

“Шинэчлэлээр шийдье-222" уулзалт Төрийн ордноо өнөөдөр 14,00 цагт эхэллээ. Төрийн хүнд суртлыг арилгах, үүрэг хариуцлагыг тодорхой болгох, авлига, хээл хахуулийг устгахад иргэн таны оролцоо хамгаас илүү чухал хэмээгээд Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн аж ахуйн нэгж, төрийн бус байгуулагуудад урилгаа илгээжээ.
Иргэн танд хуулийн дагуу бизнес эрхлэхэд чухам юу саад болдог, төрийн ямар дарамт байгааг сонсоно, хэлэлцэнэ, шийдвэрлэх нь уулзалтын зорилго. Уулзалтанд салбарын сайд, Төрийн нарийн бичгийн дарга, газар, агентлагийн дарга нар оролцсон байна.
“Шинэчлэлээр шийдье-222” уулзалтаар сар бүрийн хоёр дахь долоо хоногийн, хоёр дахь өдрийн, хоёр цагаас иргэдээ сонсохоор болсон. Тиймээс Төрийн ордны их танхим сар бүрийн хоёр дахь долоо хоногийн яг энэ цаг мөчид хэн бүхэнд нээлттэй юм.
Д.Ундрах 24tsag.mn