
Таван шарын уулзвараас 21 дүгээр хороолол руу эргэдэг Замын цагдаагийн
пост хүртэлх 534 метр замын урд талын урсгалын хөдөлгөөнийг өнөө орой
23:00 цагаас эхлэн дөрөв хоногийн хугацаатай хааж, замын хучилтын ажлыг
хийнэ.

Таван шарын уулзвараас 21 дүгээр хороолол руу эргэдэг Замын цагдаагийн пост хүртэлх 534 метр замын урд талын урсгалын хөдөлгөөнийг өнөө орой 23:00 цагаас эхлэн дөрөв хоногийн хугацаатай хааж, замын хучилтын ажлыг хийнэ. Мөн энэ сарын 16-ны 06:00 цагаас есдүгээр сарын 18 хүртэл, дээрх хэсгийн урсгалыг нээж, Замын цагдаагийн постоос Сүлжмэл хүртэлх 420 метр замын урд урсгалыг хааж засварлах юм байна. Түүнчлэн 9 сарын 18-24-нийг хүртэл Сүлжмэлээс Цамбагарав хүртэлх 1320 метр замын урд урсгалыг, 9 сарын 24-28-ныг хүртэл Цамбагараваас Саппорогийн аюулгүйн тойрог хүртэлх 860 метр замын урд урсгалыг тус тус хааж зам барилгын ажил хийхээр төлөвлөжээ.
Д.Ундрах 24tsag.mn