжилттай болсон.

Одоо дараагийн алхамаа бид хийх ёстой. Хөгжилтэй орнуудад байдаг гол зүйл хүн бүр жилд нэг удаа татварын тайлангаа гаргах ажлыг хийх ёстой. Төрийн албан хаагч шиг бүх хүн Хөрөнгө орлогын мэдүүлэг шиг зүйл гаргана гэсэн үг. Төвөгтэй сонсогдож байж магадгүй. Гэхдээ шинэ дугуй бүтээснээс дээр. Ингэж байж л бид авилга, нууц хөрөнгийн бүх гүйлгээг хянах илрүүлэх боломжтой болно. Авилгаас салах боломжтой болно. Өндөр албан тушаалтнууд дандаа өөр хүний нэрийг ашигладаг. Нэрээ ашиглуулж байгаа тэр өөр хүн өндөр албан тушаалтантай адил яагаад хөрөнгөжсөнөө тайлбарлах шаардлагатай болно. Тайлбарлаж чадвал татвараа төлдөг болно. Ингэж байж л, хөрөнгөө, хуулийн этгээдээ, бэлэн, бэлэн бус гүйлгээгээ, хувь хүн, хуулийн этгээдээр бүртгэж байж л авилгаас ангижрана.

Хэсэг хугацаанд авилга санал болгосон, өгсөн хүмүүсийг хуулийн хариуцлагаас чөлөөлье. Албан тушаалтан дээр ороод дуу, дүрсний бичлэг хийх бүх эрхийг нь олгоё. Албан тушаалтан бүр техник технологи хөгжсөн өнөөгийн нөхцөлд над дээр хэн ч авилгын эсрэг гүйцэтгэх ажиллагаа хууль ёсны дагуу хийж байгаа шүү гэдэг айдас, болгоомжлол төрүүлье.

Тэрнээс биш Баттулгын дургүй хүмүүс шоронд орж, дотно хүмүүс нь үлдсэнээр авилга устахгүй. Авилга авсан нэг хүн хариуцлага хүлээсэн ч дараагийн авлигач орыг нь залгах л болно.

Өнөөдөр Ерөнхийлөгч, түүний төлөөний ямар ч хүн өрөөндөө шүүгчийг, прокурорыг, АТГ, цагдаа, тагнуулын ямар ч хүнийг шууд дуудаж, үүрэг даалгавар өгөх нь байтугай, шууд бусаар утсаар, шуудангаар, бичгээр, зуучлагч этгээдээр дамжуулан холбогдохыг нь хуулиар шууд хориглоё. Зөрчсөн тохиолдолд ямар ч албан тушаалтныг шууд огцруулдаг хуулийн зохицуулалттай болцгооё. Ингэж байж л Шүүх засаглал, хууль хүчний байгууллагын бие даасан, хараат бус байдал хангагдана.

Асуудлаа зөвөөр, томоор, агуулга зарчмаар нь харцгаая. Эзний хувийн өшөө хорслыг хангаж, эсхүл сонгуульд оноо авах дүр эсгэснээр хариуцлага, шударга ёс, авилгын асуудлаа хаах уу, энэ асуудлуудаа бодлогын, концепцийн хувьд зөв хийж бүрэн шийдвэрлэж чадах уу гэдэгтээ хариулт өгцгөөе!

Эхлээд Хараат бус байдал нь алдагдсан Шүүх, хууль сахиулах байгууллагуудаа улс төрчдийн гараас, нөлөөнөөс салгаж бие даасан байдлыг нь эргэн сэргээе. Баттулгад олгосон Үндсэн хуулийн бус эрх мэдлийг цуцалъя.

Дараагаар нь бүртгэлийн, татварын тогтолцооны реформоо дуусгая. Хүн бүр ХОМ гаргадаг болъё. Хөрөнгө, бэлэн бэлэн бус мөнгөн гүйлгээгээ бүрэн бүртгэлжүүлье. Хэн ч ирж ажилласан авилга авах боломжгүй тогтолцоог бүрдүүлье. Авилга өгсөнд биш авсанд зөвхөн хуулийн хариуцлага хүлээлгэе.

