зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шадар сайд ёс зүйтэй ажиллахыг сануулав

2012-9-11
0
ЖИРГЭХ
Монгол улсын Шадар  сайд Д.Тэрбишдагва  өнгөрсөн амралтын өдрөөр  өөрийн эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын  ажилтай  танилцаж  удирдах ажилтнуудтай нь уулзаж тэдний санал хүсэлтийг нь сонссон юм.
    Монгол улсын Шадар  сайд Д.Тэрбишдагва  өнгөрсөн амралтын өдрөөр  өөрийн эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын  ажилтай  танилцаж  удирдах ажилтнуудтай нь уулзаж тэдний санал хүсэлтийг нь сонссон юм.
6_500x500
    Тус байгууллага нь  хүний амь нас, эрүүл мэнд , нийгмийн  болон орчны аюулгүй байдлыг хангуулах зорилгоор 24 салбар, чиглэлийн  үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүнд  мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлж  хяналт тавин ажилладаг. Тийм ч учраас 11 чиглэлийн аюулгүй байдлын  асуудлаартусгайлсан чиг үүрэг хүлээсэн даргын зөвлөлийн гишүүд  тус бүрдээ  танилцуулга, мэдээлэл хийсэн юм.
    Мэдээлэл сонссоны дараа Шадар сайд  хэлэхдээ “Өнөөдөр би  та бүхэнд   сүрхий үүрэг  даалгавар  өгөхгүй. Та бүгдийн  тавьсан мэдээллээс  санал хүсэлтйиг чинь сонслоо. Мэргэжлийн хяналтын газрын ажил амаргүй. Та бүхэнтэй уулзалт хийхээс өмнө 10 настай  хүүхдийн  дээр кран унаж  амь насыг хохироосон, БГД-т байрлалтай “Алтан элс” сувилалд 14   хүн хэвтээд  хүнд, хөнгөн хэлбэрийн хордлого  авсан гэсэн  гомдол надад ирсэн.  Монгол Улс дэлхийд хамгийн их эрх чөлөөтэй орон. Хүн бүр эрх чөлөөт нийгэмд амьдарч байна. Ардчилсан нийгмийн хамгийн чухал зүйл нь хуулиа дээдэлдэг, ягштал мөрддөг байх явдал. Дээрхи хэргүүд ч гэсэн хуулиа дээдэлдэггүй, хариуцлагагүй байдалтай шууд холбоотой. Миний зүгээс та бүхнээс хамгийн түрүүнд  сахилга, хариуцлагыг  нэхнэ гэдгийг хэлье. Аливаа улс орны  хөгжил нь дээд удирдлагын сахилга,  хариуцлагатай  байхаас эхэлнэ. Мэргэжлийн хяналт, шалгалтын байгууллагууд нэгдсэн тогтолцоонд шилжээд даруй 10 жил өнгөрсөн байна. ХХАА-н дэд сайдаар ажиллаж байхдаа нэг газар нь асуудлыг шийддэг, нэгдмэл тогтолцоотой   больё гэсэн саналыг анх санаачилж хөөцөлдөж байсан  хүний нэг нь  би. Тэр  үед. Цаашид энэ тогтсон системийг задлая гэсэн бодол миний хувьд байхгүй. Харин орон тоо,  бүтцийг харна, давхардыг арилгана.  Хууль зөрчсөн хэн боловч  хариуцлага хүлээнэ. Ажлын хариуцлагатай,  сахилга баттай манлайлалтай ажиллана шүү”гэдгийг   захисан. Мөн тэрээр байцаагч  нарын мэргэжлийн  ур чадварын талаар гомдол, санал их ирдэг. Цаашдаа аттестатчилах асуудал яригдана. Шинэчлэлийн Засгийн газрын болоод Шадар сайдын  ажиллах арга барил  өөр. Дахин дахин ирж  санал бодлыг  нь сонсоно. Бид нэг л хамт олон. Ажлын амжилт  бүхийг дэмжинэ, алдаа дутагдлыг зүгээр өнгөрөөхгүй” хэмээн хэлсэн юм.   Мөн дараа нь нэгдсэн төв лабораторийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжтэй  танилцлаа. Монгол Улсын үндэсний аюулгүй  байдлын  бүрэлдэхүүн хэсэг болсон  эрүүл мэнд,  хүрээлэн байгаа орчин,  хүнсний аюулгүй байдлыг хангахад  лабораторийн гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдсээр байгаа. Мэргэжлийн хянал, шалгалтын үр дүн, үзүүлэлтүүдийг лабораторийн шинжилгээний үр дүнгүйгээр  баталгаажуулах боломжгүй юм. Тийм ч учраас лабораторийн үндсэн ажил нь  шинжилгээний ажил байдаг.     Нэгдсэн төв лаборатори нь өнөөдрийн байдлаар  жилд дунджаар 35000-40000 орчим дээжинд 130000 үзүүлэлтээр шинжилгээ  хийж байгаа нь  анх байгуулагдсан үеэсээ даруй 2 дахин их гэсэн үг. Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн явцад  хадгалалтын горимыг зөрчдөг  учраас үнэн зөв шинжилгээ хийх зайлшгүй шаардлага гардаг хэмээн  Шадар сайдад танилцууллаа. Мөн нийт ажилчдын  цалин, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүнсний бүтээгдэхүүний  аюулгүй үзүүлэлтүүдийн  стандартын  нэгж байхгүй, стандартууд хуучирсан  байгааг харгалзан СХЗГ-тай асуудлыг  шийдүүлэх,  шинжилгээ  явуулахад шаардлагатай органик  уусгагчийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон нь  ажилд хүндээр тусч байгаад анхаарахыг   хүссэн  юм.
