
Өнгөрсөн хоногт биедээ ил харагдах шархгүй нас барсан хүний цогцос олджээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Шөнийн захын урд хашааны дэргэд 175 см урттай, толгойдоо 5 см урттай хар үстэй, урд энгэртээ цахилгаантай хөх саарал өнгийн цамц, саарал өнгийн бэлтгэлийн өмд, улаан оруулгатай цагаан өнгийн пүүзтэй, баруун хөлийн шилбэнд 17 см урттай мэс заслын хуучин сорвитой, 40-45 орчим насны эрэгтэй хүн биедээ ил харагдах шархгүй нас барсан байжээ. Түүний үхлийн шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллах эхэлсэн байна.
Б.Чимэг