УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар дөрвөн том асуудлыг хэлэлцсэн тухай мэдээллээ. Тодруулбал, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын хөгжүүлэх таван жилийн үндсэн төсөл, төсвийн тодотгол болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж тухай хуулийг хэлэлцсэн байна. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр дээр Ажлын хэсэг гаргаж ажиллах нь зүйтэй гэж үзсэн бол төсвийн тодотгол дээр мөн ажлын хэсэг гаргасан байна.
Энэ тухай тэрбээр "Бүлгийн дэд даргын асуудлыг өнөөдөр мөн хэлэлцсэн. УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар Б.Жавхлан болсон учир бүлгийн дэд даргаас нь чөлөөлж, УИХ-ын гишүүн С.Амарсайханыг оронд нь томилсон" гэлээ.