Дараагийн том асуудал эдийн засаг. Алт, зэс, нүүрсний үнийн өсөлт, ОТ-н гүний уурхайн хөрөнгө оруулалт 4 жилийн үүлэн цоорхойн нарыг бидэнд хайрлалаа. Үүлэн цоорхойн наранд бороотой өдрийн бэлтгэлээ бид сайтар базаасангүй. Сайхан попролтоороо уралдацгаалаа. Гадны хөрөнгө оруулагчдаа өнгөрсөн 4 жилд амжилттай бүрмөсөн үргээлээ. Дээрээс нь Корона вирус нэрвэлээ. ОТ-н нэмэлт санхүүжилт зогсонги байдалд орлоо. Одоо түүхий эдийн үнэ унах л юм бол хямрал нүүрлэхэд бэлэн боллоо. Хямралын үед Монгол банктайгаа хоршиж, мачийж байж, төсвийн хатуу хэмнэлттэй бодлого явуулж байж, эдийн засгийн өсөлтөө нэмэхээр нь хадгалж чадсан, зовлон үзсэн Ерөнхий сайд байсан хүний хувьд урьдчилан анхааруулж байна. Вальс эргэдэг 4 жилийн мөчлөг дууслаа. Юугаа зарж доллар олох уу, хэнийг тойглож хөрөнгө оруулалт босгох уу гэдгээ хайх цаг үе ирлээ.

Баттулгаа, чамд биш хуульд захирагдах сайхан цаг эх оронд минь ирнэ. Ерөнхийлөгч болоод Прокурор дээр хүчээр хаалгуулсан Төмөр замын 280 сая долларын хэрэг чинь эргээд сөхөгдөнө, хувьдаа завшсан ТЭЗҮ-гийн мөнгө чинь чамайг орооно, өнгөрсөн 3 жилд хууль зөрчсөн бусад олон асуудал, тухайлбал Шинэ төмөр замын санхүүжилтийн асуудал, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх хуулийг зөрчсөн хэргүүд чинь хуулийн дагуу босч ирнэ. Тэр үед чамайг Хонгил чинь хамгаалахгүй, Хууль харин даллах болно.

Эцэст нь Баттулгаа чамд өгөх нэг зөвлөгөө байна: Чи долоогсдоороо хүрээлүүлэн дэндүү вакумжсан байна. Р.Эмүжин чамд хандан 2 жилийн өмнө хэлж байсныг дахин сануулья. Хаантан шалдан байна!

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг
Хүмүүсийг их хорьж, хэлмэгдүүлсэн хорь хорь-н оны 7 сарын хорь-ны өдөр.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
С.Ганбаатар: МАН надаас ухаан алдталаа айж байна
Б.Жавхлан: Сайд нар солигдож болох ч мега төслүүд зогсож болохгүй
Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч ажиллахын тулд гэр хорооллоор явахаас өөр аргагүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (42)

  • Unshigch (31.164.60.21)
    Aluurchin elbegdorj yargachin elbegdorj aluurchin elbegdorj yargachin elbegdorj aluurchin elbegdorj yargachin elbegdorj aluurchin elbegdorj yargachin elbegdorj aluurchin elbegdorj yargachin elbegdorj aluurchin elbegdorj yargachin elbegdorj aluurchin elbegdorj yargachin elbegdorj aluurchin elbegdorj yargachin elbegdorj aluurchin elbegdorj yargachin elbegdorj aluurchin elbegdorj yargachin elbegdorj aluurchin elbegdorj yargachin elbegdorj aluurchin elbegdorj yargachin elbegdorj
    2020 оны 07 сарын 28 | Хариулах
  • Unshigch (31.164.60.21)
