Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Байгаль орчин геологи уул уурхайн
хяналтын чадавхийг дээшлүүлэх зорилгоор ХБНГУ-ын Засгийн Газраас үзүүлж
буй буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй “Уул уурхайн салбар дахь
байгаль орчны хамгаалал” төсөлтэй хамтран “Уурхайн хаалт ба байгаль
орчны хамгаалал” сэдэвт сургалтыг маргааш зохион байгуулна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Байгаль орчин геологи уул уурхайн хяналтын чадавхийг дээшлүүлэх зорилгоор ХБНГУ-ын Засгийн Газраас үзүүлж буй буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй “Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал” төсөлтэй хамтран “Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” сэдэвт сургалтыг маргааш зохион байгуулна.Энэ удаагийн “Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” VII онол практикийн бага хурлыг Оюу Толгой ХХК-тай хамтран зохион байгуулахаар болсон байна. Сургалтын хүрээнд оролцогчид тус компанийн уурхайн хаалтын төлөвлөлтийн үйл ажиллагаатай танилцахаас гадна байгаль орчныг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл авах юм.
“Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” сэдэвт хуралд Мэргэжлийн хяналтын байгууллага, Байгаль орчны яам, Усны газар, Ашигт малтмалын газар, Байгаль орчны иргэний зөвлөл зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож, уул уурхайн салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар санал бодлоо солилцохоор болжээ.
Д.Ундрах 24tsag.mn



















































