Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим томилгоог хийжээ. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баасандоржийг томилох шийдвэрийг гаргажээ. Тэрбээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан юм.
Б.Баасандорж нь 1979 онд төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр.
2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөхөөр ажиллаж байжээ.
Түүний хувьд 2018 оноос УБЕГ-ын даргаар, 2020 оны дөрөвдүгээр сараас Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр ажилласан туршлагатай.
Сэтгэгдэл (1)