Нийслэлд нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийн стандартын
шаардлага, гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, сахилга хариуцлагыг
дээшлүүлэх зорилгоор уралдаан зарласан байна.

Нийслэлд нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийн стандартын шаардлага, гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор уралдаан зарласан байна. Энэ уралдааны хүрээнд өнөөдрөөс эхлэн МОХ, НИТХ-аас гаргасан комиссийн гишүүд автобус болон микроавтобусанд тандалтын ажлаа эхлүүлж байгаа аж. Комиссын гишүүд нийтийн тээврийн чиглэл бүрт хуваагдан энгийн иргэний дүрээр зорчин шалгалтыг явуулах юм байна. Үүнд кондукторуудын харилцаа, стандарт шаардлага, оюутнуудад тавих шаардлага гэх зэрэг олон зүйлийг харж оноо балл тавих аж. Тухайн комисс албан ёсоор долоо хоног бүр шалгалт явуулахаас гадна МОХ-ны ажилтнууд өдөр тутамд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ хянана гэдгийг ч сануулжээ.
Нийтийн тээвэрт тавих шаардлагуудаас дурьдвал, журам мөрдөлт, соёл чанар, хөдөлгөөний аюулгүй байдал, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилт, автобусны дарааллын дугаараар хөдөлгөөнд оролцох байдал гэх мэт олон зүйлсийг хянах юм байна.
Ц.Болор