УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан Төсвийн тодотголоор үргэлжилж байна. Энэ үеэр гишүүд үг хэлж, асуулт асуусныг хүргэе.
Л.Цэдэвсүрэн: 159 төвийн хүүхэд харах үйлчилгээнд 3 тэрбум төгрөг. Энэ мөнгө өнгөрсөн 1-6 сард зарцуулагдаад дууссан. Хоёр настай хүүхдүүдийг яагаад цэцэрлэгт хамруулахгүй байгаа гэхээр цэцэрлэгт ороод сарын дотор 70 хувь нь өвддөг гэсэн судалгаа бий. Хоёр настай хүүхдийн эцэг эхэд Засгийн газрын шийдвэрийн дагуу эцэг, эхийг цахимаар болон гэрээс ажлаа хийх боломжоор хангахаар шийдвэрлэж байгаа.
С.Одонтуяа: Хуулийнхаа жинхэнэ утга учрыг ойлгохгүй байх юм. Цэцэрлэгийн насанд хамрагддаггүй бага насны хүүхэд байна. 2-3 насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь чухал. Олноор нь нэг ангид байлгаснаас 5, 5-аар нь явуулах нь зөв. Хүүхдүүдээ гэрт нь цоожлоод явах юм уу. Та нар ойлгохгүй байна.