    Aluurchin elbegdorj chini garaar mogoi bariulj erdenet yildveriig huvidaa avah bolno gedgiig chi sain medej baisan. Aluurchin elbegdorj chini garaar mogoi bariulj Tom tom tolgoi orduudiig gadaad ezedteigee hamtarch huvidaa avah ajlaa hiilgene gedgiig chi sain medej baisan. Aluurchin elbegdorjiin baasaar hoollogch omhii taigan bandi nusan buu saihanbalag chi mongolchuudaas urvaj Hyzyygyi aluurchin elbegdorjid yilchilsen. Urvagch hulgaich saihanbalag chi odoo nyglee yyr
    2020 оны 07 сарын 28 | Хариулах
  • Unshigch (31.164.60.21)
    Aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj aluurchin elbegdorj
    2020 оны 07 сарын 28 | Хариулах
  • Unshigch (31.164.60.21)
    Aluurchin elbegdorjiin baasaar hoollogch taigan bandi nusan buu saihanbalag byy hutsaj solior. Chamd iim um saraachih chadvar baihgyi, naad bichsen um chini aluurchin elbegdorjiin saraachsan mongolchuudiig basamjlan tohuurhan doromjilj yzen yadaj horsoj zanasan um baina. Aluurchin elbegdorj alsan hyniihee toogoor tamd unaj tarchlah bolno. Aluurchin elbegdorjiin nygel nydeeree tsuvahiig mongoliin ard tymen yzeh odor irne. Aluurchin elbegdorjid aluulsan olon saihan zaluusiin oshoog Burhan hyzyygyi aluurchinaas avah bolno. Aluurchin elbegdorj ooriinhoo bii bolgoson mafiin allagiin mashindaa herchyylj yheh bolno
    2020 оны 07 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.179.233)
    САЙХАНБИЛЭГ, ЕРӨНХИЙ САЙД БОЛГОСОН НУУЦ НОЁНТНЫХОО ДААЛГАВРЫГ ГЯЛАЛЗТАЛ БИЕЛҮҮЛЭЭД ӨӨРӨӨ БАЯЖИЖ ГАДААДАД ГАРААД ХАРИН НАЙЗ НӨХӨД ХАМТРАГЧИДАА ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛГОЖ ШОРОНД ЯВУУЛАВ. ТҮҮНИЙ ХҮНИЙ МӨС ЧАНАР ГЭЖ ЭНЭ.
    2020 оны 07 сарын 24 | Хариулах
  • Иргэн (66.181.161.108)
    Мнглчууд чиний үгийг хав хуцсаны дайтай ч санахгүйдее ! Тухайн үед Дубайд нисэж очоод хулгайн хуйвалдаан зох/байгуулснаа , Оюутолгойг харийханд ашиглуулахад оруулсан хувь нэмрээ нийтэд мэдээлнэ үү ! Баттулга буюу Ан намын гэх чам мэтийн хулгайч , урвагчидыг одоо ард түмэн хүлээж авахаасаа нэгэнтээ өнгөрсөн дөө
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Түг таг (202.9.46.108)
    Сайханаа үнэн хэлчихсэн бишүү. Батлага ч ер нь лидер биш л дээ
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Нэргүй (202.126.90.92)
    Ер нь тэгээд шороотой бөхчүүдээс л салахсандаа?!
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.126.90.92)
    Ер нь тэгээд шороотой бөхчүүдээс л салахсандаа?!
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Иргэн (202.126.90.92)
    Ер нь тэгээд шороотой бөхчүүдээс л салахсандаа?!
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • irgen (31.165.231.3)
    chi bitgii eh ornii ner buzarlaj gadniihand buruu oilgolt ogood baigaarai !!! yhsenii chin helmegdyylelt, chi yasan bydyyleg novsh ve ....zever um bol ireed haruul chi, gemt hyn gelbelzene gej zugtchihaad olon um byy dongos, Mongol saihan bolj baina chinii hiisen gainuudiig zegzelj ehelj baina.