6_500x500
    Шадар сайд Д.Тэрбишдагва “Энэ лаборатори миний хувьд шинэ зүйл биш, 2006 онд ирж танилцаж байлаа.Тоног төхөөрөмжийн хувьд маш их шинэчлэгдсэн байна. Лабораторийн ажил бол  өндөр мэргэжил, ур чадвар шаардсан  ажил. Мэдрэхүйн эрхтнээр шалгадаг  юм гэж өнөөдөр байхгүй. Тийм ч учраас орчин үеийн дэвшилтэт  тоног төхөөрөмжтэй ажиллахад  та бүгдийн өмнө  сургалтын асуудал чухлаар тавигдаж  байгааг ойлгож байна. Ямар ч маргаан гаргахгүйгээр шинжилгээ хийсэн байхад  хариуцлагын асуудал яригдахгүй. Цаашдаа итгэмжлэгдсэн  лабораторийг нэгтгэх, түүний үр дүнг   Засгийн газар болон нийт ард иргэддээ   ойлгуулж чадвал  цаг хэмнэхээс гадна орон тоо  хэмнэх боломжтой. Лабораториор дамжуулан Мэргэжлийн хяналтын газрыг удирддаг байх ёстой. Удахгүй энэ ондоо багтаад 12 дугаар сарын 15 гэхэд нэгдсэн шинэ лабораторио ашиглалтанд оруулж  ажлын амжилтаар дүүрэн дахин уулзацгаая” гэлээ.
   
6_500x500
    Шадар сайдын дараагийн уулзалт нь Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн  хяналтын алба байлаа. Тэрээр  хилийн бүс дэх хяналтын цэгүүд, ажлын болон тусгаарлах  байр, ажил гүйцэтгэх явцтай нь танилцлаа. Анх 1959 онд “Хилийн ариун цэврийг  байцаан шалгах  станц” нэртэйгээр  байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байгаад,  Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн  хяналтын алба  болж өөрчлөгдөж нийт 43  ажилтантай болжээ. Энэ  байгууллага нь агаарын хилээр ОУЭМД-ээр зохицуулагддаг  халдварт өвчин нэвтрэх дамжин тархахаас  сэргийлэх,  илэрсэн тохиолдолд  боомтын хэмжээнд халдвар эсэргүүцэх  арга хэмжээг авч, онгоц  зорчигч ААН-ийн  экспорт, импортын  бараа бүтээгдэхүүний  чанар, аюулгүй байдлыг  хангуулах Монгол Улсын  үндэсний аюулгүй байдлыг  хангах зорилготой  аж. Татваргүй барааны хяналт ч  энэ  байгууллагад харъяалагддаг.. Тус албаны дарга хэлэхдээ“Өнгөрсөн онд өдөрт 23 онгоц  явдаг байсан бол  энэ жил 29 болж нэмэгдсэн. Энэ хэрээр ажлын ачаалал ч  өсч байна. Гарч байгаа зөрчлийн 59 хувь нь  импортоор  орж   ирж буй  бараа бүтээгдэхүүнтэй  холбоотой. Энэ оны 5 дугаар сард л гэхэд БНЭУ, БНСУ-ын хилээр дамжин орж ирсэн 5 кг  хар  тамхийг манай  байцаагч илрүүлсэн байцаагч нарт хилийн нэмэгдэл олгох зэрэгт  анхаарахыг хүссэн юм.
    Шадар сайд ажилтай  танилцаж тэдний санал, хүсэлтийг  сонссоны дараа хэлэхдээ “Та бүхнийг ажилдаа  хариуцлагатай хандаж ажиллаж  байгааг   харлаа. Цаашид тоног төхөөрөмжийг сайжруулах,  ажиллах нөхцөл  өрөө тасалгааг нэмэгдүүлэх хэрэгтэйг ойлголоо. Мэргэжлийн хяналтын байгууллага бол хянадаг, шаардлага гарвал шалгадаг байгууллага. Ажлын байран дээрх  мэргэжил дээшлүүлэлт дээр анхаарч нэр хүндээ та бүхэн зөвөөр өсгөөрэй” хэмээн захилаа.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • (87.123.100.187)
    Amjilt husie shadar saidad bolon MHalband. Sahikga bat haazagui hergtei baigaa deer hun bukhen anhaaraj ajillamaar bna. Yarchimgui sahilkga batguin ulmaas zamar ikh osol garaj, ed hurungu uregdej baigaa bilee. iimd tuushtai hatuu ajiluualkh hergtei shuu
    2012 оны 09 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    2 цаг 2 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    13 цаг 35 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    13 цаг 45 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    14 цаг 24 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    14 цаг 36 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    14 цаг 51 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    14 цаг 58 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    15 цаг 26 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК