Британийн Хатан хааны гэр бүлийнхний чихийг байнга л халууцуулж байдаг
Диана гүжнийн бага хүү хунтайж Харриг талибчууд заанхийлсэн байна.

Хунтайж Харри Афганистан дахь Гилмед мужид байрлах Английн “Кемп бастион” цэргийн баазад гүйцэтгэгчээр туршилт бэлтгэл хийх болсон талаар манай сайт өчигдөр мэдээлсэн билээ.
Гэтэл өчигдөр Талибуудын төлөөлөгч Забил Мохед “Британийн хунтайж Харриг устгахаа амлаж байна. Бидний тэмцэл үргэлжилж байна. Одоо бид хунтайж Харриг олзолж авахын тулд бүх хүчээ дайчлах болно.
Түүнийг амьдаар нь олзлох юм бол шууд устгана” хэмээн мэдэгдсэн байна. Мөн тэд Харриг олзлохдоо түүний бэлтгэл хийх онгоцыг буудаж унагана хэмээжээ.
Д.Идэр