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.178.71)
    Сайханбилэг утсан хүүхэлдэй хийлгэсэн нь хэн бэ Утгагүй үг хэллэгээр дайралт хийхээр оролдож байх юм
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.46.44)
    Сайханбилэг Хол.очиж.хуц
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • зочин (202.126.88.207)
    новшийн амьтан юу солиороод байгаан ирж шорондоо ялаа эдэл
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.46.62)
    Хорих газарт ял эдэлж байгаа хоригдолуудаа тэдний ар дүү хамаатан садануудаа өөрийгөө гэм буруугүй болох талаар захидал бичицгээе. Улс төрч нэртэй шүүгч байсан нэртэй хулгайч луйварчид өөрийн гэм нүгэлийг цайруулах гэж олон нийтэд хандан захидал бичиж болдог хоригдож байгаа жирийн иргэн яагаад бичиж болохгүй гэж. Хоригдолч гэсэн аав ээж ах дүүс үр хүүхэдтэй л байгаа ш дээ. Улс төрч нэртэй хулгайч бага насны хүүхэдтэй бол ял эдэлж болдоггүй жирийн иргэн бол ял эдэлж байх ёстой юм бэ? Иймээс ерөнхийлөгч болон ард түмэндээ хандан бүх мэдээллийн хэрэгсэлээр ил захидал бичицгээе
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • dsolon (115.171.12.79)
    huuye hurch ireed dhorond orson, chinii tushaaliig dagasan humuusee garguulaachee, ichdeggui chavgants ve, bugd ulsiin bolood ard tumnii esreg zuil HIISEN.buu hudlaa solior ireed shorondoo or.
    2020 оны 07 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.229.120.79)
    IIM ZUIL BICHIHED SAAHANBALAGIIN CHADVAR CH ZORIG CH DUTNA ELBEGDORJ GULUGIIN L BICHILBER BAINA EDNIIG YUUUUN SHOROND HIIH ZUGEER L TSAAZAAR AVAACHEE ERENHIILUGCHUUUU!!!
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.229.120.79)
    IIM ZUIL BICHIHED SAAHANBALAGIIN CHADVAR CH ZORIG CH DUTNA ELBEGDORJ GULUGIIN L BICHILBER BAINA EDNIIG YUUUUN SHOROND HIIH ZUGEER L TSAAZAAR AVAACHEE ERENHIILUGCHUUUU!!!
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.212.117.91)
    ямар учиртай үг вэ
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • Huts chi (202.126.89.71)
    Hol hochij hutsaarai muu nowsh.uhej dald orj chadhguii bol ireed shorond or nowshoo
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
    • Уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй. Таамаглаж тогтоодог
      2020 оны 07 сарын 20
  • ! (150.129.142.179)
    ooroo sain duraaraa ir onigoo mini
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • иргэн (124.158.90.27)
    Хотонд нь чоно орохоор хотноосоо зугтаад ууланд гарчихаад хуцаад байдаг нохой шиг.Ирээд яаж яллахыг чинь харий гэчихэж чадахгүй олиггүй эрийн шинж шүү
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • иргэн (124.158.90.27)
    Хотонд нь чоно орохоор хотноосоо зугтаад ууланд гарчихаад хуцаад байдаг нохой шиг.Ирээд яаж яллахыг чинь харий гэчихэж чадахгүй олиггүй эрийн шинж шүү
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • zochin (202.179.26.28)
    irsnii chereggui !! buu ir !!! ,chamaig alchinaa !!! Jenco aimaar ???
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • zochin (202.179.26.28)
    irsnii chereggui !! buu ir !!! ,chamaig alchinaa !!! Jenco aimaar ???
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.185.166)
    Үнэнд гүйцэгдэнэ гэж нэг үг байдаг даа
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • Zochin (212.95.5.22)
    Maxny mashin ajillasan yu ch yariad xereggui eelj chini irsen
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • ИРГЭН (202.180.220.172)
    ОЙМСОО ГОДОЛЗУУЛЖ ИРЭХ НЬ ДУТАЖ...ХУРДАН ИР БИТГИЙ ГОНШИГНООД БАЙ
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • иргэн (103.9.90.130)
    Ч.Сайханбилэгээ өөртөө итгэлтээ байгаа бол эх орондоо ирээд учраа олчих яагаад зугтаад байгаа юм эрт орой нэгэн цагт баригдаад л ирнэ шүү дээ. Удахгүй баригдаад трнэ гэдгээ мэдээд иймэрхүү зүйл бичээд байгаа юм биш үү. Нэгэн телевизээр Батүүл, Да. ГАНБОЛД , Баярцогт , Энхсайхан нар тойр ч суучихаад л гэмгүй гэдгээ нотлохгээд байгаа юм уу сүүлчийн үгээ хэлээд байгаа юм уу сонин юм ярьцгаагаад байсан эд нар шоронд ял авсан одоо Батүүл л ээлжээ хүлээгээд сууж байх шиг. Ер нь бол хуульгүй юм шиг аашилж байсан нь үнэн шүү дээ одоо яая гэхэв. Элбэгдоржийг хурдан хорих хэрэгтэй.
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
    • shaa
      huuligui yum shug yavj ezen ni yum shig amsan sh tee hudlaa yumuu, yos zuigui baisan, ard tumen durguitsej bnaa, yunii chin ter battulga, soliorolgui ireed shorondoo or, bichsen yumiig ni ee, gudamjnii avgai shig
      2020 оны 07 сарын 20
  • hi (202.131.233.11)
    энэ бүхэн үнэний ортой байж болно, гэхдээ дубайд гөлөг царайлж нисч очиж гэрээнд зурах хэрэггүй л байсан юм
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • Иргэн (64.119.23.23)
    Үзээд бай та нарын идсэн уусаныг тоочоод барахгүй. Бие биенийхээ булхайг уудлаад харин ч нэг олонд
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.188.155)
    Бух муу муухай юмны эхлэлийг элбэгдорж чинь тавиа биздэ. Элбэгдоржийн талд бгаа уед чамайг хэн ч дэмжихгуй.
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (77.119.128.117)
    Uyn yls turiin zevseg mevseg ve...chamaar eorn mongol yls yadiin ..har mal chine.chamd tiim ym heregleh shaardlaggui.iluu zardaliin nemer sahaltai jivhtei batzaakaan mine.chamaig yls orniih mine hydaldaj itgel aldsanii chine tuluu bid huleegeed bna.yrvagchiig yadgiig medhuu mongolchuud orshoodoggui.
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • ИРГЭН (202.180.220.172)
    ГЭМТ ХЭРЭГТНҮҮД Л ЗУГТДАГ. ХАМГИЙН ӨӨДГҮЙ БУУНЫ НОХОЙ ЮМ ДАА ЧИ.
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • novshoo ynshaarai. (77.119.128.117)
    chamaig orguulsan shuug ch bas l chamaas bolj tangaragaasaa urvasan.bas l shiitguulne chamtai tsyg...chi eronhiilogchid orshooliin hyyle gargarai bi ochloo shuu gej MESSEJ ilgeej bgaa yhaantai ym uu..ugui dee.chi yal edelne.
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • saikhanbilegee chi bol URVAG CH. (77.119.128.117)
    saikhanbilegee chi ooroo adgiin shaar ym bna sh dee.naad gadnii ezeddee unen ch bai her ydaan bailgahiig chine harii..chamaas bolj olon hun shorond orloo.ene humuus hedii myy hylgaich nar ch gesen cham shig hylgailsan mongoo avaad gadaadryy zygataasangui....elbegdorj myy ,hylgai ch tsaanaa ezgui.chi buur dor hogiin shaar. Chi uy chamaig naanaa her ydaan tesej her ydaan hunii bogs doloogood hevtehiig chine harii....
