Жүжигчин Том Круз хоёр дахь эхнэр Кэйти Холмесоос салж, гэрлэлтээ
цуцлуулсны дараа зан ааш нь их л өөр болсон гэнэ. Тэрээр ихэнхдээ
стресстэй байх болжээ.

Саяхан Черногорт амарсан Том Круз нэлээн шуугиан дэгдээсэн байна. Өдгөө 50 настай жүжигчин буудаллаж байсан зочид буудалдаа шуугиан дэгдээсний дараа хооллож байсан ресторандаа хэл ам гаргасан аж.
Тэрбээр рестароны үөөгч нарт гэнэт “Ганцаараа зааланд байхыг хүсч байна. Ресторанд хооллож байгаа бусад хүмүүсийг гарга” гэж тушаасан өнгөөр хэлсэн байна. Хоол идэж байсан хүмүүсээс хэн ч хөдлөөгүй бөгөөд зөөгч энэ хүсэлтийг биелүүлэх боломжгүй гэж эелдэгээр тайлбарласан гэнэ.
Харин ихэд уурласан жүжигчин завин дээр ганцаараа хооллох захиалга өгөөд рестораныг орхин гарсан байна.
Д.Идэр