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (203.91.115.52)
    Гэмт хэрэгтэнд гишгэх, ясаа тавих газар энэ улс олдохгүй байхгүй учир чи харь орноос донгодож байгаан байна сахалтай урвагч жаал
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • Иргэн: (43.242.243.123)
    Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гээч л болж байна уу даа.
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
  • Зочин (59.153.113.25)
    Эх орноосоо урвасан, Рио Тинтогийн бууны нохой Ч.сайханбилэг хэн вэ? Эх орноо, монголчуудаа харийн болон дотоодын дээрэмчдээс хамгаалсан Ерөнхийлөгч Баттулга хэн вэ гэдгийг монголчууд гадарладаг болсон. Ч.Сайханбилэгээ одоо чиний үгийг сонсдог монгол хүн энэ дэлхий дээр байхгүй болсон. Сайханбилэг Оюутолгойн ордыг дээрэмдэж харийханд өгсөн, монголчуудыг дааж давшгүй өрөнд оруулсан, монголын ард түмний хөлс, хүчээ гарган байж бүтээн байгуулсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг дотоодын дээрэмчидэд авч өгсөн гэдгийг монгол хүн бүр мэддэг болсон. Сайханбилэгээ хол очиж хуц, Сайханбилэгийн нүгэл 9 үеэрээ арилахгүй. Шүүх сайханбилэгийг гэсгээхгүй бол бурхан гэсгээнэ!!!
    2020 оны 07 сарын 20 | Хариулах
    • Монголын иргэн
      Ч.Сайханбилэгээ Идсэн эрүүл хувхайрдаг гэсэн үг монгол бууралуудын үг их хүндтэй үг шүү. Хүний буян Худагийн ус хэмжээтэй. Хөнжлийнхөө хэмжээгээр хөлөө жийж Адууныхаа байгаагаар хашгираарай гэсэн үгүүдийг хаяа бодмоор биш үү
      2020 оны 07 сарын 20
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: "Улаанбаатар Марафон-2025"-ын хөтөлбөр
    5 цаг 44 мин
  • Амралтын өдрийн жор: Бөөрөнхий махтай шпагетти
    6 цаг 3 мин
  • "Марафон" хэмээн нэрлэх болсон ТҮҮХ
    6 цаг 13 мин
  • "Улаанбаатар марафон"-ы талаар таны МЭДЭХ ЁСТОЙ БҮХ ЗҮЙЛ
    6 цаг 23 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    6 цаг 31 мин
  • Монгол Улсын начин Э.Батмагнай түрүүллээ
    19 цаг 53 мин
  • Европын Лигийн финал: Тоттенхэм 2008 оноос хойш анхны цомоо хүртлээ
    20 цаг 5 мин
  • С.Хүрэлсүх: Багануурын батарей хуримтлуурын станц 28.7 сая кВт.ц эрчим хүчийг төвийн системд нийлүүлээд байна
    21 цаг 51 мин
  • “Улаанбаатар марафон 2025”-д 30.000 орчим хүн гүйнэ
    21 цаг 53 мин
  • У.Баатар: “Трамвай” төслийн шугамыг Зунжин-Сүхбаатарын талбай, Буянт ухаа-Торгоны зам цогцолбор чиглэлд барина
    23 цаг 10 мин
  • Өргөө кино театрын хойд уулзвараас Зурагтын авто зам хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
    23 цаг 31 мин
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
    Өчигдөр 14 цаг 44 мин
  • 32-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх туслах замыг шинэчилж байна
    Өчигдөр 14 цаг 40 мин
  • С.Ганбаатар: МАН надаас ухаан алдталаа айж байна
    Өчигдөр 14 цаг 36 мин
  • Б.Жавхлан: Сайд нар солигдож болох ч мега төслүүд зогсож болохгүй
    Өчигдөр 14 цаг 29 мин
  • Намын гишүүд: Эдийн засгийн эрх чөлөөг хангахад чиглэсэн үзэл санааг тусгасанд талархалтай байна
    Өчигдөр 14 цаг 13 мин
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч ажиллахын тулд гэр хорооллоор явахаас өөр аргагүй
    Өчигдөр 13 цаг 53 мин
  • Мега төслийн хүрээнд 200 инженер бэлтгэнэ
    Өчигдөр 13 цаг 22 мин
  • Индонез улстай “Агаарын үйлчилгээний тухай” хэлэлцээрийг эцэслэн тохирч, байгуулах чиглэлээр хамтран ажиллана
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Д.Бадарсан: Зам тээврийн яамтай гурван төсөл дээр хамтарч ажиллана
    Өчигдөр 12 цаг 51 мин
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
  • “MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
  • Улс төрийн шийдвэр гаргах МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • МАН дахь “Дархан хаан” фракц
  • Л.Гантөмөр: Гүтгээд урвадаг зүйл байж болохгүй, би Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2200-д хүрч, 344 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
  • Засгийн газрын ТОГТВОРТОЙ байдлын асуудалд тэд ямар байр суурь илэрхийлэв?
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
  • Тэд "борооны ус биш, бөхчүүдийн хөлс хүчийг шингээдэг" муухай зүлгээ дахиад дэвсэх үү?
  • Д.Амарбаясгалан: Би найзыгаа огцруулж, суудал дээр нь очих ёс суртахуунтай хүн биш!
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад АН зогсолтгүй уруудсан, харин одоо...
  • Тоттенхэм Хотспур vs Манчестер Юнайтед: Бильбаод болох Англи багуудын халз тулаан
  • Л.Мөнхбаясгалан: Тэд “Хаан шалдан байна” гэж хэлэх бүрэн эрхтэй
  • Я.Содбаатар: Гэрээгээ зөрчсөн намыг оролцуулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлнэ
  • О.Цогтгэрэл: Хоёр гол нам хоорондоо эвсэж, сөрөг хүчин нь эрх баригчдын халаасанд орж болохгүй
  • БАРИМТ: Дэлхийн оргилыг эзэгнэсэн монгол хүн
  • “MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
  • Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад АН зогсолтгүй уруудсан, харин одоо...
  • Л.Гантөмөр: Гүтгээд урвадаг зүйл байж болохгүй, би Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан
  • Улс төрийн шийдвэр гаргах МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд
  • МАН дахь “Дархан хаан” фракц
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
  • Д.Амарбаясгалан: Би найзыгаа огцруулж, суудал дээр нь очих ёс суртахуунтай хүн биш!
  • Л.Мөнхбаясгалан: Тэд “Хаан шалдан байна” гэж хэлэх бүрэн эрхтэй
  • С.Ганбаатар: МАН надаас ухаан алдталаа айж байна
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
  • Тэд "борооны ус биш, бөхчүүдийн хөлс хүчийг шингээдэг" муухай зүлгээ дахиад дэвсэх үү?
  • Я.Содбаатар: Гэрээгээ зөрчсөн намыг оролцуулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлнэ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2200-д хүрч, 344 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
  • О.Цогтгэрэл: Хоёр гол нам хоорондоо эвсэж, сөрөг хүчин нь эрх баригчдын халаасанд орж болохгүй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны машины жолоочийг шалгаж байна
  • Тоттенхэм Хотспур vs Манчестер Юнайтед: Бильбаод болох Англи багуудын халз тулаан
  • Засгийн газрын ТОГТВОРТОЙ байдлын асуудалд тэд ямар байр суурь илэрхийлэв?
  • Х.Тэмүүжин: МАН бол огт шүүмжлэл хүлээж авч сураагүй
24 баримт
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
  • БАРИМТ: Дэлхийн оргилыг эзэгнэсэн монгол хүн
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК